Өчигдөр 23.00 цагийн үед НОБГ-т Баянзүрх дүүргийн 20 дугаар хороо, Баянтөхөмийн гудамжинд байшин шатаж байна гэсэн дуудлага иржээ. Дуудлагын дагуу аврах, гал унтраах 63 дугаар ангийн тасаг очиход зочид буудлын зориулалттай 20х40 метрийн хэмжээтэй хоёр давхар байшин шатаж байжээ. Гал нэлээд дэлгэрсэн байсан учир тул нэмэлтээр аврах, гал унтраах арав, 14, 34, 26 дугаар ангийн тасгууд нэмж ажиллаж, галыг бүрэн унтраасан байна. Азаар гал түймэрт хүн өртөөгүй аж.
Мөн Хан-Уул дүүргийн нэгдүгээр хороонд 30х40 метрийн хэмжээтэй эмнэлгийн барилгын өргөтгөлийн хэсгийн дулаалга /зулхай/, тулгуур модон багана шатаж гал дэлгэрсэн байсныг аврах, гал унтраах арав, 14 дүгээр ангийн гал сөнөөгчид унтраажээ.
Б.Чимэг