зар
Улаанбаатар
Өнөөдөр / 2025.07.13
Өдөртөө
Шөнөдөө
ХАЙЛТ ХИЙХ
Эхлэл
Улс төр
Эдийн засаг
Нийгэм
Дэлхий
24 баримт
24 фото
Элчин сайд ярьж байна
Спорт
Видео
Сошиал мэдээ
  • Эхлэл
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Нийгэм
  • Дэлхий
  • 24 баримт
  • 24 фото
  • Элчин сайд ярьж байна
  • Спорт
  • Видео
  • Сошиал мэдээ

“Хурд” агентлагийн хурц үйл явдлууд

2012-1-01
0
ЖИРГЭХ
МҮОНРТ-ийн мэдээллийн “Хурд” агентлаг 2011 оны онцлох үйл явдлуудыг нэрлэжээ 
МҮОНРТ-ийн мэдээллийн “Хурд” агентлаг 2011 оны онцлох үйл явдлуудыг нэрлэжээ

   Монгол улсын иргэний цахим мэдээлэл бүхий иргэний үнэмлэхтэй болохоор шийдвэрлэлээ. Монгол улсын иргэний цахим үнэмлэхийг энэ оны 12 дугаар сарын 26-ны өдрөөс 2012 оны 6 дугаар сарын 20-ны өдрийн хооронд иргэний шинэчилсэн бүртгэлийн мэдээлэлд суурилан иргэн бүрт шууд, үнэ төлбөргүй олгохоор ажиллаж байна.

   2011 онд  Монгол улсын түүхэнд байгаагүй хамгийн их төсөв баталлаа. 2012 оны нэгдсэн төсвийн нийт орлого 5 их наяд 825 тэрбум төгрөг, зарлага нь 6 их наяд 309 тэрбум төгрөг, алдагдал нь 235 тэрбум төгрөг байхаар УИХ батлаад байна.

 “Эрдэнэс-МГЛ” компанийн дэргэд 15 тэрбум ширхэг хувьцаатайгаар  байгуулсан “Эрдэнэс таван толгой”-н охин компанийн нийт хувьцааны 10 хувийг шинэчилсэн бүртгэлд хамрагдсан иргэн бүрт үнэ төлбөргүй эзэмшүүлэх ажлыг эхлүүллээ. Шинэчилсэн бүртгэлд хамрагдсан иргэн бүрийн нэр дээр одоо 536 ширхэг хувьцаа биет бус хэлбэрээр байршиж байна.

 “Эрдэнэс-МГЛ” компанийн дэргэд “Эрдэнэс-Оюутолгой” хязгаарлагдмал хариуцлагатай компани байгуулах шийдвэрийг Засгийн газар 2011 онд гаргалаа. Тус компани Оюутолгойн ордын төрийн мэдлийн хувьцааг эзэмших эрхийг хэрэгжүүлэх үндсэн үүрэгтэй юм.

 “Энержи ресурс” компани “Ухаа худаг”-ийн уурхайн нүүрсийг эцсийн бүтээгдэхүүн болгон экспортлох зорилгоор жилд тус бүр нь 5 сая тонн нүүрс угааж боловсруулах хүчин чадалтай гурван модуль бүхий баяжуулах үйлдвэр барьж эхэллээ. Эхний модулийг нь  2011 оны  зургадугаар сард ашиглалтад орууллаа. Энэ нь анхны угааж баяжуулах үйлдвэр болж байгаагаараа онцлог юм.

 “Ухаа худаг”-ийн ордоос Гашуун сухайтын боомт хүртэл 245 киллометр хатуу хучилттай авто замыг хувийн аж, ахуйн нэгж өөрийн хөрөнгөөр барьж, ашиглалтад орууллаа.

   Арилжааны банкуудын дүрмийн сангийн хэмжээг 2013 оны тавдугаар сарын нэгнээс 16 тэрбум төгрөгт хүргэх шийдвэрийг Монголбанк гаргалаа. Арилжааны банкуудыг томруулж, банкуудын хувь нийлүүлэгчдийн хөрөнгийг банк руу нь нэмж татан төвлөрүүлэх үүднээс ийм шийдвэрийг төв банкнаас гаргажээ.

   Монголын хөрөнгийн бирж Лондонгийн хөрөнгийн биржтэй хамтран ажиллах мастер сервисийн гэрээг 2011 онд үзэглэлээ. Ингэснээр Монголын хөрөнгийн биржийн арилжааны платформыг дэлхийн жишигт нийцсэн “Миллениум айти” арилжааны платформоор сольж, өөрчлөх ажил ид өрнөж байна.

   Сингапурын хөрөнгийн бирж дээр Хөгжлийн банк 600 сая долларын бонд, “Хас” банк 300 тэрбум төгрөгийн бондыг тус тус гаргалаа.

   "Эрдэнэс таван толгой”-н 29 хувийг гадаадын хөрөнгийн бирж дээр гаргах хөрөнгө оруулалтын банкууд 2011 онд тодорлоо. “Эрдэнэс таван толгой”-н IPO хийх гол зохион байгуулагч буюу спонсороор Герман “Дойче” банк, Америкийн “Голдман сакс” шалгарсан бол, хувьцааны борлуулалтад оролцох, зуучлах үүрэг бүхий бэлтгэл ажилд хамтран оролцох банкаар Францын “Би Эн Пи Парибас”, Австралийн “Маквэари” шалгарлаа. Тэднийг дэлхийн нэр  хүнд бүхий 16 хөрөнгө оруулалтын банк дундаас сонгосон юм.

   2011 онд 1170 гаруй км хатуу хучилттай замыг шинээр  барьлаа . Монголын авто замчид  бүхэл бүтэн нэгэн жаранд хийсэн их ажлынхаа тал хувийг ганцхан жилд хийж гүйцэтгэсэн байна. Улаанбаатар хотын авто замын сүлжээнд энэ онд 70 гаруй км хатуу хучилттай замын засвар, шинэчлэлийн ажил хийжээ.

   Энэ оны жилийн эцсийн мал тооллогын урьдчилсан дүнгээр малын тоо толгой 36 сая 5,8 мянгад хүрч  өмнөх оноос 10 хувиар өссөн байна. Малын нийт тоо 18 аймаг, Улаанбаатар хотод өсч, Дархан-Уул, Орхон, Сэлэнгэ аймагт 1,8-22,2 мянган толгойгоор буурчээ. Хамгийн олон мал тоолуулсан эхний таван аймагт Хөвсгөл, Архангай, Өвөрхангай, Төв, Хэнтий аймгууд  орсон байна.

  Монголын ерөнхий боловсролын сургуулиуд Багшийн хөгжил төвтэй боллоо.  Ирэх онд эдгээр төвүүд багш нарыг сургалтанд хамруулж хамтарч хичээл зааж эхлэх юм.

    Үндэсний татварын алба улсын төсөвт анх удаа 2,1 их наяд төгрөг төвлөрүүлэв.

  Төрийн байгууллагуудаас анх удаа “цахим гарын үсэг”-ийг 2012 оноос хэрэглэх бэлтгэлийг бүрэн хангаж, татварын албаны албан хаагчид цахим номын сантай боллоо.

   Монгол инженерүүд анх удаа бие даан  цахилгаан станц барьж ашиглалтад орууллаа. Монголд сүүлийн хорин жилд анх баригдсан тус станц агаарын хөргөлттэй  шинэ технологийг нэвтрүүлсэн, хувийн хэвшил дангаараа хөрөнгө оруулсан  зэргээрээ 2011 оны шилдэг бүтээн байгуулалтаар  шалгарсан юм.

 Монголын  түүхт  их  ойнууд давхцсан  жил  байлаа.  Монголын тулгар төр  байгуулагдсаны 2200, Их Монгол улс байгуулагдсаны 805, Үндэсний эрх чөлөөний хувьсгалын 100, Ардын хувьсгалын 90 жилийн ойн баяраа өргөн дэлгэр тэмдэглэлээ.

   Дэлхийн  томоохон улс орнуудын төрийн тэргүүнүүд Монгол улсад айлчилаа.  БН Энэтхэг улс, БНСУ-ын төрийн тэргүүн, АНУ-ын дэд ерөнхийлөгч,  Холбооны Бүгд найрамдах Герман улсын Канцлер,  Хятадын Коммунист намын Төв хорооны Улс төрийн товчооны Байнгын хорооны гишүүн, Төв хорооны Улс төр, хуулийн хорооны нарийн бичгийн дарга,  14 дүгээр Далай лам Данзанжамц, ОУОХ-ны ерөнхийлөгч  гээд их гүрнүүдийн төр засгийн тэргүүн, шашин соёл, спортын салбарын томоохон төлөөлөгчид манай улсад айлчиллаа.

   Европын  нутгаас  хүн  хулгайлсан хэргээр баригдан Их Британи, Герман орны шоронд бүтэн жил хоригдсон  тагнуулч  Хурц   суллагдлаа.  Түүнийг  эх орондоо ирээд удаагүй байхад нь  АТГ-ын дэд даргын албан тушаалд томилов.

 2011 онд гадаадад байгаа иргэдийн эрх ашгийг хамгаалах асуудлыг тусгасан МУ-ын гадаад бодлогын үзэл баримтлалыг баталлаа. Мөн гадаад улс орнуудад ажиллах дипломат төлөөлөгчийн газрынхаа тоог нэмж, Хятадын Хонконг, АНУ-ын Сан-Франциско, Японы Осака хотод ерөнхий консулын газраа, Хятадын Шанхай хотод консулын төлөөлөгчийн газраа нээсэн.

   УИХ 2011 оны 12-р сард Сонгуулийн хуулийг баталж сонгуулийн холимог тогтолцоотой боллоо.

   2011 онд манай улс түүхэндээ байгаагүй их хэмжээний төмс, хүнсний ногоо хурааж авав.

   Түүхэндээ анх удаа нэг сая гаруй тонн байгалийн хадлан тэжээл бэлтгэв.

   2011 онд ЗТБХБЯ “Шинэ бүтээн байгуулалт дунд хугацааны хөтөлбөр”-ийн хүрээнд 100 мянган айлын орон сууц барих барилгын компаниудын жагсаалтыг батлууллаа. Хөтөлбөр ирэх онд хэрэгжиж нэг жилд 20 мянган айлын орон сууц ашиглалтад оруулахаар төлөвлөж байна.

   Төрөөс төмөр замын тээврийн талаар баримтлах бодлогын хүрээнд шинэ төмөр замын төслийг хэрэгжүүлэх ажлын эхлэлийг тавилаа. Таван толгой, Сайншанд, Хөөт, Чойбалсан зэрэг чиглэлд тавих төмөр замын хөрөнгийн асуудал шийдэгдсэн учраас ирэх онд энэ ажил эхэлнэ.

   “Хөдөлмөр эрхлэлтийг дэмжих жил”-ийн хүрээнд улсын хэмжээнд 72,080 ажлын байр шинээр бий болжээ. Үүний 18 хувь нь барилгын салбарт, 42 хувь нь хүнс хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн салбарт, 10 хувь нь уул уурхай, олборлолтын салбарт бий болсон байна.

  2011 онд Мэргэжлийн сургалт, үйлдвэрлэлийн төв, коллежид суралцагсадын тоо 34.6 хувиар өссөн байна. Үүнтэй холбогдуулан суудлын тоог 3500-гаар нэмэгдүүлэх, сургалтын орчныг сайжруулах, бэхжүүлэхэд улсын төсөв, төсөл, хөтөлбөрөөс 12.1 тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалт хийжээ.

   Булган аймгийн Сайхан сумын нутгаас Хүннүгийн үеийн олдвор олдлоо. Энэ нь Хүннүгийн хамгийн том олдворууд хадгалдаг  “Эрмитаж”-ид  байдаггүй ховор олдвор гэж эрдэмтэд үзэж байна.

 Монголын спортын гол үйл явдлууд

- 2011 онд “Лондон-2012” Олимпийн наадамд оролцох эрхийг манай улсын есөн тамирчин хүртлээ. Хөнгөн атлетикийн марафон гүйлтийн тамирчин ОУХМ Бат-Очирын Сэр-Од Монголын тамирчдаас Олимпийн наадмын хамгийн анхны эрхийг авсан юм.

- Чөлөөт бөхийн ОУХМ Очирбатын Насанбурмаа Стамбулд зохиогдсон дэлхийн аварга шалгаруулах тэмцээнээс хоёр дахь  хүрэл медалиа хүртэж, “Лондон-2012” Олимпийн наадмын  эрхийг эх орондоо авчирлаа.

- Олимпийн мөнгөн медальт, Монгол улсын Хөдөлмөрийн баатар, гавьяат тамирчин, мэргэн буудагч Отрядын Гүндэгмаа Азийн аварга шалгаруулах тэмцээний эмэгтэйчүүдийн спорт гар бууны 25 метрт мөнгөн медаль хүртсэн амжилтаар “Лондон-2012” Олимпийн наадмын эрхийг эх орондоо авчирсан. Тэрбээр Тегеран хотноо зохиогдсон “Гран-При” тэмцээний хошой алтан медаль хүртсэн  юм.

- Байт  сурын ОУХМ Бишиндээгийн Урантунгалаг Тегераны тивийн аваргаас мөнгөн медаль хүртэж, “Лондон-2012”-ын эрхийг эх орондоо авчирсны дээр тивийн аваргын багийн харваанд мөнгөн медаль, Азийн цомын тэмцээнээс алтан медаль хүртлээ.

- Боксын дэлхийн аварга, Олимпийн мөнгөн медальт, Монгол улсын Хөдөлмөрийн баатар, гавьяат тамирчин  Пүрэвдоржийн Сэрдамба Бакугийн дэлхийн аваргаас хүрэл медаль хүртсэн. Дэлхийн аваргаас хошой медаль хүртсэн Монголын анхны тамирчин болсны дээр дэлхийн аваргад үзүүлсэн амжилтаараа Олимпийн наадмын эрх хүртсэн Монголын найм дахь тамирчин боллоо.

- Жүдо бөхийн дэлхийн аваргын алт, хүрэл медальт, Олимпийн хүрэл медальт Монгол улсын Хөдөлмөрийн баатар, гавьяат тамирчин Хашбаатарын Цагаанбаатар жин жингийн шилдэг 16 жүдочин өрсөлддөг Баку хотноо зохиогдсон “Мастерс кап” тэмцээнд аварга болсон. Жүдо бөхийн дэлхийн цомын тэмцээнээс 2011 онд гурван алт, хоёр мөнгө, таван хүрэл медаль хүртэн  жиндээ чансаагаараа дэлхийд хоёрдугаарт бичигдэж байна.

- Сүхбаатарын Мөнхбат Үндэсний их баяр наадмын 1024 бөхөөс 10 даван түрүүлж, улсын аварга цол хүртэж “Гиннесийн ном”-д бүртгүүлэх 6002 хүчит бөхийн барилдаанд үзүүрлэлээ.

- Казахстаны Астана хотноо зохиогдсон Азийн өвлийн спортын долоодугаар их наадамд амжилттай өрсөлдөж, Монголынхоо түүхэнд Азийн өвлийн спортын наадмын анхны мөнгөн медалийг  Монголын бөмбөгтэй хоккейн үндэсний шигшээ баг авчирлаа.

- Монгол улсын гавъяат тамирчин, уулчин Бадамгаравын Гангаамаа дэлхийн дээвэр цаст Гималайн Эверестийн 8848 метрийн оргилд авирсан анхны монгол эмэгтэй уулчин боллоо.

 
0
ЖИРГЭХ
Санал болгох
Арьс судлалын үндэсний төвд агаар шүүгч хүлээлгэн өглөө
Монголын баг, тамирчид бишкекийг зорилоо
Улсын шалгалт зохион байгуулах хуваарь гарчээ
Оюутан цэргийн бүртгэл ирэх сарын 2-ноос эхэлнэ
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл (1)

  • Зочин (202.9.46.67)
    быббы
    2020 оны 01 сарын 31 | Хариулах
  • Шинэ
  • Их уншсан
  • Их сэтгэгдэлтэй
  • Гачууртад шүлхий бүртгэгдэж, хөл хорио тогтоожээ
    3 цаг 31 мин
  • Энэ жилийн наадмын түрүү бөх Улсын арслан Э.Батмагнай гэж хэн бэ?
    3 цаг 37 мин
  • Э.Цэндбаатар WBA холбооны Хойд Америкийн 2x аварга боллоо
    3 цаг 55 мин
  • У.Хүрэлсүх: Хаана эв нэгдэл байна, тэнд хүч чадал оршдог билээ
    4 цаг 58 мин
  • Улсын арслан Э.Батмагнай 1 секундэд учраа бөхөө өвдөг шороодуулж байжээ
    5 цаг 17 мин
  • Монгол наадмын тэнгэрт “шинэ салхи” сэвэлзэв
    5 цаг 52 мин
  • Бороо орж байгаа үед нөөлөг салхинаас болгоомжлохыг зөвлөв
    6 цаг 1 мин
  • Тэмээтэй хөшөөний уулзварыг хааж шинэчилнэ
    6 цаг 9 мин
  • Улаанбаатарт өдөртөө 27 хэм дулаан, оройдоо дуу цахилгаантай аадар бороо орно
    6 цаг 14 мин
  • Г.Занданшатар: Хонгор нутгийн хүү 76 жилийн дараа наадмын түрүү бөх боллоо
    18 цаг 48 мин
  • Наадам: Улсын начингаас “Улсын арслан”, аймгийн Хурц арслангаас “Улсын гарьд”
    18 цаг 50 мин
  • Э.Батмагнай: Энэхүү сайхан мэдрэмжийг өглөө босохдоо бодож, шөнө унтахдаа зүүдэлж, 15 жилийг зориулсан байна
    19 цаг 1 мин
  • Б.Пүрэвсайхан: Сайхан зүтгэж л байна, болох байгаа
    21 цаг 43 мин
  • Улсын начин Э.Батмагнай, аймгийн Хурц арслан Н.Өсөхбаяр нар “Улсын заан” цолны болзол хангалаа
    22 цаг 16 мин
  • Танилц: “Улсын харцага” цолны болзол хангасан бөхчүүд
    23 цаг 20 мин
  • Танилц: “Улсын начин” цолны болзол хангасан бөхчүүд
    Өчигдөр 16 цаг 31 мин
  • Наадмын өдрүүдэд 3700 цагдаагийн алба хаагч ажиллаж байна
    Өчигдөр 12 цаг 39 мин
  • Яруу найрагчдын НААДАМ гоёсон шүлгүүд
    Өчигдөр 12 цаг 16 мин
  • Энэ жилийн наадамд гурав давсан АЙМГИЙН цолтонгууд
    Өчигдөр 12 цаг 02 мин
  • Наадам: Манлай уяач, УИХ-ын гишүүн З.Мэндсайханы хул соёолон түрүүллээ
    Өчигдөр 11 цаг 51 мин
  • Дэлхийд ганцхан Монгол наадмын тухай 24 баримт
  • У.Хүрэлсүх: Монгол наадам бол төрт ёс, түүх, соёлын үнэт өв, тусгаар тогтнол, мандан бадрахын бэлгэдэл юм
  • "Бүх цэргийн наадам"-аар шөвгөрсөн найман бөхийн допингийн хариу иржээ
  • Рэйвагийн тооллыг эхлүүлэгч, Японы 126 дахь Эзэн хаан Нарүхито гэж хэн бэ?
  • Наадмын өвөрмөц мэндчилгээнүүд
  • "Салхи Дамбий шиг цайлган" гэж өөрийгөө тодорхойлсон МУГЖ Д.Бямбацогтын талаарх найман баримт
  • Улсын цолон ойрхон бөх #8: Аймгийн заан С.Доржпалам
  • Улсын цолон ойрхон бөх #7: Аймгийн арслан Ц.Төмөрцоож
  • Аварга цолтон төрүүлдэг могой жилийн наадам
  • Улсын баяр наадамд зодоглох Улсын цолтой 102 бөх
  • Улсын цолонд ойрхон бөх #9: Аймгийн хурц арслан М.Еркебулан
  • ​​​​​​​Архангай аймгаас хамгийн олон буюу 13 бөх хоёр даваад байна
  • Б.Энхбаяр: ХЭҮК-ын тайланг хэлбэр төдий сонссон болоод өнгөрдөг байсан асуудал түүх болсон
  • УИХ-ын дэд хороодыг залуу гишүүд ахалж эхэллээ
  • Г.Тэмүүлэн: Төсвийн тодотголыг хэлэлцэхдээ 126 гишүүний ирцтэй байх ёстой
  • ШУУД: УИХ-ын чуулганы хуралдаан үргэлжилж байна
  • "Багануур" ХК-ийн ажилчид ТУЗ-ийн зөвлөлийн шийдвэрээ эсэргүүцэж, ажил хаялт зарлахаа мэдэгдээд байна.
  • Тэдний "Чингис Жагаа"-гийн "Төрийн шагнал" хүртэж байгаа уран бүтээлд дайн үлдээсэн үгс
  • Д.Амарбаясгалан: Хараат бус байдал, шийдвэр гаргах чадамж, хариуцлагын тогтолцоог төгөлдөржүүлж парламентын засаглалыг бодит утгаар нь баталгаажуулж чадлаа
  • Наадам айсуй: Төрийн наадамд ганц ч сум алдалгүй 40 онон түрүүлсэн Хөдөлмөрийн баатар, Дархан мэргэн Ш.Даваахүү
  • ШУУД: УИХ-ын чуулганы хуралдаан үргэлжилж байна
  • "Багануур" ХК-ийн ажилчид ТУЗ-ийн зөвлөлийн шийдвэрээ эсэргүүцэж, ажил хаялт зарлахаа мэдэгдээд байна.
  • УИХ-ын дэд хороодыг залуу гишүүд ахалж эхэллээ
  • Улсын цолон ойрхон бөх #7: Аймгийн арслан Ц.Төмөрцоож
  • Рэйвагийн тооллыг эхлүүлэгч, Японы 126 дахь Эзэн хаан Нарүхито гэж хэн бэ?
  • Г.Тэмүүлэн: Төсвийн тодотголыг хэлэлцэхдээ 126 гишүүний ирцтэй байх ёстой
  • Б.Энхбаяр: ХЭҮК-ын тайланг хэлбэр төдий сонссон болоод өнгөрдөг байсан асуудал түүх болсон
  • Аварга цолтон төрүүлдэг могой жилийн наадам
  • Монголчууд донтох хандлага хамгийн бага таван үндэстний нэгээр тодров
  • Ойрын өдрүүдийн цаг агаарын урьдчилсан төлөв
  • Улсын цолон ойрхон бөх #8: Аймгийн заан С.Доржпалам
  • "Салхи Дамбий шиг цайлган" гэж өөрийгөө тодорхойлсон МУГЖ Д.Бямбацогтын талаарх найман баримт
  • Наадам айсуй: Төрийн наадамд ганц ч сум алдалгүй 40 онон түрүүлсэн Хөдөлмөрийн баатар, Дархан мэргэн Ш.Даваахүү
  • Боломжгүй мэт гайхамшигтай спортын 4 таамаг 
  • Японы Цог Жавхлант Эзэн Хаан Нарүхито “Монгол Коосэн технологийн коллеж”-ид зочиллоо
  • Д.Амарбаясгалан: Хараат бус байдал, шийдвэр гаргах чадамж, хариуцлагын тогтолцоог төгөлдөржүүлж парламентын засаглалыг бодит утгаар нь баталгаажуулж чадлаа
  • Наадмын өвөрмөц мэндчилгээнүүд
  • Наадмын өдрүүдэд 3700 цагдаагийн алба хаагч ажиллаж байна
  • Улсын баяр наадамд зодоглох Улсын цолтой 102 бөх
  • Монгол наадам болон монгол нутгийн тухай тэд юу хэлэв?
24 баримт
  • У.Хүрэлсүх: Монгол наадам бол төрт ёс, түүх, соёлын үнэт өв, тусгаар тогтнол, мандан бадрахын бэлгэдэл юм
  • Дэлхийд ганцхан Монгол наадмын тухай 24 баримт
  • "Салхи Дамбий шиг цайлган" гэж өөрийгөө тодорхойлсон МУГЖ Д.Бямбацогтын талаарх найман баримт
  • Рэйвагийн тооллыг эхлүүлэгч, Японы 126 дахь Эзэн хаан Нарүхито гэж хэн бэ?
  • Хамгийн залуу эмэгтэй МУГТ болж буй Н.Нандинхүсэл гэж хэн бэ?
Эхлэл Улс төр Эдийн засаг Нийгэм Дэлхий 24 баримт 24 фото Элчин сайд ярьж байна Спорт Видео Сошиал мэдээ
Холбоо барих Сурталчилгаа байршуулах Зар Вэб сайт хийх

Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.

Вэб сайтыг хөгжүүлсэн: Sodonsolution ХХК