зар
Улаанбаатар
Өнөөдөр / 2025.07.13
Өдөртөө
Шөнөдөө
ХАЙЛТ ХИЙХ
Эхлэл
Улс төр
Эдийн засаг
Нийгэм
Дэлхий
24 баримт
24 фото
Элчин сайд ярьж байна
Спорт
Видео
Сошиал мэдээ
  • Эхлэл
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Нийгэм
  • Дэлхий
  • 24 баримт
  • 24 фото
  • Элчин сайд ярьж байна
  • Спорт
  • Видео
  • Сошиал мэдээ

Арван есөн шонхор нисгэв

2011-12-30
0
ЖИРГЭХ
   Монголын телевизүүдийн шилдэгийн шилдэгийг шалгаруулдаг “Алтан шонхор” наадам “SS club”-д болж өнгөрлөө. Тус наадмыг жил бүр Монголын телевизүүдийн холбоо зохион байгуулдаг билээ. Баяр 18 цагт эхлэхээр товлогдсон ч 20 цагт эхэлсэн юм. Энэ жилийн наадам зохион байгуула

   Монголын телевизүүдийн шилдэгийн шилдэгийг шалгаруулдаг “Алтан шонхор” наадам “SS club”-д болж өнгөрлөө. Тус наадмыг жил бүр Монголын телевизүүдийн холбоо зохион байгуулдаг билээ. Баяр 18 цагт эхлэхээр товлогдсон ч 20 цагт эхэлсэн юм. Энэ жилийн наадам зохион байгуулалт муутай болж буй нь 19 цагт тайзны зурагт самбараа хадаж байснаас харагдаж байлаа. УИХ-ын гишүүд яг 18 цагтаа ирчихсэн баяр эхлэхийг хүлээж сууна. 19 цаг дөхүүлээд зочид эхнээсээ орж ирлээ. Телевизийн уран бүтээлчид бүгд ширээндээ сууснаар яг 20 цагт “Алтан шонхор” наадмын нээлтийн үйл ажиллагаа эхэлсэн юм. Энэ жилийн наадамд орон нутгийн телевизүүдээс гадна SBN, TV5, Боловсрол суваг телевиз, NTV, Шинэ дэлхий, 25-р суваг телевиз, “B”, ТМ, UBS, Ийгл гэсэн 11 телевизийн уран бүтээлчид 19 номинацид бүтээлүүдээ нэр дэвшүүлсэн билээ. Монголын телевизүүдийн холбооны дэд захирал М.Уламбадрах наадмын үйл ажиллагааг албан ёсоор нээж үг хэлсэн юм. Тэрээр хүрэлцэн ирсэн зочиддоо баяр хүргэсэнээс гадна сэтгүүлзүйд ажилладаг уран бүтээлчид худал биш үнэн бодит мэдээллийг үзэгчдэд хүргэх ёстой гэдгийг онцоллоо. Хэрэв хэвлэл мэдээллийн хэрэгсэл худалдагдвал дархан манай тусгаар улс, даяар Монголын ариун голомт аюулд өртөнө хэмээн тэрээр бас хэлсэн.  Энэ үдшийн эрхэм гэж хэлэгдэх зочид бол ерөнхий сайд С.Батболд, ЭМЯ-ны сайд С.Ламбаа, Сангийн сайд С.Баярцогт, УИХ-ын гишүүн Ч.Сайханбилэг, З.Алтай, Я.Батсуурь, С.Бямбацогт, Ж.Сүхбаатар, АЖ Н.Сувд, Хөдөлмөрийн баатар, гавьяат тамирчин П.Сэрдамба тэргүүтэй хүмүүс байсан юм. Эхний номинацийн эзнийг тодруулахаас өмнө “Sweetymotion” хамтлагийнхан “Шинэ жил” дуугаа дуулж мэндчилгээ хүргэсэн. Хамгийн эхэнд телевизийн шилдэг цэнгээнт нэвтрүүлгийг тодрууллаа. Тус номинацид UBS телевизийн  “To be or not to be” реалити шоу, NTV телевизийн “Нандиагийн ток шоу”, 25-р суваг телевизийн “Их хотын үдэш” нэвтрүүлэг нэр дэвшсэнээс 25-р суваг телевизийнхэн тус шагналыг хүртсэн юм. 25-р суваг телевизийнхэн энэ жилийн наадмаас шилдэг төсөл, шилдэг найруулагч, шилдэг хөтлөгч гэсэн номинациудын эзэн болж дөрвөн “Алтан шонхор”-той буцав. Энэ жилийн шилдэг хөтлөгчөөр тус телевизийн хөтлөгч Э.Уянга болсон бол мөн шилдэг найруулагчаар Энхтуяа тодорсон юм. Дараагийн шагнал гардуулах ёслол шилдэг зураглаачийг тодруулах үйл ажиллагаагаар үргэлжилсэн юм. Энэ жилийн телевизийн шилдэг зураглаачаар “UВS”-ийн Д.Цэрэнчимэд тодорч “Алтан шонхор”-ыг Сангийн сайд С.Баярцогтоос гардаж авлаа. “Зураглаачид бол улс төрчдийн эгзэгтэй хачин агшныг дурандаа буулгаж чаддаг их авъяастай, билгийн нүдтэй хүмүүс байдаг” гэж сангийн сайд хошигносон юм. Шагнал авсан телевизийн уран бүтээлчид хамт олонтойгоо баяр хөөрөө хуваалцаж хундага тулган, тэврэлдэж харагдана. Тус шагналын дараагаар телевизийн шилдэг кино албыг тодрууллаа. Энэ номинацийн эзнээр сүүлийн 10 жилийн хугацаанд 10 мянга гаруй дотоод гадаадын киног үзэгчиддээ хүргэсэн “TV5” телевизийн кино алба тодорсон юм. Уг телевизийн кино алба цаашдаа ч хүчтэй өрсөлдөгч байна гэдгээ хэлж байлаа. Харин 2011 оны орон нутгийн шилдэг телевиз Дархан хотын “Ди Би Эс” боллоо. Шагналыг УИХ-ын гишүүн, Дархан хотын уугуул иргэн Ж.Сүхбаатар гардуулсан юм. Хамгийн сонирхолтой нь Ж.Сүхбаатар гишүүн дугтуйн дотор Дарханы “Ди Би Эс” телевизийн нэр байгаа гэдгийг урьдаас мэдэж байсан бололтой тайзнаа гарч ирүүтээ л “Манай Дарханы телевиз угаасаа мундаг л даа” гэж ярьж эхэлсэн юм. Энэ төрөлд мөн Дорнод аймгийн “Шинэ суваг” телевиз өрсөлдсөн. “Боловсрол суваг” телевизийн хувьд энэ жил “Алтан шонхор” наадмаас шилдэг хүүхдийн болон спортын нэвтрүүлэг мөн шилдэг тайз заслын төрөлд тэргүүлж чадсан юм. Тус телевизийн “50 саяын уналт” нэвтрүүлгийн тайз засал бусдаас өөр шийдэлтэй өвөрмөц байж чадсан гэдгийг УИХ-ын гишүүн З.Алтай онцолсон. Шагнал гардуулах ёслол үргэлжилсээр. Зочид халж эхэлж байна. Энд тэндгүй орилсон, тэврэлдсэн, хундага тулгасан хүмүүсийн чимээ шуугианаар танхим дүүрлээ. Удалгүй шилдэг олон ангит киног тодрууллаа. Энэ төрөлд “SBN” телевизийн “Гэр” шилдэгээр шалгарсан бол шилдэг баримтат киноны төрөлд “NTV” телевизийн “Өвгөн ганц мод” тэргүүлсэн юм. Энэ шагналыг АЖ, төрийн шагналт Н.Сувд гардуулж баяр хүргэсэн. Тэрээр “Телевиз, театр киноны уран бүтээлчид нэгэн гэр бүлийнхэн гэж би хэлнэ” гээд киночиддоо амжилт хүссэн юм. Удалгүй ерөнхий сайд С.Батболд танхимаар орж ирлээ. Нүд нь харагдахгүй болтол инээсэн сайд хүн бүртэй гар барин баяр хүргэж байлаа. Ерөнхий сайд энэ үдэш телевизийн шилдэг мэдээллийн хөтөлбөр номинацийн эзнийг тодруулсан юм. 2011 оны шилдэг мэдээллийн хөтөлбөрөөр Ийгл телевизийн “Ийгл ньюс” тодорлоо. Сэргэлэн захиралтай “Ийгл” телевизийн хамт олон шагналаа гардан авч баяр хөөр болцгоож байсан юм. Шагнал гардуулсаны дараагаар ерөнхий сайд сэтгүүлчдэд хандан нэгэн уриалга хэлсэн юм. Тэрбээр “Манай сэтгүүлчид маш сайн шүүмжилдэг, болох бүтэхгүйг их ярьдаг. Харин одоо шүүмжлэхээсээ илүү гарах гарцыг зааж өгье. Төр засагтай хамтран хөгжил рүү гарах замыг олцгооё” гэж уриалсан юм. Телевизийнхэн болон улс төрчид бие биедээ их л найр тавьж харьцдагийг энэ үдэш харж болмоор.

Тус баярт “Домог” хамтлаг болон  дуучин Т.Ариунаа сэтгүүлчдэд баяр хүргэн уран бүтээлээ өргөн барьсан бол гавьяат тамирчин П.Сэрдамба шилдэг спортын нэвтрүүлгийн эздэд шагнал гардуулсан. Энэ наадмын хамгийн чухал номинациудын нэг болох шилдэг сэтгүүлчийн төрөлд UBS телевизийн сэтгүүлч Б.Сайнбаяр, ТМ Н.Өнөрцэцэг, ТV5 Амарбаяр, “Ийгл” М.Батдорж, “B” телевизийн Болортуяа гэсэн таван сэтгүүлч нэр дэвшсэнээс “Ийгл” телевизийн сэтгүүлч М.Батдорж шилдэгийн шилдэг боллоо. Тус шагналыг хэдхэн цагийн өмнө аж үйлдвэрийн гавъяат цол хүртсэн УИХ-ын гишүүн Б.Батбаяр гардуулсан юм. “UBS” телевиз шилдэг танин мэдэхүйн нэвтрүүлэг төрөлд шилдэгийн шилдэг болсон бол “B” телевиз “Бизнесийн давалгаа” нэвтрүүлгээрээ шилдэг нийгэм эдийн засгийн нэвтрүүлэг төрөлд “Алтан шонхор” хүртэв. Мөн шилдэг графикч “Шинэ дэлхий” телевизээс тодорсон бол ТМ телевизийн Батбаяр шилдэг инженер болсон. Шагнал гардуулах ёслол өндөрлөсний дараагаар телевизүүдийн захирлын дунд бүжгийн тэмцээн зохиосон ч захирлууд бүжиглэсэнгүй. Зочид чөлөөтэй дуулж бүжиглэн баяраа цааш үргэлжлүүлсэн юм.

Т.Хулан

 

 

 

 

 

 

 

0
ЖИРГЭХ
Санал болгох
Арьс судлалын үндэсний төвд агаар шүүгч хүлээлгэн өглөө
Монголын баг, тамирчид бишкекийг зорилоо
Улсын шалгалт зохион байгуулах хуваарь гарчээ
Оюутан цэргийн бүртгэл ирэх сарын 2-ноос эхэлнэ
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
  • Шинэ
  • Их уншсан
  • Их сэтгэгдэлтэй
  • Гачууртад шүлхий бүртгэгдэж, хөл хорио тогтоожээ
    2 цаг 32 мин
  • Энэ жилийн наадмын түрүү бөх Улсын арслан Э.Батмагнай гэж хэн бэ?
    2 цаг 38 мин
  • Э.Цэндбаатар WBA холбооны Хойд Америкийн 2x аварга боллоо
    2 цаг 56 мин
  • У.Хүрэлсүх: Хаана эв нэгдэл байна, тэнд хүч чадал оршдог билээ
    3 цаг 59 мин
  • Улсын арслан Э.Батмагнай 1 секундэд учраа бөхөө өвдөг шороодуулж байжээ
    4 цаг 18 мин
  • Монгол наадмын тэнгэрт “шинэ салхи” сэвэлзэв
    4 цаг 53 мин
  • Бороо орж байгаа үед нөөлөг салхинаас болгоомжлохыг зөвлөв
    5 цаг 2 мин
  • Тэмээтэй хөшөөний уулзварыг хааж шинэчилнэ
    5 цаг 10 мин
  • Улаанбаатарт өдөртөө 27 хэм дулаан, оройдоо дуу цахилгаантай аадар бороо орно
    5 цаг 15 мин
  • Г.Занданшатар: Хонгор нутгийн хүү 76 жилийн дараа наадмын түрүү бөх боллоо
    17 цаг 49 мин
  • Наадам: Улсын начингаас “Улсын арслан”, аймгийн Хурц арслангаас “Улсын гарьд”
    17 цаг 51 мин
  • Э.Батмагнай: Энэхүү сайхан мэдрэмжийг өглөө босохдоо бодож, шөнө унтахдаа зүүдэлж, 15 жилийг зориулсан байна
    18 цаг 2 мин
  • Б.Пүрэвсайхан: Сайхан зүтгэж л байна, болох байгаа
    20 цаг 44 мин
  • Улсын начин Э.Батмагнай, аймгийн Хурц арслан Н.Өсөхбаяр нар “Улсын заан” цолны болзол хангалаа
    21 цаг 17 мин
  • Танилц: “Улсын харцага” цолны болзол хангасан бөхчүүд
    22 цаг 21 мин
  • Танилц: “Улсын начин” цолны болзол хангасан бөхчүүд
    23 цаг 45 мин
  • Наадмын өдрүүдэд 3700 цагдаагийн алба хаагч ажиллаж байна
    Өчигдөр 12 цаг 39 мин
  • Яруу найрагчдын НААДАМ гоёсон шүлгүүд
    Өчигдөр 12 цаг 16 мин
  • Энэ жилийн наадамд гурав давсан АЙМГИЙН цолтонгууд
    Өчигдөр 12 цаг 02 мин
  • Наадам: Манлай уяач, УИХ-ын гишүүн З.Мэндсайханы хул соёолон түрүүллээ
    Өчигдөр 11 цаг 51 мин
  • Дэлхийд ганцхан Монгол наадмын тухай 24 баримт
  • У.Хүрэлсүх: Монгол наадам бол төрт ёс, түүх, соёлын үнэт өв, тусгаар тогтнол, мандан бадрахын бэлгэдэл юм
  • "Бүх цэргийн наадам"-аар шөвгөрсөн найман бөхийн допингийн хариу иржээ
  • Рэйвагийн тооллыг эхлүүлэгч, Японы 126 дахь Эзэн хаан Нарүхито гэж хэн бэ?
  • Наадмын өвөрмөц мэндчилгээнүүд
  • "Салхи Дамбий шиг цайлган" гэж өөрийгөө тодорхойлсон МУГЖ Д.Бямбацогтын талаарх найман баримт
  • Улсын цолон ойрхон бөх #8: Аймгийн заан С.Доржпалам
  • Улсын цолон ойрхон бөх #7: Аймгийн арслан Ц.Төмөрцоож
  • Аварга цолтон төрүүлдэг могой жилийн наадам
  • Улсын баяр наадамд зодоглох Улсын цолтой 102 бөх
  • Улсын цолонд ойрхон бөх #9: Аймгийн хурц арслан М.Еркебулан
  • ​​​​​​​Архангай аймгаас хамгийн олон буюу 13 бөх хоёр даваад байна
  • Б.Энхбаяр: ХЭҮК-ын тайланг хэлбэр төдий сонссон болоод өнгөрдөг байсан асуудал түүх болсон
  • УИХ-ын дэд хороодыг залуу гишүүд ахалж эхэллээ
  • Г.Тэмүүлэн: Төсвийн тодотголыг хэлэлцэхдээ 126 гишүүний ирцтэй байх ёстой
  • ШУУД: УИХ-ын чуулганы хуралдаан үргэлжилж байна
  • "Багануур" ХК-ийн ажилчид ТУЗ-ийн зөвлөлийн шийдвэрээ эсэргүүцэж, ажил хаялт зарлахаа мэдэгдээд байна.
  • Тэдний "Чингис Жагаа"-гийн "Төрийн шагнал" хүртэж байгаа уран бүтээлд дайн үлдээсэн үгс
  • Д.Амарбаясгалан: Хараат бус байдал, шийдвэр гаргах чадамж, хариуцлагын тогтолцоог төгөлдөржүүлж парламентын засаглалыг бодит утгаар нь баталгаажуулж чадлаа
  • Наадам айсуй: Төрийн наадамд ганц ч сум алдалгүй 40 онон түрүүлсэн Хөдөлмөрийн баатар, Дархан мэргэн Ш.Даваахүү
  • ШУУД: УИХ-ын чуулганы хуралдаан үргэлжилж байна
  • "Багануур" ХК-ийн ажилчид ТУЗ-ийн зөвлөлийн шийдвэрээ эсэргүүцэж, ажил хаялт зарлахаа мэдэгдээд байна.
  • УИХ-ын дэд хороодыг залуу гишүүд ахалж эхэллээ
  • Улсын цолон ойрхон бөх #7: Аймгийн арслан Ц.Төмөрцоож
  • Рэйвагийн тооллыг эхлүүлэгч, Японы 126 дахь Эзэн хаан Нарүхито гэж хэн бэ?
  • Г.Тэмүүлэн: Төсвийн тодотголыг хэлэлцэхдээ 126 гишүүний ирцтэй байх ёстой
  • Б.Энхбаяр: ХЭҮК-ын тайланг хэлбэр төдий сонссон болоод өнгөрдөг байсан асуудал түүх болсон
  • Аварга цолтон төрүүлдэг могой жилийн наадам
  • Монголчууд донтох хандлага хамгийн бага таван үндэстний нэгээр тодров
  • Ойрын өдрүүдийн цаг агаарын урьдчилсан төлөв
  • Улсын цолон ойрхон бөх #8: Аймгийн заан С.Доржпалам
  • "Салхи Дамбий шиг цайлган" гэж өөрийгөө тодорхойлсон МУГЖ Д.Бямбацогтын талаарх найман баримт
  • Наадам айсуй: Төрийн наадамд ганц ч сум алдалгүй 40 онон түрүүлсэн Хөдөлмөрийн баатар, Дархан мэргэн Ш.Даваахүү
  • Боломжгүй мэт гайхамшигтай спортын 4 таамаг 
  • Японы Цог Жавхлант Эзэн Хаан Нарүхито “Монгол Коосэн технологийн коллеж”-ид зочиллоо
  • Д.Амарбаясгалан: Хараат бус байдал, шийдвэр гаргах чадамж, хариуцлагын тогтолцоог төгөлдөржүүлж парламентын засаглалыг бодит утгаар нь баталгаажуулж чадлаа
  • Наадмын өвөрмөц мэндчилгээнүүд
  • Наадмын өдрүүдэд 3700 цагдаагийн алба хаагч ажиллаж байна
  • Улсын баяр наадамд зодоглох Улсын цолтой 102 бөх
  • Монгол наадам болон монгол нутгийн тухай тэд юу хэлэв?
24 баримт
  • У.Хүрэлсүх: Монгол наадам бол төрт ёс, түүх, соёлын үнэт өв, тусгаар тогтнол, мандан бадрахын бэлгэдэл юм
  • Дэлхийд ганцхан Монгол наадмын тухай 24 баримт
  • "Салхи Дамбий шиг цайлган" гэж өөрийгөө тодорхойлсон МУГЖ Д.Бямбацогтын талаарх найман баримт
  • Рэйвагийн тооллыг эхлүүлэгч, Японы 126 дахь Эзэн хаан Нарүхито гэж хэн бэ?
  • Хамгийн залуу эмэгтэй МУГТ болж буй Н.Нандинхүсэл гэж хэн бэ?
Эхлэл Улс төр Эдийн засаг Нийгэм Дэлхий 24 баримт 24 фото Элчин сайд ярьж байна Спорт Видео Сошиал мэдээ
Холбоо барих Сурталчилгаа байршуулах Зар Вэб сайт хийх

Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.

Вэб сайтыг хөгжүүлсэн: Sodonsolution ХХК