Ираны Тэнгисийн цэргийн хүчнийхэн томоохон сургуулилалт хийж
эхэллээ. Тегераны эрх баригчид пуужин болон шумбагч мина зэрэг шинэ
төрлийн зэвсэг туршиж байна. Есөн хоногийн турш үргэлжлэх сургуулилтад
эскадрын мина зөөгч онгоц болон шумбагч онгоц оролцож байгаа гэнэ. Уг
сургуулилтыг стратегийн хувьд маш чухал нутаг дэвсгэр болох Персийн
буланг Оманы булан болон

Ираны Тэнгисийн цэргийн хүчнийхэн томоохон сургуулилалт хийж эхэллээ. Тегераны эрх баригчид пуужин болон шумбагч мина зэрэг шинэ төрлийн зэвсэг туршиж байна. Есөн хоногийн турш үргэлжлэх сургуулилтад эскадрын мина зөөгч онгоц болон шумбагч онгоц оролцож байгаа гэнэ. Уг сургуулилтыг стратегийн хувьд маш чухал нутаг дэвсгэр болох Персийн буланг Оманы булан болон Арабын тэнгистэй холбодог Ормузын буланд явуулж байгаа юм. Энэ булан 50 гаруй км өргөнтэй байдаг учир «лонхны хоолой» гэж нэрлэдэг байна. Түүгээр дэлхий даяар экспортолж буй нефтийн бүтээгдэхүүний 40 хүртэлх хувийг тээвэрлэдэг. Цэргийн сургууль хийх үеэр Ираны хөлөг онгоцууд тухайн бүс нутагт эргүүл хийдэг АНУ-ын тавдугаар флотын хөлөг онгоцнуудад ойртон очиж магадгүй байна. Хэрэв Иранд гадаадын түрэмгийлэгчид халдсан тохиолдолд уг хоолойг хаах болно гэдгийг тус улсын Ерөнхийлөгч нэг бус удаа мэдэгдсэн юм. Харин энэ удаагийн сургууль нь зөвхөн улс орны батлан хамгаалах чадварыг шалгах зорилгоор явуулж байгаа аж.
Б.Болдсүх