Гурван жилийн турш шийдэгдэлгүй ирсэн “Анод”-ын хэрэг өнгөрсөн сард мөрдөн байцаалтад буцсан билээ. Учир нь уг хэрэгт “Мон-Уран” компаний захирал Б.Наранхүүг шалгах хэрэгтэй болсон юм. Хэдийгээр 2008 оноос хойш уг хэрэгт холбоотой хэмээн шалгагдаж байсан ч сэжигтнээр татагдаагүй байсан аж. Түүнд УМБГ-аас Эрүүгийн хуулийн 150.3-аар эрүүгийн хэрэг үүсгэн шалгаж, мэдүүлэг авсан байна.
Б.Чимэг