Улаанбаатар хотод үүлэрхэг, цас орно. Салхи зүүн өмнөөс баруун хойш эргэж секундэд 7-12 метр, зөөлөн цасан шуурга шуурна. Өдөртөө 14-16 градус хүйтэн байна. Төвийн нутгийн зүүн хэсэг, зүүн болон говийн нутгийн зарим газраар бага зэргийн цас орж, цасан шуурга шуурна. Салхи баруун хойноос секундэд 5-10 метр, говийн нутгийн зарим газраар секундэд 16-18 метр, зүүн зүгийн нутгийн зарим газраар секундэд 12-14 метр хүрч ширүүснэ. Нутгийн баруун хэсгээр хүйтэрч Увс нуурын болон Дархадын хотгор, Идэр, Тэс голын хөндийгөөр 24-29 градус, Хангай, Хөвсгөл, Хэнтэйн уулархаг нутаг, Орхон, Хараа, Ерөө, Халх голын сав газраар 18-23 градус, Алтайн өвөр говь болон говийн нутгийн өмнөд хэсгээр 7-12 градус, бусад нутгаар 13-18 градус хүйтэн байна. Ихэнхи нутгаар үүлэрхэг.