Нийт 27 төрлийн нууцлалтай байх шинэ гадаад паспортыг хувилж, засварлах
боломжгүй. Учир нь нүүрний төрх, гарын хурууны хээ болон нүдний хээ
зэрэг дахин давтагдашгүй мэдээллийг агуулах аж. Ингэхдээ мэдээллийн
цахим ялтсыг паспортод суулгах гэнэ.

Гадаад харилцааны сайд Г.Занданшатар гадаад паспортыг цахим хэлбэрт шилжүүлсэн загвар хувилбараа ерөнхийлөгчид танилцуулжээ. Тэрбээр 2013 оноос энгийн гадаад паспортыг цахимжуулах тухай мэдэгдэхдээ ерөнхийлөгчийн гадаад паспортыг цахимжуулан авчирч өгсөн аж. Үүнийгээ Ц.Элбэгдоржид гардуулаад “Монгол улсын шинэ үеийн Гадаад харилцааны яам үүсч хөгжсөний 100 жилийн ойд тохиолдуулж, ирэх оноос хэрэглэж эхлэх бэлтгэл хангаж байна” гэдгээ хэллээ. Нийт 27 төрлийн нууцлалтай байх шинэ гадаад паспортыг хувилж, засварлах боломжгүй. Учир нь нүүрний төрх, гарын хурууны хээ болон нүдний хээ зэрэг дахин давтагдашгүй мэдээллийг агуулах аж. Ингэхдээ мэдээллийн цахим ялтсыг паспортод суулгах гэнэ. Энэ ажлыг хэрэгжүүлснээр Үндэсний аюулгүй байдлын шинэ үзэл баримтлал, Гадаад бодлогын үзэл баримтлал, Олон улсын иргэний агаарын тээврийн байгууллагын зөвлөмжид нийцэж байгаа аж. Мөн иргэдийн харилцан зорчих нөхцлийг хөнгөвчлөх зорилготой юм.
Б.Болдсүх