
2026 онд төллөсөн төлийн 98,8 хувь буюу 18 сая төл бойжиж байна. Харин улсын хэмжээнд 278,8 мянган толгой мал хорогджээ. Өнгөрсөн онтой харьцуулахад 131,4 мянгаар өссөн үзүүлэлт юм. Хамгийн олон мал буюу 84,3 мянган мал Өвөрхангай аймагт хорогджээ.
- Өвөрхангай аймагт 84,3 мянган мал
- Увс аймагт 33 мянган мал
- Булган аймагт 27,1 мянган мал
- Дорнод аймагт 18,5 мянган
- Дундговь аймагт 17,6 мянган мал
- Сэлэнгэ аймагт 15,5 мянган мал хорогджээ.



















































