Монгол Улсын шадар сайд, ММСУХ-ны
ерөнхийлөгч М.Энхболд аймгийнхаа сум бүрийн уяачдын холбоонд нэгдүгээр үеийн
эрлийз үрээ бэлэглэжээ. Төв аймгийн Зуунмод хотноо саяхан болж өнгөрсөн
ММСУХ-ны ээлжит хурлын үеэр зарим нэгэн сумдын уяачдын холбооноос адууныхаа
үүлдэр угсаа, удам угшлыг сайжруулах зорилгоор сум бүрийг эрлийз азаргатай
болгох тухай санал тавьсны үндсэн дээр шадар сайд М.Энхболд ийнхүү сум бүрийг
эрлийз адуутай болгож байгаа юм байна.
Сумдын уяачдын холбоонд хурдан удмын эрлийз үрээнүүдийг гардуулах ёслол 12-р
сарын 28-ний өдөр Өлзийт хороололд болжээ.
Т.Энхэлээ