2012 оны эхний өдөр буюу өчигдөр НАСА хоёр дахь судалгааны станцаа сарны тойрог замд оруулжээ. "Grail B" гэдэг энэ станц нь сарны судлагдаагүй үлдсэн нарийн хэсгүүдийг судлах зорилготой аж. Энэ төхөөрөмж нь 82 хоногийн хугацаанд НАСА-гийн судлаачидад сарын таталцлын талбайн хэлбэлзэл, гадаргуу болон бүтэц дотроо дэлхийтэй адил ямар бодис агуулж байдаг талаар мэдээлэл өгөх юм байна. Өмнө нь өнгөрсөн оны есдүгээр сарын 10-нд мөн ийм зорилготой судалгааны станцыг Флоридагаас хөөргөж байсан юм.

