Шинэ жилийн баяр болж буйг тохиолдуулан ашиг орлогын хойноос хөөцөлдөн, бялууны хөргөх төхөөрөмжийн багтаамжаас хэтрүүлэн, хадгалалтын нөхцөл ба хугацааг ноцтойгоор зөрчиж байгаа нь манай худалдааны цэг салбаруудаас илэрч байна. Иймд бялуу болон кремтэй бүтээгдэхүүнийг худалдан авахдаа чанар, аюулгүй байдлын шаардлага хангасан тухай мэргэжлийн хяналтын байгууллагын дүгнэлт /шинжилгээний бичиг/-ийг худалдагчаас шаардаж үзэх, хадгалалтын нөхцөл, үйлдвэрлэсэн огноог сайтар шалгаж авах, ердийн нөхцөлд буюу хөргөх төхөөрөмжид 48 цагаас дээш хугацаагаар хадгалагдсан бялууг худалдан авахгүй байхыг сэрэмжлүүлж байна. Мөн эрүүл ахуй, стандартын шаардлага хангаагүй нөхцөлд буюу нийтийн эзэмшлийн гудамж талбай, хүнсний бөөний худалдааны төвүүдийн гадна ил задгай худалдаалж байгаа бялууг худалдаж авахгүй байх нь зүйтэй. Үйлдвэрлэгчид нь бялуу болон кремтэй бүтээгдэхүүний үйлдвэрлэсэн огноог хэрэглэгчдэд ил тод харагдахаар тэмдэглэх, үйлдвэрлэлд хэрэглэж буй түүхий эд, ялангуяа бялууны чимэглэлд хэрэглэх сүүн кремийн хадгалалтын нөхцөл, хугацааг сайтар шалгаж байхыг анхааруулж байна.
Б.Чимэг