Найман зуун мянга гаруй хэрэглэгчидтэй Фэйсбүүк сайтыг ирэх гуравдугаар сард хаахгүй гэдгийг тус компаний Харилцааны хэлтсийн захирал Ларри Юу "CNN"-д өгсөн ярилцлагадаа дурджээ. Өмнө нь Фэйсбүүк сайтын үйл ажиллагааг явуулахад дэндүү ачаалалтай болсон тул ирэх гуравдугаар сарын 15-нд хаана гэж Марк Зукэрбэрг мэдэгдэж байсан. Тэрбээр "Фэйсбүүк байх ёстой стандартаасаа хэтэрсэн. Энэ компанийг удирдан авч явах нь надад дэндүү дарамттай байна. Миний амьдралыг сүйрүүллээ. Би энэ бүх солиорлыг дуусгах ёстой" гэж байсан юм. Фэйсбүүкийн удирдлагын зүгээс сайтыг цааш нь хөгжүүлэх эсвэл хаах талаар ямар нэгэн мэдэгдэл одоогоор хийгээгүй байна. Өнгөрч буй оны онцлох үйл явдлуудыг олон нийтийн болгож, хүрээгээ тэлэхэд нь Фэйсбүүк хамгийн их үүрэгтэй оролцсон гэж тоймчид үзэж байна. Тухайлбал, Орос, Египетэд болсон бослого, жагсаалын үеэр тэмцэгчдид энэ сайтаар бодол санаагаа хуваалцан нэгдэж байсан юм.
Б.Баяр

