Улаанбаатар
Өнөөдөр / 2026.06.18
Өдөртөө
Шөнөдөө
ХАЙЛТ ХИЙХ
Эхлэл
Улс төр
Эдийн засаг
Нийгэм
Дэлхий
24 баримт
24 фото
COP17
Спорт
Видео
Сошиал мэдээ
  • Эхлэл
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Нийгэм
  • Дэлхий
  • 24 баримт
  • 24 фото
  • COP17
  • Спорт
  • Видео
  • Сошиал мэдээ

Оргон зайлсныг нь өршөөж, очиж байцаагдсаныг нь ялладаг шударга ёс

2014-7-25
0
ЖИРГЭХ
Хэргийн мөрдөн байцаалтанд удаан хугацаагаар саад учруулж, эх орноо орхин гадаадад зугтаж яваад визийн хугацаа нь дуусахад арга буюу буцаж ирсэн Т.Билэгтийг өршөөж, харин мөрдөн байцаалтанд очиж мэдүүлгээ өгч орон гэрээсээ олигтой холдоогүй Ц.Батбаярт хорих ял оноосон нь туйлын хачирхалтай.
Untitled-1        Монгол Улсын Ерөнхийлөгч асан Н.Энхбаярт шүүхээс ял оноосноор авлигийн хэрэгт холбогдсон хэн бэ гуайд ч төрийн хуулийн өмнө байцаагдах өдөр ирнэ гэдгийг хатуухан мэдрүүлсэн. Үүнээс хойш олон томоохон авилгийн хэргийг шүүхээс таслан яллаж аавийнд нь хүргүүлээд байгаа. Олон нийтийн зүгээс ч авлигийн хэрэгт ямарваа хүлцэл уучлалын сэтгэлээр хандахгүй болсон.

Үүн дээр дөрөөлж хууль хяналтын байгууллага ч авилгийн хэргийг хамгийн чанга зүйл заалтаар нь шийтгэж цээрлэн олны амнаас алдрыг сонсох замруу явж байна. Гэвч хууль хяналтын байгууллага алдрын хойноос хөөцөлдөж авлигийн хэргээр дагнах болсноор эрх боломжоо овжин ашиглаж эргээд баялаг бүтээгчид, улстөрийн хүрээнийхнийг айлган дарамтлах аварга бороохойг атгаад авчээ. 1930-аад онд “эсэргүү” нарт ямар ч өршөөл байхгүй байсан шиг өнөө цагт “авлигач”-д ямар ч хүлцэл алга. Нийгмийн бүтэн үеийг хамарсан энэ үзэгдлээс ангид цагаанаар хуримтлал бий болгож, баялаг бүтээсэн хүн бараг үгүй. Ийм өнөр өтгөн өгөөжтэй нуураас дурын загасаа дэгээдэж наранд хатаан хурсан олны нүдийг баясгахад хууль хяналтынханд дэгээ салам дутахгүй. Гурван загас шүүрдэхэд нэгийнх нь түрсийг шахаж сороод өршөөнө. Харин нөгөө хоёрыг нь хурсан олны нүдэнд ил гарган хатаана.

Авлигтай тэмцэх нэрээр бизнес эрхлэгчдээ дээрэмдэж, хуулийг хувийн бороохой болгон ашиглагчдын зам мөр нэгэнт нээгдэж Монголын төр, бизнес нэгэнт хуулийнханыг хувьчлагчдын гарт орсон гэвэл хилсдэхгүй болов уу? Жекист маягийн авлигийн тэмцлээс гадаадын хөрөнгө оруулагчид ч болгоомжлоод эхэлжээ. Энэ тухай дэлхийд нэртэй томоохон хэвлэлүүд ч бичээд авсан. Харин ард түмэнд товлож тогтсон цагтаа нэг авлигчийг шонд дүүжлэн харуулаад байхад л хангалттай. Түмний хорслыг дарж, атаа сэтгэлийг нь тавируулах авлигчдаар Монгол дутахгүй. Авлигтай тэмцэх тэмцэл үнэхээр шударга явагдаад байна уу? Эсвэл ангийн дайснаа нухчин дарагчдийн жекист бороохой болоод байна уу? Тэр цагт хэн ч өмгөөлж зүрхэлдэггүй байсан “эсэргүү” энэ цагт хэн нь хүлцэхгүй “авлигач” болсон уу? Үнэхээр ийм асуулт өөрийн эрхгүй тунгаал эрэх болсонд анхаарах цаг болж.

Уржигдар нийслэлийн засаг дарга асан Ц.Батбаяр, Иргэдийн хурлын дарга байсан Т.Билэгт нарыг шүүх хурал болж өнгөрөв. Тэдэнд хоёуланд нь эрүүгийн хуулийн 263.2, 150.3 гэсэн зүйл ангиар хэрэг үүсгэж удаан хугацаанд шалгасан. Ингээд Ц.Батбаярт 2.1 жилийн хорих ял оноож харин Т.Билэгтийг өршөөлд хамруулсан байх юм. Хотыг удирдаж байсан эдгээр эрхмүүд хоёулаа Н.Энхбаярт үйлчилж, өмч будлиулсаныхаа төлөө ял авч байгаа нь энэ. Гэтэл яг ижил зүйл ангитай хор хохирол нь онц их хэмжээнд хамаарах хэргийг шүүх таслахдаа нэгийг нь өршөөлд хамруулж, нөгөөг нь аавийнд аваачихаар шийдсэн байх юм.

Тэр тусмаа хэргийн мөрдөн байцаалтанд удаан хугацаагаар саад учруулж, эх орноо орхин гадаадад зугтаж яваад визийн хугацаа нь дуусахад арга буюу буцаж ирсэн Т.Билэгтийг өршөөж, харин мөрдөн байцаалтанд очиж мэдүүлгээ өгч орон гэрээсээ олигтой холдоогүй Ц.Батбаярт хорих ял оноосон нь туйлын хачирхалтай. Эрүүгийн хуулийн зарчмаар бол хэргийн мөрдөн байцаалтанд саад учруулсан бол хүндрүүлэх нөхцөл болдог. Гэтэл хүндрүүлэх нөхцөлтэйг нь хөнгөлж, хүчгүй мөхөсийг нь ташуурдаж байгаа нь шударга ёс мөн гэж үү?

 Асуудлын гол нь Ц.Батбаярыг өмгөөлөхдөө биш, Т.Билэгтийг зүхэхдээ биш. Хуулийн байгууллага ямар зарчмаар хэний дохио зангаагаар ажиллаад байна вэ гэдэгт л байгаа юм.

Т.Билэгт бол Н.Энхбаярыг Ерөнхийлөгч байхад тамгын газрын даргаар нь ажиллаж явсан тун ойрын хүн. Харин Ц.Батбаяр М.Энхболдын тэргүүлдэг хотын фракцаас гаралтай ч нам дотроо солгой хоолойгоор дуу аялсаар яваад хамт олноосоо “жийгдэж” хамгаалж хаацайлах хүнгүй болсон ядарсан нэгэн. Н.Энхбаярын тэргүүлсэн МАХН төр хуваалцан барьж байгаа бол Ц.Батбаярын нам сөрөг хүчин. Сөрөг хүчин байгаа ч Ц.Батбаярыгаа бараг албан бусаар хөөчихсөн.

Ард нийтээрээ алга нижигнүүлэн ээлжит авлигчаа төрхмөнд нь илгээхээс өмнө шударга ёсоо шинжиж нэг харья. Тийм зүйл ер нь байна уу? гэж...

О.Цагариг
0
ЖИРГЭХ
Санал болгох
Үүнийг #ТА бод! Үлдэх #ҮРС чинь #АГААР амьсгалах уу #АЛТААР амьсгалах уу
DZ мэн Б.Дашзэвэгт есөн жилийн ял оноов
Харумафүжи Д.Бямбадоржид холбогдох хэрэг прокурорт шилжжээ
Дэлхийд шуугиан тариад байгаа нугасан хошуут үлэг гүрвэлийг Монголоос “хулгайлжээ”
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл (25)

  • Зочин (202.9.47.177)
    Ардчилсан намынхан өөрсдөө ямар гэмгүй өндөг шиг өөгүй хүмүүс.нэг ч үйлдвэр объект луйвардаж аваагүй.
    2014 оны 07 сарын 26 | Хариулах
  • zochin (103.26.193.4)
    Batbayar darga daruuhan ajilsag hyn helmegdchihlee
    2014 оны 07 сарын 26 | Хариулах
  • зочинф (182.160.38.35)
    Ичихээ байцан туучийнууд шүү дээ наадуул чинь 2,5 жил ч байхдаа яахав дээ өршөөл бол бүүр ч яамай байна аа Шүүхчидийн өмнөөс хошного улайгаад сууж чадахгүй байна Эцэсийн эцэст хэнийг хуураад байгаагаа нэг эргэж харах болсон байх аа найруулагч аа
    2014 оны 07 сарын 25 | Хариулах
  • Зочин (77.58.89.209)
    Элбэгдорж эрх мэдэл, ашиг хонжооноос болж өрсөлдөгч улс төрчидөө хэлмэгдүүлж, монголд урд нь байгаагүй тогтолцоог тогтоолоо.Удахгүй өөрт нь энэ хэлмэгдүүлэлт ч ирэх болно.Оюутолгой, тавантолгойгоос хулгайлсан мөнгөө эрх мэдэлээр хамгаалж цаг хожиж байгаа улс бол Элбэгээ, М.Энхболд, Бадамжунай,С.Баяр тэргүүтэн нар гэдгийг ард түмэн мэдэх хэрэгтэй.Бас болгоомжлох хэрэгтэй.
    2014 оны 07 сарын 25 | Хариулах
  • Зочин (77.58.89.209)
    Энхбаярт үйлчилсэн уиш.Харин улс төрийн хэлмэгдүүлэлтэд өртсөн хүмүүсийн нэгдэл.Бид хувийн хэвшлийг дэмжих биш, харин булааж хөрөнгийг нь дээрэмдэж авч буй үйлдэл болж бна.Элбэгдоржоос ард түмэн ийм зүйлийг хүсээгүй.Хүчний байгууллагыг буруу ашиглаж ашиг хонжоо олж бна.
    2014 оны 07 сарын 25 | Хариулах
  • хөөе (182.160.6.150)
    АТГ бизнесменийг дарамталсан хэрэг байхгүй. Харин тэр шалгуулж байгаа бизнесменүүд төрийн авилгатай хутгагдаж хөрөнгөө арвижуулсан юм Үргэлжүүлж шалга
    2014 оны 07 сарын 25 | Хариулах
  • Дух (182.160.6.150)
    АТГ ажлаа сайн хийж байна Харин 2 хөршөөсөө хөнгөн ял өгч байгаад авилгачид баярлаж яв
    2014 оны 07 сарын 25 | Хариулах
  • Зочин (103.26.193.17)
    Шүүхийн шийдвэрээ сонсоод даралт нь ихсээд харавсан байна лээ хөөрхий муу Батбаяр
    2014 оны 07 сарын 25 | Хариулах
  • Энгнн (182.160.1.176)
    Элбэгдоржийн ярьдаг шударга ёс хэрэгжиж эхэлж байна, үүнд гайхаад байх юм алга. Дарга болохоороо улсын өмч хулгайлдаг цаг өнгөрчээ.
    2014 оны 07 сарын 25 | Хариулах
  • zochin (103.23.51.12)
    Enkhbayr har mortoidoo bish zoriud Enkhbayrtai holboj tarhi ugaalt hiigeed baigaa yum ..Odoonii tor barij bui nohduud dund Enhbayartai zuirleheergui asar ih avilga luivar hiichihsen nohduud hichneen ih baigaag bid taashgui
    2014 оны 07 сарын 25 | Хариулах
  • unshigch (182.160.36.153)
    Balag ch gej de...
    2014 оны 07 сарын 25 | Хариулах
  • Зочин (103.26.193.1)
    Ene Enxbayar unexeer xar mortei xun yum aa. Olon xunii amidralaar togloj bna daa.
    2014 оны 07 сарын 25 | Хариулах
  • Chuluunbat (103.26.193.8)
    Ene Enxbayariin gai olon xuniig chirch bna daa. Enxbayar namaa ch alaad nuxduu ch alaad duuslaa. Iim xogiin amitan bidniig udirdaj baij dee. Bodoxoos booljis zutgax yum.
    2014 оны 07 сарын 25 | Хариулах
  • teneg (202.131.247.12)
    Ulaan xatsart xeerxii gaaliin Baatar shig zaazyn yamaa bolson bnashdee Zailuul Shuux zasaglal shudraga bolson gej shal xudlaa Elbeghdorj u xiij baina tiim l sjhudraga um bolEnkhbayar Bilegttei ni bugdees ni ulsad uchruulsan xoxirliih teluuleed ijil shiigtgex yostoi bizdee
    2014 оны 07 сарын 25 | Хариулах
  • гурвалжин (202.72.245.122)
    төрсөн дүүдээ бүхэл бүтэн эмнэлэг үнэгүй хувьчилж өгсөн хүнийг буруу үйлдэл хийгээгүй гээд зүгээр өнгөрөөх болж байна уу
    2014 оны 07 сарын 25 | Хариулах
  • Шүүх (103.26.193.8)
    Шүүх оноос Элбэгдоржийн дохиогоор ажиллаж эхэлсэн бол одоо Энхбаяр, Элбэгдорж хоёрын тохироогоор ажилладаг боллоо. Элбэгдорж дандаа өөрт нь үнэнч ажиллана гэсэн хүнийг шүүгчээр томилж, шударга байсан шүүгч нарыг ажлаас нь чөлөөлсөн, эсхүл хөдөө хөөсөн байгааг монголын шүүгч нар дотооддоо мэдэж байгаа боловч үүнийг нь эсэргүүцсэн нэг л үг хэлбэл өөрөө ажилгүй болох тул хэн ч үг дуугарч чадахгүй байга. Шүүх бол Элбэгдоржийн үгээр, зөвхөн АН-д үггүй үйлчилж, ажилладаг болсон. Хэрэв захиалгыг нь биелүүлэхгүй бол Цогт шиг болно.
    2014 оны 07 сарын 25 | Хариулах
  • бат (202.72.247.249)
    эднийг шийтгэх шаардлагатай шиййтгэвэл шудрага байяаа гэсэн ерөн
    2014 оны 07 сарын 25 | Хариулах
  • Зочин (124.158.112.4)
    yamarch medeelel medleggui yum nuud yum bichih yum Bilegt ni gemt hereg uildeh dee 60 nas hursen baisan uchraas urshuugdsun yum ulaak 60 hureegui uchraas urshuuld hamragdaagui yum huuli bol huuli hamar Enhbayar bas urshuuld hamragdaagui yum medev uu malaa
    2014 оны 07 сарын 25 | Хариулах
  • зочин (183.177.97.21)
    муу улаан хцартийг яахнав дээ. хөөөрхийг ядарсан амьтнаар өс хонзонгоо тайлах юм даа.
    2014 оны 07 сарын 25 | Хариулах
  • Зочин (112.72.13.165)
    bugdeere tsaaz avbal taarna novshnuud
    2014 оны 07 сарын 25 | Хариулах
  • Зочин (202.21.100.54)
    Хоёуланд нь 15жилийн ял өгөх байсан юм. Бусдад сургамж болог гээд.
    2014 оны 07 сарын 25 | Хариулах
  • Зочин (202.9.47.177)
    энхбаярын идэж уусан нь юу байна вэ? хэлэх хүн байна уу? ардчилсан намынханы идэж уусан нь юу байна вэ?
    2014 оны 07 сарын 25 | Хариулах
    • Хөшөөт
      2014 оны 07 сарын 25
  • ххххххххххх (202.61.97.81)
    тийм ээ зөв олж харсан байнаа
    2014 оны 07 сарын 25 | Хариулах
  • Зочин (103.26.193.2)
    hahuul ogson n multarsan jum bishuu
    2014 оны 07 сарын 25 | Хариулах
  • Шинэ
  • Их уншсан
  • Их сэтгэгдэлтэй
  • Засгийн газар бизнесийн орчныг сайжруулах үе шаттай ажлууд хэрэгжүүлж байна
    34 мин
  • FIFA WORLD CUP: Хэсгийн эхний тойргийн дараах байдлаар ямар багууд хүснэгтийг тэргүүлэв?
    42 мин
  • Монголбанкны Ерөнхийлөгч БНСУ-ын “Какао банк”-ны удирдлагуудыг хүлээн авч уулзлаа
    1 цаг 4 мин
  • Монголбанкны Дэд Ерөнхийлөгч Г.Энхтайван ЕСБХБ-ны 35 дахь удаагийн жилийн уулзалт болон Бизнес форумд оролцлоо
    1 цаг 7 мин
  • Элчин сайд О.Лхагвасүрэн итгэмжлэх жуух бичгээ өргөн барив
    1 цаг 15 мин
  • Дархан-Уул аймгийн Орхон суманд шүлхий өвчний сэжигтэй тохиолдол бүртгэгджээ
    1 цаг 55 мин
  • FIFA WORLD CUP: Кристиано Роналдугаар ахлуулсан Португал Конгогийн шигшээ багтай тэнцэж фенүүдийнхээ урмыг хугалав
    2 цаг 10 мин
  • FIFA WORLD CUP: Шийдвэрлэх мөчид орсон ГАНЦ ГООЛ
    2 цаг 22 мин
  • Дэлхийн шатрын ноён оргил Магнус Карлсений тухай 24 баримт
    2 цаг 26 мин
  • FIFA WORLD CUP: Хэсгийн эхний шатны хамгийн чанга тулаанд Английн шигшээ баг Хорватыг буулгалаа
    2 цаг 29 мин
  • ДАЙНЫ ТӨГСГӨЛ: АНУ-ын Ирантай үзэглэсэн энхийн гэрээний гол 14 зүйл заалт
    2 цаг 57 мин
  • АНУ, Ираны талууд "болгоомжлол" гэх шүхэрний дор 14 зүйл бүхий энхийн гэрээ үзэглэв
    3 цаг 6 мин
  • УИХ: Татварын ерөнхий хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг хэлэлцэнэ
    3 цаг 9 мин
  • Өнөөдөр хийгдэх цахилгаан засварын хуваарь
    3 цаг 13 мин
  • ӨНӨӨДӨР: Дэлхийн 2026 оны өрсөлдөх чадварын тайланг танилцуулна
    3 цаг 38 мин
  • Улаанбаатарт 25 градус дулаан байна
    3 цаг 51 мин
  • Англи vs Хорват: Европын хүчирхэг багуудын халз тулаан ДАШТ-ий тайзнаа өрнөнө
    14 цаг 11 мин
  • Тамхины хяналтын тухай хуулийн ажлын хэсгийн гишүүн Б.Цэцэгсайхан илт нэг талд ажиллаж байна!!!
    17 цаг 40 мин
  • Отгонтэнгэр хайрхны тэнгэрийг тахих төрийн тахилгын ёслол болов
    19 цаг 0 мин
  • АРА фестивалиас эхтэй орон нутагт болох томоохон шоу, хөгжмийн наадмууд
    19 цаг 0 мин
  • Борооны тухай тунгалаг мөртүүд
  • Алдрын гудамжинд багтсан хамгийн залуу эмэгтэй Тэйлор Свифт
  • Роналду, Месси нар Монголын цагаар хэдэн цагаас ямар багуудтай тоглох вэ?
  • Африк тивд 700 сая гаруй хүүхэд амьдардаг бөгөөд дэлхийн хамгийн залуу тивд тооцогддог
  • Имартын шинэ салбар Улаанбаатар Их Дэлгүүрт нээгдэнэ
  • Испанийг зогсоосон 40 настай баатар Возинья гэж хэн бэ?
  • FIFA WORLD CUP: Сүүлчийн бүжгээ хийж буй хамгийн ахмад 10 хөлбөмбөгчин
  • Монголбанкны Ерөнхийлөгч дэлхийн төв банкны удирдлагуудын өндөр түвшний симпозиумд оролцож, Хятадын Ардын банкны Ерөнхийлөгчтэй уулзлаа
  • Ойрын 10 хоногт цаг агаар ХЭРХЭХ вэ?
  • FIFA WORLD CUP 2026: Хөлбөмбөгийн ДАШТ-д оролцох Нидерландын шигшээ багийн бүрэлдэхүүн
  • FIFA WORLD CUP 2026: Хөлбөмбөгийн ДАШТ-д оролцох Хорватын шигшээ багийн бүрэлдэхүүн
  • Гэр хорооллын 800 өрхийг нарны бичил сүлжээ, цахилгаан халаалтын системд холбоно
  • Х.Баасанжаргал: Амьдралын чанар руу чиглэсэн татварын бодлогод шилжих ёстой
  • ЯМБА ЗАВШИГЧ
  • FIFA WORLD CUP 2026: “Алтан шаахай”-н төлөөх гол 10 өрсөлдөгчийг нэрлэж байна
  • Ерөнхий сайд Н.Учрал “Тэтгэврийн шударга тогтолцооны шинэчлэл”-ийн төслийг УИХ-ын даргад өргөн барилаа
  • Бизнесийн эрх чөлөөний тухай хуулийн төслийг Улсын Их Хурал хэлэлцэхийг дэмжлээ
  • ДАШТ-д оролцох Английн шигшээ багийнхны хувцас хэрэглэл хулгайд алдагджээ
  • Амт үнэрийг хориглох гэж байгаа нь хүүхдийг хамгаалах бодлого биш, янжуур тамхийг хамгаалах бодлого
  • Хөвсгөл аймгийн Ардчилсан намын хороо хуралдаж байна
  • Борооны тухай тунгалаг мөртүүд
  • Х.Баасанжаргал: Амьдралын чанар руу чиглэсэн татварын бодлогод шилжих ёстой
  • Алдрын гудамжинд багтсан хамгийн залуу эмэгтэй Тэйлор Свифт
  • Гэр хорооллын 800 өрхийг нарны бичил сүлжээ, цахилгаан халаалтын системд холбоно
  • Монголбанкны Ерөнхийлөгч дэлхийн төв банкны удирдлагуудын өндөр түвшний симпозиумд оролцож, Хятадын Ардын банкны Ерөнхийлөгчтэй уулзлаа
  • Бизнесийн эрх чөлөөний тухай хуулийн төслийг Улсын Их Хурал хэлэлцэхийг дэмжлээ
  • Испанийг зогсоосон 40 настай баатар Возинья гэж хэн бэ?
  • Авлига хорооллын хойд дүрээр Эхлэл брэнд ХХК-ийн “Monastery tower” төсөл тодров уу?
  • FIFA WORLD CUP 2026: Хөлбөмбөгийн ДАШТ-д оролцох Нидерландын шигшээ багийн бүрэлдэхүүн
  • FIFA WORLD CUP 2026: Хөлбөмбөгийн ДАШТ-д оролцох Хорватын шигшээ багийн бүрэлдэхүүн
  • ДАШТ-д оролцох Английн шигшээ багийнхны хувцас хэрэглэл хулгайд алдагджээ
  • Африк тивд 700 сая гаруй хүүхэд амьдардаг бөгөөд дэлхийн хамгийн залуу тивд тооцогддог
  • Испанийн хүчирхэг багтай тэнцэж хөлбөмбөгийн ертөнцөд түүх бүтээсэн Кабо-Верде улсын тухай баримтууд
  • Монгол Улсын инфляцын шинжилгээ
  • ЯМБА ЗАВШИГЧ
  • Хөвсгөл аймгийн Ардчилсан намын хороо хуралдаж байна
  • FIFA WORLD CUP: Өнгөрсөн шөнийн гурван тоглолт тэнцээгээр өндөрлөв
  • Ерөнхий сайд Н.Учрал “Тэтгэврийн шударга тогтолцооны шинэчлэл”-ийн төслийг УИХ-ын даргад өргөн барилаа
  • Ерөнхийлөгчийн бүтээн байгуулалтыг нь эхлүүлсэн Төв цэвэрлэх байгууламж ашиглалтад орлоо
  • Байнгын хороод хуралдана
24 баримт
  • Дэлхийн шатрын ноён оргил Магнус Карлсений тухай 24 баримт
  • Испанийг зогсоосон 40 настай баатар Возинья гэж хэн бэ?
  • Африк тивд 700 сая гаруй хүүхэд амьдардаг бөгөөд дэлхийн хамгийн залуу тивд тооцогддог
  • Алдрын гудамжинд багтсан хамгийн залуу эмэгтэй Тэйлор Свифт
  • Solo тоглолтоо хийх гэж буй "Gangbay" хамтлагийн Гангаагийн тухай сонирхолтой баримтууд
Эхлэл Улс төр Эдийн засаг Нийгэм Дэлхий 24 баримт 24 фото COP17 Спорт Видео Сошиал мэдээ
Холбоо барих Сурталчилгаа байршуулах Зар Вэб сайт хийх

Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.

Вэб сайтыг хөгжүүлсэн: Sodonsolution ХХК