2012 оны эхний улиралд багтаан
“Монголын цахилгаан холбоо” компани орон нутгийн суурин утасны хэрэглэгчдийнхээ
дугаарлалтыг илүү хялбар, энгийн болгож өөрчлөхөөр болжээ. Уг ажил Дархан-Уул,
Орхон аймгаас эхэлж байгаа бөгөөд хот хооронд болон бусад сүлжээнээс дуудлага
хийхэд олон оронтой тоо цуглуулж, орон нутгийн код хайх шаардлагагүй хялбархан
болж байна . Хэрэглэгчдийн үндсэн дугаарын сүүлийн 4 орон огт өөрчлөгдөхгүй
бөгөөд зөвхөн өмнөх дугаар хялбарчлагдсан гэнэ.
Жишээ нь, Дархан-Уул аймгийн дугаарт залгахдаа 01-372-2хххх байсан
бол одоо 7037-хххх болж өөрчлөгдөж байгаа аж. Харин Дархан хотын 2-р
хорооны хэрэглэгчийн дугаар 7037-2ххх, Шарын голын хэрэглэгчийн дугаар
“7037-7200”-аас “7037-7500”-ын хооронд тус тус шилжиж байгаа гэнэ. Орхон
аймгийн хувьд 01-352-2хххх гэж залгагддаг байсан бол 7035-хххх болон
өөрчлөгджээ. Дугаарлалт ингэж өөрчлөгдсөнөөр хот хооронд ярих тариф
тэнцвэржиж хэрэглэгчид бүсчлэл харгалзахгүй өөрийн суурин утасны сүлжээнд 20
төгрөгөөр ярих боломжтой болж байгаа юм байна.