Улаанбаатар
Өнөөдөр / 2026.02.13
Өдөртөө
Шөнөдөө
ХАЙЛТ ХИЙХ
Эхлэл
Улс төр
Эдийн засаг
Нийгэм
Дэлхий
24 баримт
24 фото
COP17
Спорт
Видео
Сошиал мэдээ
  • Эхлэл
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Нийгэм
  • Дэлхий
  • 24 баримт
  • 24 фото
  • COP17
  • Спорт
  • Видео
  • Сошиал мэдээ

Монголын радиогийн “Малчин” нэвтрүүлгийн сэтгүүлч Д.Шагдарсүрэн: Хөндлөнд төрсөн хөндлөн зантай хүн байлаа, Чимээ маань

2011-12-30
0
ЖИРГЭХ
   Монгол түмний хайртай яруу найрагч Цэндийн Чимиддорж нас нөгчөөд долоо хонож байна. Монголын Радиогийн "Малчин" нэвтрүүлгийн сурвалжлагчаар 32 жил ажилласан Монгол улсын Соёлын гавьяат зүтгэлтэн, Д.Нацагдоржийн болон С.Буяннэмэхийн шагналт, "Болор цом" наадмын хошой тэргүүн байрын эзэн авъяаслаг яруу найрагчийг өнөөдөр өглөө хөдөөлүүллээ. Түүнтэй 21 жилийн турш “Малчин” нэвтрүүлгийг хамт бэлтгэж ирсэн сэтгүүлч Дамбын Шагдарсүрэнтэй уулзаж ярилцав. 
   Монгол түмний хайртай яруу найрагч Цэндийн Чимиддорж нас нөгчсөн нь өнгөрсөн оны сүүлчийн эмгэнэлт явдал болов. Монголын Радиогийн "Малчин" нэвтрүүлгийн сурвалжлагчаар 32 жил ажилласан Монгол улсын Соёлын гавьяат зүтгэлтэн, Д.Нацагдоржийн болон С.Буяннэмэхийн шагналт, "Болор цом" наадмын хошой тэргүүн байрын эзэн авъяаслаг яруу найрагчийг хөдөөлүүлээд гурав хонож байна. Түүнтэй 21 жилийн турш “Малчин” нэвтрүүлгийг хамт бэлтгэж ирсэн сэтгүүлч Дамбын Шагдарсүрэнтэй уулзаж ярилцав. 

-    Ц.Чимэддорж найрагчтай та хэдэн оноос хойш ажиллаж эхэлсэн бэ?
-    Радиогоос цалин авсан үе гэхээр 1990 оноос хойш юм уу даа. Тэгэхээр 21 жил хамт ажилласан байна. Манай хүн чинь 1980 онд радиод ирсэн л дээ. Харин би  1990 онд ирсэн юм. Анх би цаг уурын хүрээлэнд урьдчилсан мэдээ гаргадаг мэргэжлийн инженерээр ажилладаг байлаа. Тэгээд 1985 оны үед “Малчин” нэвтрүүлэгт шилжиж ирсэн. Би Цаг уурын хүрээлэнд байхдаа хүн амьтан шоолчихдог, ёолк хөтөлчихдөг нөхөр байсан байхгүй юу. Тэгээд тэр мэтийн уран сайхны ажил бүгд надад ноогдоно. Тэгтэл 1985 оны байгууллагынхаа шинэ жилийн баярт Н.Чулуунхүү, Ц.Чимэддорж хоёрыг би урьж авчирлаа. Огт танихгүй байхдаа шүү дээ. Тэр ёолкон дээр танилцсанаас хойш талийгаач бид хоёр салаагүй. Танилцсаныхаа дараахан би “Малчин” нэвтрүүлгээр цаг уурын мэдээ хүргэдэг болсон. Тэр цагаас хойш байнга хамт байж байгаад өнөөдрийг хүрсэн дээ.

-    Чимэддорж гэдэг хүнгүйгээр 2012 он гарч байна. Монголын радиогийн гайхалтай сайхан уран бүтээлч байсан түүнийг та хэр үгүйлж байна вэ?
-    Үнэхээр их гуниглаж байна. Ганц би биш Монголын радиогийн сонсогчид түүний дуу хоолойг үгүйлж байгаа шүү дээ. “Малчин” нэвтрүүлгээр хамгийн сүүлд бэлтгэсэн нэвтрүүлгийг нь бид хадгалаад явж байна. Радиогийн редакцийн бараг бүх сэтгүүлч өөрсдийнхөө нэвтрүүлгийг өөрсдөө бэлтгэж, хөтөлдөг. Түүгээрээ сонсогчдод танил болдог юм. Эдийн засгийн нэвтрүүлэг хийдэг байсан Т.Бямбадоржийн тэр сөөнгө хоолой, “Ургацын далай” нэвтрүүлэг хийдэг байсан Б.Цэдэндамбын тэр хүнгэнэсэн хоолой, өнөөдөр тэр нэвтрүүлгийг хийж байгаа Л.Мөнхтөрийн аргадангуй дуу хоолой, бурхан болооч Ц.Чимэддоржийн учирлангуй дуу хоолойнууд Монголын сонсогчдод танил болсон. Тэгэхлээр тэр хүний орон зайг сонсогчид их үгүйлж байгаа, цаашдаа ч үгүйлнэ л дээ. Өнгөрөхийнхөө өмнөх өдөр дууны шүлэг бичиж байгаад гурван мөрийг нь бичээд дөрөв дэхь мөрийг нь гүйцээлгүй орхисон байна лээ. Өнгөрсөн хойно нь л бид нар ширээг нь янзалж зул хүж өргөж байхдаа өргөж харсан.  Манай хүн чинь их сонин шүү дээ. Орчин үеийн техник технологи руу нэг их шунадаггүй. Компьютер урьд нь байсан ч түүнийгээ тоохгүй. Өөрөө нэг бичгийн машинтай. Өөрийн чинь ярилцлага авч байгаа аппарат хэрэгсэл шиг ийм зүйл хэрэглэхгүй. Манай хүн бол хуучны “Р7” дуу хураагчаараа дуугаа хураагаад, бичгийн машин дээр юмаа бичдэг. Ер нь Ц.Чимэддорж бол Монголын том сэтгүүлчээс гадна, яруу найрагтаа жинхэнэ үнэнч явсан хүн. Хэзээ ч, хаана ч шүлгээ бодсоор бичсээр явж байгаад дууссан даа. 1987 онд “Болор цом” авсан “Малчин” гээд шүлэг нь байдаг. Түүнээс өмнө “Цагаан зээрд”, “Сэлбэ” гээд сайхан сайхан шүлгүүдээ бичиж байсан. “Малчин” шүлэг их инээдтэй. Манай хүү гурван настайдаа шарлаад би хүүхдээ аваад Халдвартад хэвтэж байсан юм. Найз нөхдүүд эргэж тойроод л байгаа юм. Чимээ маань бараг долоо хоногийн өмнө таныг эргэж очно гээд л яриад байсан. Яг ирэх өдрөө очно гээд өглөө нь ярьсан юм. Би бас эргэлт хүлээгээд л байлаа. Тэгсэн бүр орой есөн цаг өнгөрсөн хойно ирж байгаа юм. Тэгсэн цаг уурын тойм мэдээ авдаг хуйлаастай улаан цаасан дээр “Малчин” шүлгээ биччихсэн ирээд надаар уншуулж байсан юм. Би ямар тэр хүний дайны шүлэг зохиол бичдэг хүн биш. Гэхдээ намайг хүндэлж “Та энэ шүлгийг үзээд өг” надаар редакторлуулж байгаа юм. Тийм л дотно ханддаг хүн маань байлаа. Тэгээд эмнэлэгт хэвтэж байгаа хүнийг чинь цай хоол, бууз энэ тэрээр эргэдэг биз дээ. Тэгсэн манай хүн том уут дүүрэн нийслэл салат хийчихсэн авчирч байсан.

-    Талийгаачийн зүрх нь өвддөг талаар та бүгд мэддэг байсан уу? Бие нь чилээрхэж байгаа нь та нарт мэдэгдсэн үү?
-    Ерөнхийдөө хань нь ойчсоноос хойш сэтгэл санаагаар их унасан даа. Тэгээд зүрх нь муудсан байгаа юм. Байсхийгээд л зүрх нь өвдөөд манай байгууллагын эмч байнга ирж  зүрхийг нь үздэг байсан юм. Ерөнхийдөө ядруухан л байгаад байсан.

-    Ер нь хамт уран бүтээл хийж явахад санаа бодол зөрөлдөх зүйл гардаг. Тэр болгон дээр Ц.Чимэддорж гуай та хоёр яаж ажилладаг байсан бэ? Талийгаач маань хэр ойлгомжтой хүн бэ?
-    Өө, тэгж санаа бодол зөрөлдөх зүйл бишгүй л гарна. Ц.Чимэддорж өөрийгөө “Би их зөрүүд хүн” гэж хэлдэг юм. Гэхдээ их зөөлхөн хүн л дээ. Бид хоёрын төрсөн газрын нэр адилхан байдаг байхгүй юу. Ц.Чимээ маань Дундговь аймгийн Дэрэн сумын  Их газрын чулууны хойхно байдаг Зүүн хөндлөн гэдэг газар төрсөн юм байна лээ. Би Өвөрхангай аймгийн Хархорин сумын нутаг Их цохионы хөндлөн гэдэг газар төрсөн юм. Тэгээд хоёулаа “Хөндлөнд төрсөн хөндлөн зантай” гэж бие биенийгээ хөөргөдөг байлаа. Яахав дээ, бид ажил төрлөөр хамт л явдаг болохоор манай нутгаар ч явж л байлаа. Би талийгаачийн нутгаар ч очиж л байлаа. Би ганцаараа хөдөөгүүр явж байхдаа төрсөн бууцан дээр нь очиж ёслол хүндэтгэл үзүүлж л байлаа.

-    Та хоёр хэчнээн аймгаар хамт явсан бэ? Одоо бол очиж үзээгүй сум гэж ховор биз дээ?
-    Би бол Ховдын гурван сумаас бусад бүх газраар явсан хүн. “Малчин” нэвтрүүлгээр бид хоёр бол хамт их цөөхөн явсан. Яагаад гэвэл энэ нэвтрүүлгийг бид хоёр л хийдэг юм. Тэгэхлээр нэг нь хөдөө явж байхад нөгөө нь төвдөө байж байх хэрэгтэй болдог. Лхагва, Бямба гарагийн дугаарыг Ц.Чимэддорж хийдэг. Даваа, Пүрэв гарагийн дугаарыг би хийдэг байхгүй юу. Тэгээд хөдөө явах болохоороо зөрнө шүү дээ. Бид хоёр Дундговь аймгийн Луус суманд хамт явж байгаад хөдөөний малчин айлд буулаа. Есдүгээр сарын дунд үе байсан юм уу. Тэгээд хэдэн гүүтэй айлд буусан чинь гэрийн эзэд нь эзгүй байна. Гэрт нь орсон чинь ундаа нь сайхан исчихсэн гоё байж байна аа. Тэгэхлээр нь хоёулаа гал түлж тогоо нэрээд, тэгсэн удалгүй гэрийн эзэд нь орж ирээд бид хоёрт жигтэйхэн баярлаж, ашгүй дээ гэж хэлж байсан юм.

-    Тогоо нэрээд гэсэнээс талийгаач маань архи хэр хүртдэг хүн байсан бэ?
-    Хэнийг нь ч хэллээ гэсэн манайхнаас хүртдэггүй хүн байхгүй. Яг өвчний шалтгаанаар Л.Мөнхтөр маань архинд ам хүргэхээ болчихлоо. Түүнээс биш аль нь ч ялгаагүй уудаг. Ёс төрийн тухайд бодсон, уран бүтээлийн онгироо сагсуу үе ч байдаг шүү дээ. Тийм биз дээ. Нэг дуу зохиочихоод, нэг дуу гаргачихаад бие биенийгээ хөөргөөд юм хүртэнэ шүү дээ. Одоо ч гэсэн манай өрөөнд нэг том хар “Чингис” байж л байна. Лханаагийн Мөнхтөр оны шилдэг сэтгүүлчээр тодорлоо гээд л нэг шил юм бариад ирэх жишээтэй. Энэ бол тийм архинд орчихсон юм гэнэ лээ ч гэдэг юм уу, архинаас болсон юм гэнэ лээ ч гэдэг юм уу тийм зүйл биш. Бид бол хийх ёстой ажлаа хийгээд л хүртэх үедээ хүртээд л явж байдаг.

-    Ц.Чимэддорж гуай шүлэг яруу найрагтаа үргэлж л байгаль дэлхийн өнгө аясыг тусгаж бичдэг байсан? “Малчин” нэвтрүүлэгтээ байгаль дэлхийн гоо үзэсгэлэнг яаж гаргаж өгдөг байсан бэ?
-    Бид нар угаасаа л хөдөө төрж өссөн жинхэнэ онгон байгаль гэдгийг сэтгэлээрээ мэдэрсэн  хүмүүс л дээ. Тийм учраас Монголын радиогийн алтан сан хөмрөгт Ц.Чимэддоржийн бэлтгэсэн “Эгшиглэнт байгаль” цуврал нэвтрүүлэг гэсэн мөнхийн бүтээл нь байж байна. Хажууд нь би “Монголоороо аялахуй” гэдэг нэвтрүүлэг хийж байлаа. Хөдөөгийн байгалийн сайн сайхныг магтан дуулж хүмүүст хүргэх гэсэн зорилготой. Хайнань арал гэж байхаар Гоожуурын хүрхрээг үзчихээрэй гэдэг санаатай юм. “Эгшиглэнт байгаль” гэж үнэхээр гайхамшигтай сайхан нэвтрүүлэг байдаг. Ер нь “Малчин” нэвтрүүлэг ч хүн байгаль хоёрын хоорондын холбоог хүмүүст хүргэх зорилготой. Бүх нэвтрүүлэгтээ үүнийг шингээх санаатай ажиллаж ирсэн дээ.

-    Болж бүтэхгүй зүйлийг та хоёр нэвтрүүлэгтээ яаж тусгадаг байсан бэ? Гарах гарцыг нь яаж тодорхойлж өгдөг байсан бэ?
-    Энэ талаар бид хоёр үглэж л явлаа. “Нөхөрлөлийн нөмөр” гэдэг цувралыг бид хоёр хамтарч хийж байсан юм. Хамтарч ажиллахгүй бол ганц ганцаараа жалгын нэг яваад бүтэхгүй нь ээ гэсэн санааг бид хүмүүст хэлдэг байсан юм. Ховордож байгаа мал сүргийн тухай бичсэн манай Ц.Чимэддоржийн “Тэмээ хэмээх динозавр” гэсэн сайн цуврал байсан. Энэ мэтээр хүмүүст эргэж санамаар, дурсмаар зүйлүүд их бий. Радиогийн сэтгүүлч хүмүүст мэдлэг, мэдээлэл өгч тэднийг хөгжөөн цэнгүүлэх үүрэгтэй ажилладаг. Уран сайхны нэвтрүүлэг нь хөгжөөн цэнгүүлэх хэсэгт ордог. Жишээ нь “Эгшиглэнт байгаль” нэвтрүүлэг байна. Мэдээлэл өгөх гэдэг нь, төр засгаас ийм шийдвэр гарсан байна. Малчин танд хэрэгтэй тийм зүйл гарч, УИХ-ын нэг гишүүн танд хэрэггүй тийм зүйл ярьж байна гэдгийг дамжуулдаг. “Эгшиглэнт байгаль” нэвтрүүлэг нь уран сайхны нэвтрүүлэг юм л даа. Хөвсгөл далай, Тэрхийн цагаан нуурын тухай нэвтрүүлэг хийе гэж бодъё л доо. Үүнийг хийхэд тэр нуур усны домог түүхийг оруулаад, ойр орчных нь байгалийн сайхныг бичээд түүнд холбогдох дуу хөгжмөөр чимж өгдөг. Одоо манай “Малчин” нэвтрүүлгийг залуу сэтгүүлч Цогт-Эрдэнэ гэдэг хүү хийх гэж байгаа юм.

-    Ц.Чимэддорж гуайг орлож хийх хүн үү?
-    Бас намайг орлож хийнэ. Би маргаашнаас тэтгэвэртээ суух гэж байна. Тэгэхлээр “Малчин” нэвтрүүлгийг Цогт-Эрдэнэ гэдэг хүн залгамжилж хийх болно. Нэг сэтгүүлч хоёр хүний орон зайг нөхнө. Хөөрхий минь ядрах л байх. “Шинэ сарын шинж”  нэвтрүүлэг дээр жаахан үндсэн мэдлэг дутаж магадгүй. Угаасаа “Малчин” нэвтрүүлгийг хөдөөгийн амьдралыг мэддэг хүн л хийхгүй бол хотын хүн хийж чадахгүй л дээ. 

-    Ц.Чимэддорж гуай шүлэг зохиохоос гадна өөр ямар авъяастай хүн бэ?
-    Хачин сайхан дуулдаг хүн байлаа. Бүр П.Адарсүрэн шиг дуулна. Дуучин П.Адарсүрэнгийн дууг дуулна. Тэр бол ёстой сайхан даа. “П.Адарсүрэнгийн дууг хэн хамгийн адилхан дуулах вэ?” уралдаанд ордоггүй юм. Ер нь П.Адарсүрэнг шүтэгч байсан шүү дээ. Тэр ч утгаараа өөрийнх нь дууг адилхан дуулдаг байсан юм. Дундговийн хүн болохоор сайхан дэмбээдчихдэг. Айлын найран дээр сайхан дэмбээднэ шүү дээ.

-    Их омголон зантай, нэг зүйлийн талаар ярихдаа ёжлоод хэлчихдэг хүн шиг санагдсан?

-    Ёжтойгийн хувьд ёжтой шүү. Ер нь уран бүтээлч хүмүүсийн нэг онцлог байдаг шүү дээ. Аливаа юмыг нөгөө өнцгөөс нь харна ч гэдэг юм уу. Эсвэл хэтрүүлж хэлэх ч юм уу. Манай өрөөнд бол байнга тийм юм ярьж бие биеэ инээлгэж явсан хүмүүс байдаг. Тийм зүйл бол бишгүй л байлгүй яахав. Сайн уран бүтээлч найзуудтай сайхан хүн байлаа.
Т.Хулан
0
ЖИРГЭХ
Санал болгох
Ч.Дашням: Ахлагч бүрэлдэхүүн бэлтгэхдээ орчин үеийн техник, технологи ашиглах ур чадвар сургаж байна
Э.Дашгаадан: “Цагдаа судлал” бакалаврын хөтөлбөрийг олон улсад магадлан итгэмжлүүлэхээр бэлтгэж байна
Багш нарын нэгдсэн зөвлөгөөн эхэллээ
Өнгөрсөн онд үйлдэгдсэн залилах гэмт хэргийн 89,2 хувийг арилжааны 9 банкны 30,162 дансыг ашиглан үйлдсэн байна
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
  • Уншигч (202.70.42.131)
    Сайхан ах байлаа Ум ма ни бад мэ хум
    2011 оны 12 сарын 30 | Хариулах
  • Шинэ
  • Их уншсан
  • Их сэтгэгдэлтэй
  • 14000 жилийн түүхтэй "Бэлгэвч"-ний талаарх хачирхалтай баримтууд
    6 мин
  • Д.Баярхүү: УИХ-ын дарга Н.Учралын ОХУ-д хийсэн албан ёсны айчлал олон тулгуурт гадаад бодлогодоо тэнцвэр барьж буйн илэрхийлэл боллоо
    43 мин
  • "Улсын цолонд хамгийн ойрхон" бөх Д.Алтанцоожийн тухай сонирхолтой баримтууд
    51 мин
  • Сар шинийн улс, аймгийн цолтонд зодоглох 83 аймаг, сумын цолтонг танилцуулж байна
    1 цаг 2 мин
  • POETRY: Хайр, хавар мэт 10 шүлэг
    1 цаг 16 мин
  • ӨНӨӨДӨР: Сар шинийн баярт зориулсан шагайн харвааны тэмцээн болно
    1 цаг 36 мин
  • Үндэсний хорооны XIV хуралдаан боллоо
    1 цаг 43 мин
  • Улаанбаатарт 6 градус хүйтэн байна
    1 цаг 55 мин
  • Оюу толгой төслийн Монгол улсад ногдох өгөөжийг нэмэгдүүлэхээр санал нэгдэв
    2 цаг 2 мин
  • Үйл явдал: У.Шекспирийн "Ромео Жульетта" жүжгийг  Улсын хүүхэд залуучуудын театрын тайзнаа толилуулна
    2 цаг 10 мин
  • Хөвсгөл нуурт цөмөрсөн автомашиныг татан гаргалаа
    2 цаг 19 мин
  • Милан–Кортина 2026 өвлийн олимпын наадмаас Украины скелетон спортын тамирчин Владислав Гераскевич дайнд амь үрэгдсэн украинчуудын дурсгалыг хүндэтгэсэн зурагтай дуулга өмссөнөөс болж тэмцээнээс хасагдлаа
    17 цаг 18 мин
  • Сар шинийн баяраар хилийн боомтуудын ажиллах ХУВААРЬ
    18 цаг 45 мин
  • Улаанбаатар Метро төслийн барилга угсралтын гүйцэтгэгчийг сонгон шалгаруулах тендерт 27 оролцогч оролцов
    19 цаг 15 мин
  • Мэдээллийн технологийн үйлдвэрлэл эрхлэгчдийг виртуал бүсэд бүртгэх хүсэлтийг онлайнаар хүлээн авч эхэллээ
    19 цаг 32 мин
  • “IT PARK 2.0 – Бүтээн байгуулалтын жил”-ийн хүрээнд хойд жигүүрийн интерьерийн нээлттэй уралдаан зарлалаа
    19 цаг 34 мин
  • “Цагаан сар-2026” нэгдсэн арга хэмжээний хүрээнд аюулгүй байдлыг хангах хяналт шалгалт хийж, заавар зөвлөмж хүргэж байна
    19 цаг 40 мин
  • Монгол Улсын Их Хурлын дарга Н.Учрал, ОХУ-ын Холбооны Хурлын Холбооны Зөвлөлийн дарга В.И.Матвиенко нар албан ёсны хэлэлцээ хийв
    19 цаг 57 мин
  • “Баярлалаа EASL, түр баяртай”
    20 цаг 40 мин
  • Залилангийн хэрэгт буруутгагдсан Францын биатлончин олимпын алтан медаль хүртэж, хохирогч нь 80-д орлоо
    20 цаг 45 мин
  • "Улсын цолонд хамгийн ойрхон" бөх Д.Алтанцоожийн тухай сонирхолтой баримтууд
  • Сар шинийн барилдаан: Аймаг, цэргийн цолтны БҮХ цаг үеийн ШИЛДЭГ бөхчүүд
  • "IT's Your Vibe" уриатай 2026 оны өвлийн олимпын наадмын талаар таны мэдэх ёстой 24 баримт
  • Н.Учрал: Худалдааны түр хэлэлцээрийг хэрэгжүүлснээр Евразийн зах зээл рүү экспорт 24.2 хувиар нэмэгдэнэ
  • Үгээрээ мөнхөрсөн их найрагч О.Дашбалбарын хэлсэн 10 эшлэл
  • Эрх чөлөөний шинэ салхи, Төрийн шагналт яруу найрагч Ренчиний Чойномын тухай 24 баримт
  • Далай гүний хошуунаас даяар Монголд дэвсэн Хасын Шаравжамц гэж хэн байв?
  • “Friends” цувралын Рэйчел Гриний дүрээр дэлхийд алдартан болсон Женнифер Жоанна Энистоны 12 баримт
  • Сар шинийн аймаг, цэргийн цолтны барилдаанд 19 АЙМГИЙН ХУРЦ арслан зодоглоно
  • "Түрүүлнэ гэсэн дээ" түрүүлсэн Сумын заан А.Тодмагнай гэж хэн бэ?
  • Өнөөдрийн барилдаанд хэн түрүүлэх вэ?
  • Өвлийн олимпод гурвантаа өрсөлдөж буй Б.Ачбадрах гэж хэн бэ?
  • Дэлгэцнээ мөнхөрсөн Манж хаад, ноёдын дүр ба үе үеийн ЖҮЖИГЧИД
  • Улсын аварга малчны хүү, "Уран барилдаант" Б.Ренчинжүгдэрийн тухай сонирхолтой баримтууд
  • БАРИМТ: Алдарт Эдвард Мүнчийн "The Scream" зураг Норвегийн Үндэсний Галерейгаас 50 секундэд хулгайлагдав
  • Ерөнхий сайд Г.Занданшатар нэрэмжит шагналаа дэлхийн дуурийн шилдэг баритон, Ардын жүжигчин Э.Амартүвшинд гардууллаа
  • ЕРӨНХИЙ БОЛОВСРОЛЫН 34 ДҮГЭЭР СУРГУУЛИЙН БАГШ, СУРАГЧИД НИТХ-ЫН ТАНХИМД “МОНГОЛ ӨВ СОЁЛ” БИЙРИЙН БҮТЭЭЛИЙН ҮЗЭСГЭЛЭНГЭЭ ДЭЛГЭЛЭЭ
  • Д.Трамп: Иран тохиролцоонд хүрэхгүй бол "бөмбөгдөнө"
  • Гэр бүлээ аврахын тулд 4 км сэлсэн 13 настай хүүгийн БААТАРЛАГ түүх
  • Амралтын өдрүүдэд таны заавал үзэх 6 гоё үзвэр
  • "Улсын цолонд хамгийн ойрхон" бөх Д.Алтанцоожийн тухай сонирхолтой баримтууд
  • POETRY: Хайр, хавар мэт 10 шүлэг
  • Өнөөдрийн барилдаанд хэн түрүүлэх вэ?
  • Далай гүний хошуунаас даяар Монголд дэвсэн Хасын Шаравжамц гэж хэн байв?
  • Амралтын өдрүүдэд таны заавал үзэх 6 гоё үзвэр
  • Гурван удаа цагаадсан Н.Алтанхуягийг дахин шүүнэ
  • "IT's Your Vibe" уриатай 2026 оны өвлийн олимпын наадмын талаар таны мэдэх ёстой 24 баримт
  • ЕРӨНХИЙ БОЛОВСРОЛЫН 34 ДҮГЭЭР СУРГУУЛИЙН БАГШ, СУРАГЧИД НИТХ-ЫН ТАНХИМД “МОНГОЛ ӨВ СОЁЛ” БИЙРИЙН БҮТЭЭЛИЙН ҮЗЭСГЭЛЭНГЭЭ ДЭЛГЭЛЭЭ
  • Ерөнхий сайд Г.Занданшатар нэрэмжит шагналаа дэлхийн дуурийн шилдэг баритон, Ардын жүжигчин Э.Амартүвшинд гардууллаа
  • Түүх, үнэ цэнэ, эрх чөлөөг өгүүлэх “Тусгаар тогтнол”
  • Д.Трамп: Иран тохиролцоонд хүрэхгүй бол "бөмбөгдөнө"
  • Гэр бүлээ аврахын тулд 4 км сэлсэн 13 настай хүүгийн БААТАРЛАГ түүх
  • “ДЭРЭН” КЛУБИЙН ӨСВӨРИЙН ТАМИРЧИД “YANGSHUO CUP” 2026 ОЛОН УЛСЫН ЦОМЫН ТЭМЦЭЭНЭЭС ХҮРЭЛ МЕДАЛЬ, ЦОМ ХҮРТЛЭЭ
  • Өвлийн олимпод гурвантаа өрсөлдөж буй Б.Ачбадрах гэж хэн бэ?
  • Зах, томоохон худалдааны төвүүдийн уртасгасан цагаар ажиллана
  • АНУ-ын Конгресст Монголын бүлэг шинэчлэн байгуулагдав
  • Стратегийн болон үүсмэл ордуудын 60 хувийн өгөөжийг ард түмэнд ногдуулах тохиролцоонд хүрлээ
  • Улаанбаатарт 7 градус хүйтэн байна
  • Хөвсгөл аймагт 3.7 магнитудын хүчтэй газар хөдөлжээ
  • Г.Занданшатар: Эрдэнэтийн үүсмэл ордын өгөөжийн 60 хувийг ард иргэдэд ногдуулна
24 баримт
  • 14000 жилийн түүхтэй "Бэлгэвч"-ний талаарх хачирхалтай баримтууд
  • "Улсын цолонд хамгийн ойрхон" бөх Д.Алтанцоожийн тухай сонирхолтой баримтууд
  • БАРИМТ: Алдарт Эдвард Мүнчийн "The Scream" зураг Норвегийн Үндэсний Галерейгаас 50 секундэд хулгайлагдав
  • Улсын аварга малчны хүү, "Уран барилдаант" Б.Ренчинжүгдэрийн тухай сонирхолтой баримтууд
  • “Friends” цувралын Рэйчел Гриний дүрээр дэлхийд алдартан болсон Женнифер Жоанна Энистоны 12 баримт
Эхлэл Улс төр Эдийн засаг Нийгэм Дэлхий 24 баримт 24 фото COP17 Спорт Видео Сошиал мэдээ
Холбоо барих Сурталчилгаа байршуулах Зар Вэб сайт хийх

Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.

Вэб сайтыг хөгжүүлсэн: Sodonsolution ХХК