Шинэ оны босгон дээр Жеки Чан болон “Баяр хөөрийн ивээл хүмүүнлэгийн сан” Хан-Уул дүүргийн эмзэг бүлгийн болон хөгжлийн бэрхшээлтэй 300 гаруй цэцэрлэгийн багачуудад шинэ жилийн бэлэг өгч баярлуулжээ. Мөн Хан-Уул дүүргийн 28 дугаар цэцэрлэгийн 174 хүүхэд Жеки Чан болон “Баяр хөөрийн ивээл хүмүүнлэгийн сан” –гийн бэлгийг гардаж, сангийн ах эгч нартаа дуулж, бүжиглэн сонирхуулж баярлаж буйгаа илэрхийлсэн байна. Харин хөгжлийн бэрхшээлтэй хүүхдүүдийн ээжүүд гараараа 500 гаруй чихмэл тоглоом урлан борлуулж багачуудад бэлэг авч өгөхөд дэм болсон аж.
Б.Чимэг