Португалын хөлбөмбөгч Криштиано Роналдо 2011
онд улсын аварга шалгаруулах тэмцээн буюу лигт хамгийн олон гоол оруулсан
хөлбөмбөгч боллоо. Тэрээр өнгөрсөн онд нийтдээ 43 гоол Ла лигт оруулсан юм. Харин аман хүзүүнд Премьер лигт 35
гоол оруулсан Английн “Арсенал”-ын Робин Ван Перси оржээ. Гуравт, Бундеслигт
2011 онд нийтдээ 32 гоол оруулсан “Байерн”-ийн Марио Гомес жагсав. Харин
дөрөвдүгээр байрыг дэлхийн шилдэг хөлбөмбөгч Лионель Месси эзэллээ. Тэрээр Ла
лигт нийтдээ 31 гоол оруулсан байна.
Т.Энхэлээ