Энэ сонгуульд 1990-ээд оны эхээр Баян-Өлгий аймгийн Сагсай сумаас шилжиж очоод Алматы хотод суурьшсан залуу сэхээтэн Бодауханы Кайрат нэрээ дэ
Казахстан улсын парламентын
сонгууль энэ оны нэгдүгээр сарын 15-нд болох тул улс төрийн намууд болон
иргэний нийгмийн байгууллагууд сурталчилгаагаа идэвхтэй өрнүүлж байна.
Энэ сонгуульд 1990-ээд оны эхээр Баян-Өлгий аймгийн Сагсай сумаас шилжиж очоод
Алматы хотод суурьшсан залуу сэхээтэн Бодауханы Кайрат нэрээ дэвшүүлсэн байна. Б.Кайрат тус улсад шилжин очиж суурьшсан казахуудын дундаас төрийн эрх барих
дээд байгууллагын сонгуульд нэр дэвшүүлэн оролцож байгаа анхны горилогч
болохоор сонгогдох найдвар багатай хэдий ч түүнийг гаднаас нүүж очоод эдүгээ
сонгогчийн эрхтэй болсон иргэд болон зарим нэрт яруу найрагч, сэтгүүлчид дэмжиж
байгаа гэнэ.
Тэрээр Алматыд “Асар” нэртэй төрийн бус байгууллага байгуулан манай улсаас
шилжин суурьшигчдын эрх ашгийг хамгаалах, нийгмийн хамгааллыг сайжруулах олон
талын ажил хийж хэрэгжүүлж тэдний эзэмшилд зориулан нэлээд хэмжээний газар ч
авч амжжээ. Мөн “Көш” /Нүүдэл/ нэртэй чөлөөт сонин гаргаж байгаагаараа идэвхтэй
улс төрчдийн эгнээнд багтсан, хийж бүтээсэн юмтай, олон түмэнд хүндлэгдсэн нэр
дэвшигчдийн нэг аж.