Өнөөдөр зүүн зүгийн нутгаар үүлэрхэг, бусад газарт солигдмол үүлтэй байна. Төвийн нутгийн зүүн хэсэг, зүүн аймгуудын зарим газарт бага зэрэг цас орж, шуурах төлөвтэй. Увс нуурын болон Дархадын хотгор, Идэр, Тэс голын хөндийгөөр 26-31 хэм хүйтэн. Хөвсгөл, Хэнтий, хангайн уулс болон Орхон, Хараа, Ерөө, Халх голын саваар 22-27 хэм хүйтэн байх нь. Алтайн өвөр хэсэг, говийн аймгуудаар 10-15 хэм хүйтэн өдөр болох төлөвтэй. Харин Улаанбаатар хотод өнөөдөр 16-18 хэм хүйтэн. Багавтар үүлтэй, цас орохгүй гэж УЦУХ-ээс мэдээллээ. Нийслэлд өглөөний таван цагийн байдлаар 20 хэм хүйтэн байжээ.
Өмнөд Солонгосын нийслэлд өнөөдөр -3 хэм хүйтэн, үүлэрхэг байх юм. Харин шөнөдөө -6 хэм хүйтэн, үүлэрхэг байх хэдий ч хур тунадас орохгүй. Харин Токио хотод өдөртөө 11 хэм дулаан, үүлэрхэг байх аж. Харин шөнөдөө цэлмэж, гурван хэмийн дулаан хонох төлөвтэй. Бээжинд ч мөн хур тунадасгүй ч өдөртөө үүлэрхэг хоёр хэм дулаан байх юм. Шөнөдөө мөн цэлмэж, -8 хэм хүйтэн хонох юм байна. Хэрэв Москва хот руу нисэх гэж байгаа бол одоо тэнд үүл манантай -1 хэм хүйтэн байгааг дуулгая. Өдөртөө -2 хэм хүйтэн, үүлэрхэг. Харин шөнөдөө -7 хэм хүйтэн, үүлэрхэг байх хэдий ч хур тундасгүй.

Б.Болдсүх