Сирийн цэргүүд сарын өмнө хийсэн энхийн хэлэлцээрээрээ хэрхэн мөрдөж байгааг шалгахаар Араб Лигийн зөвлөл 50 гаруй ажиглагчдаа хамгийн их үймээнтэй байгаа Хом хот руу явуулсан. Гэсэн ч тэнд байдал дээрдээгүй, босогчид болон энгийн иргэд рүү гал нээсээр байна. Ерөнхийлөгч Башар аль-Ассадын тушаалаар тэднийг Сирид очсон өдрөөс хойш 150 гаруй хүн амиа алдсан гэж Араб Лигийн ажиглагчид мэдээлжээ. Тиймээс Араб Лигийн зөвлөлөөс нөхцөл байдлыг тандсан тул ажиглагчдынхаа аюулгүй байдлыг бодолцон эргүүлэн татах санал гаргасан байна. Өнгөрсөн гуравдугаар сараас хойш Сирид 5800 гаруй хүн ерөнхийлөгч, Засгийн газраа эсэргүүцсэн бослогын үеэр амиа алдаж мөн хэдэн мянган хүн шоронд хоригдоод байгаа юм.

