Монголын их дээд сургуулиудын холбоо 2011 оныхоо ажлыг дүгнэж гишүүн сургуулиудынхаа шилдгийн шилдгийг тодрууллаа. 2011 оны шилдэг гурван сургуулиар Отгонтэнгэр их сургууль, Шихи-Хутаг дээд сургууль, Мандах бүртгэл дээд сургууль шалгарчээ. “Шилдэг менежмент”-тэй захирлаар Отгонтэнгэр их сургуулийн захирал доктор, профессор Д.Наранчимэг тодорчээ. Монголын их, дээд сургуулиудын холбоо 52 гишүүн сургуультай бөгөөд шилдгийн шилдгийг шалгаруулах ёслолын ажиллагаанд хамтран ажилладаг байгууллагууд, сургуулиудын захирлууд бусад зочид төлөөлөгчид оролцсон байна.
Б.Чимэг