Уг хэрэг энэ сарын 28-нд Багануурт дүүрэгт гарчээ. Тодруулбал, тус дүүргийн тавдугаар хороо “Цэлмэг хотхон”-д гарсан байна. Тус хотхоны оршин суугч 42 настай эрэгтэй Ө согтууруулах ундаа хэтрүүлэн хэрэглэсэн үедээ 38 настай эхнэр А-тайгаа маргалдан, аксент маркийн машинаараа хөөж дайран гэмтээсэн аж. Эхнэрийг нь яаралтай түргэн тусламж дуудан эмнэлэгт хүргэсэн боловч гэмтлээ даалгүй нас барсан байна. Хэргийг дүүргийн цагдаагийн хэлтэст шалгаж, түүнийг урьдчилан хорих төвд саатуулж байгаа аж.
Б.Чимэг