
2014 оны 8-р сарын 18-аас 19-нд цагдаагийн байгууллагад иргэд, аж ахуйн нэгж байгууллагаас гэмт хэрэг, зөрчлийн 1654 дуудлага, мэдээлэл бүртгэгдэж, гэмт хэргийн шинжтэй 46 үйлдлийг холбогдох нэгжүүд шалган, 38 хэргийн эзэн холбогдогчийг илрүүлжээ. Нийслэлд золгүй байдлаар нас барсан 10 хүн, дээрэмдэх 1 гэмт хэрэг, хулгайлах 10 гэмт хэрэг, танхайрах гэмт хэрэг 4, бусдын биед гэмтэл учруулах 2 гэмт хэрэг, зам тээврийн хэрэг 18, осол 20 гарч 22 хүн гэмтэж, 1 хүн нас барсан байна.