Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдоржид Бүгд Найрамдах Болгар Улсын
Ерөнхийлөгч Георги Парванов, Бүгд Найрамдах Ардчилсан Лаос Ард Улсын
Ерөнхийлөгч Чоуммалай Саясоне, Умард Ирланд, Их Британийн нэгдсэн Вант
Улсын Ерөнхий сайд Жэймс Камерон нараас баярын цахилгаан ирүүлж ,
Монгол Улс үндэсний эрх чөлөө, тусгаар тогтнолоо сэргээсний 100 жилийн
ойг тохиолдуулан баяр хүргэсэн байна. Мөн АНУ-ын Төрийн нарийн бичгийн
дарга Хиллари Клинтоноос баярын цахилгаан ирүүлж,”Тусгаар тогтносон,
цэцэглэн хөгжиж буй, ардчилсан, тогтвортой Монгол Улсыг АНУ дэмжихээ
дахин батлан илэрхийлж байна” хэмээжээ.

Бүх нийтийн амралтын өдөр болгон зарлаж, тэмдэглэсэн Үндэсний эрх чөлөө, тусгаар тогтнолоо сэргээсний 100 жилийн ойг тохиолдуулж гадаадын төрийн өндөрлөгүүд мэндчилгээ ирүүлжээ. Тухайлбал Бүгд найрамдах Болгар улсын ерөнхийлөгч Георги Парванов, Бүгд найрамдах ардчилсан Лаос ард улсын ерөнхийлөгч Чоуммалай Саясоне, Умард Ирланд, их Британийн нэгдсэн вант улсын ерөнхий сайд Жэймс Камерон нар баярын цахилгаан ирүүлсэн юм. Мөн АНУ-ын төрийн нарийн бичгийн дарга Хиллари Клинтон баярын цахилгаандаа "Тусгаар тогтносон, цэцэглэн хөгжиж буй, ардчилсан, тогтвортой Монгол улсыг АНУ дэмжихээ дахин батлан илэрхийлж байна" гэжээ.
Дашрамд дуулгахад Австри улсын архиваас тэртээ 100 жилийн өмнө тусгаар тогтнолоо зарласан монголчуудын ноот бичиг байгааг олсон гэнэ. 1913 оны 11-12 дугаар сард Санкт Петербург хотод хэлэлцээр хийх үед энэ ноотыг бичсэн аж. Уг бичгийн баталгаатай хуулбарыг ирэх оны эхээр манай улсад хүлээлгэн өгөхөө албаныхан мэдэгдсэн байна.