Шинэ жилийн өдөр хулгай хийсэн этгээдүүдийг НХЭГ-ын 225 дугаар чиглэлийн алба хаагчид үйлдэл дээр нь баривчиллаа. Тодруулбал, өчигдөр Сүхбаатар дүүргийн аравдугаар хороо “Улаанбаатар цахилгаан түгээх сүлжээ” ХХК-ийн хашаанаас дөрвөн метрийн урттай аянга газардуулагч төмрийг Чингэлтэй дүүргийн 18 хороонд түр суух, ажилгүй 41 настай эрэгтэй согтуурсан үедээ бусадтай бүлэглэн хулгайлж байжээ. Хэргийг Сүхбаатар дүүргийн цагдаагийн хэлтэс үргэлжлүүлэн шалгаж байна.
Б.Чимэг