Энэ сарын 25-ны үүрийн 06.00 цагт Дорнод аймгийн төв Чойбалсан хотод хүн амины ноцтой хэрэг гарсан билээ. Гэмт этгээд ТҮЦ ажиллуулдаг эмэгтэйг гурван удаа хутгалан амь насыг нь хөнөөж, хэргийн газраас зугатахдаа ТҮЦ-ийг шатаасан юм. Мөн уг хэргийг харсан гэрчийг ч гурван удаа хутгалан, амь насыг нь хохироосон аж. ЭЦГ-аас шуурхай ажлын хэсэг томилон хэргийн газарт ажиллаж, 28 настай залууг сэжигтнээр татан байцааж эхэлжээ.
Б.Чимэг