Өнгөрсөн 29-ний өдөр 2011 оны сүүлчийн бэлтгэлээ хийсэн их аварга Хакүхо 31-нд ганц нэг шинэ жилийн баярт урилгаар “үзэгдсэнийг” эс тооцвол өнөөдөр дөрөв дэхь хоногтоо гэртээ өнжиж байна. 29-нд түүний “Миягино” дэвжээнд озэки Харүмафүжи, мөн Аминишики, Кёкүтэнхо, дээд зиндаанд шинээр дэвшээд буй Кёкүшюүхо нар ирж хамтран бэлтгэл хийсэн юм. Маргааш Хакүхо шинэ оны анхны бэлтгэлээ “Дэваноүми” дэвжээнд очиж эхлүүлэх ажээ.