Он солигдох шөнө
нийслэл Улаанбаатар хотноо нийт 70 хүүхэд мэндэлжээ. Хуучин оноо
үдэж, шинэ оноо угтах мөчид Эх нялхасын эрдэм шинжилгээний төвд 31 эх амаржиж,
20 хүү, 12 охин
мэндэлсэн бол нэгдүгээр
амаржих газарт 24 эх амаржсан байна. Мөн нийслэлийн хоёрдугаар амаржих газарт 7
эх амаржиж дөрвөн хүү, гурван охин мэндэлсэн бол гуравдугаар амаржих газарт 4
хүү, 4 охин мэндэлжээ. Хоёр он солигдох мөчид хүүхэд төрөөгүй бөгөөд шөнийн 01 цаг 07 минутад гуравдугаар амаржих газарт шинэ оны анхны охин мэндэлсэн байна.
Эцэг, эхдээ аз жаргал бэлэглэсэн бяцхан үрсдээ www.24tsag.mn
вэб сайтын хамт олноос сайн сайхан бүхнийг ерөөхийн ялдамд эрүүл энхийг хүсье.
Мөн цаг наргүй ажиллаж, айл гэрт аз жаргал бэлэглэж буй эмч, албан хаагчдад
шинэ ондоо амжилт бүтээлээр дүүрэн явахыг хүсэн ерөөе.
Т.Хулан