Япон болон БНХАУ хоёр улсын компаниуд хоорондын худалдаагаа
ам.доллараар бус үндэсний валют ашиглах явдлыг дэмжихээр Засгийн газрын
түвшинд тохиролцов. Японы Ерөнхий сайд Ёшихико Нода, БНХАУ-ын Төрийн
зөвлөлийн Ерөнхий сайд Вэнь Зябао нар Бээжинд уулзах үеэрээ ийм
тохиролцоонд хүрсэн байна.

Япон болон БНХАУ хоёр улсын компаниуд хоорондын худалдаагаа ам.доллараар бус үндэсний валют ашиглах явдлыг дэмжихээр Засгийн газрын түвшинд тохиролцов. Японы Ерөнхий сайд Ёшихико Нода, БНХАУ-ын Төрийн зөвлөлийн Ерөнхий сайд Вэнь Зябао нар Бээжинд уулзах үеэрээ ийм тохиролцоонд хүрсэн байна. Японы сайд нарын танхимын тэргүүн энэ оны есдүгээр сарын хоёронд албан тушаалаа хүлээн авсаныхаа дараа Хятадад албан ёсны айлчлал хийжээ. Евро бүсийг хамарсан эдийн засгийн хямрал үргэлжилсээр буй энэ үед АНУ-ын доллар болон евро олон талаар дэлхийн зах зээлд байр сууриа алдаж байгаа. Япон, Хятадын хооронд хоёр талын хэлэлцээрийг хэрэгжүүлэхэд үндэсний валютыг илүү өргөнөөр ашиглах тухай тохиролцоо хоёр улсын эдийн засгийн хөгжил болон дотоодын зах зээлд маш эергээр нөлөөлнө гэж шинжээчид үзэж байна.
Ёшихидо Нода, Вэнь Зябао нарын уулзалтын үеэр Япон улс хоёр талын хамтын ажиллагааны хүрээнд Хятадын улсын облигацийг худалдаж авах тухай тохиролцоонд хүрчээ. Хятадын эрх баригчид өөрийн үнэт цаасны арилжаанд хатуу хяналт тавьдаг бөгөөд гадаадын орнуудаас аль нь үнэт цаасыг нь худалдаж авах боломжтойг өөрсдөө сонгодог аж. Япон улсад Хятадын улсын үнэт цааснаас маш хязгаарлагдмал тоогоор худалдаж авахыг зөвшөөрсөн хэдий ч дээрх тохиролцоог Япон-Хятадын эдийн засгийн харилцааг хөгжүүлэх талаар хийсэн маш чухал алхам гэж үзэж болно. Үүний сацуу БНХАУ саяхан Японы улсын үнэт цааснаас бүхэл бүтэн багцыг худалдан авсан байна.
Б.Болдсүх