Улаанбаатар
Өнөөдөр / 2026.06.16
Өдөртөө
Шөнөдөө
ХАЙЛТ ХИЙХ
Эхлэл
Улс төр
Эдийн засаг
Нийгэм
Дэлхий
24 баримт
24 фото
COP17
Спорт
Видео
Сошиал мэдээ
  • Эхлэл
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Нийгэм
  • Дэлхий
  • 24 баримт
  • 24 фото
  • COP17
  • Спорт
  • Видео
  • Сошиал мэдээ

Баян-Овоочууд сум, орон нутгийн хөгжлийн төлөө үгээ хэлэх боломж олгосонд талархлаа

2026-6-16
0
ЖИРГЭХ

“Ардын нам-Ард түмэндээ” аяны хүрээнд Монгол Ардын намын Нарийн бичгийн дарга Ө.Золбаяраар ахлуулсан баг Өмнөговь аймагт гурав дахь өдрөө ажиллаж байна.

Монгол Ардын намын Нарийн бичгийн дарга Ө.Золбаяр, Өмнөговь аймгийн Монгол Ардын намын хорооны дарга Л.Энхболд, Баян-Овоо сумын Монгол Ардын намын хорооны дарга О.Мандахбаяр нар намын гишүүд, дэмжигчидтэй уулзалт хийж, тэдний саналыг сонслоо.

“Монгол Ардын намын 31 дүгээр Их хурал дээр Монгол Ардын намын дарга Н.Учрал “Ардын нам ард түмэндээ эргэж ирнэ” гэдгээ илэрхийлсэн.  Тиймээс ч аливаа шийдвэрийг  дээрээ хэдэн удирдлагууд хэлэлцээд гаргадаг биш анхан, дунд шатныхаа гишүүдийнхээ саналыг сонсож, шийдвэртээ тусгадаг байхыг Монгол Ардын намын дарга Н.Учрал зарчмаа болгон ажиллаж байна” гэсэн мэдээллийг Нарийн бичгийн дарга Ө.Золбаяр намын гишүүд, дэмжигчидтэй хийсэн уулзалтын эхэнд өглөө.


2016 онд Монгол Улс асар их хэмжээний өр, зээлтэй, эдийн засагт дефольт зарлах хэмжээний эрсдэлд хүрч, ФАТФ-ын “Саарал жагсаалт-д  орж, зээлжих зэрэглэлийн түвшин буурсан байлаа.  
Харин өнгөрсөн 10 жилийн хугацаанд Монгол Ардын нам улс орноо өр, зээлээс чөлөөлж, “Саарал жагсаалт”-аас гаргаж,  зээлжих зэрэглэлийг  B2 буюу тогтвортой эдийн засагтай болгож, олон улсын итгэлийг сэргээгээд байна гэдгийг Нарийн бичгийн дарга Ө.Золбаяр статистик мэдээлэлд үндэслэн танилцуулав.
Эдийн засгийн энэ өсөлтийн үр дүнд өнөөдөр  Засгийн газар Ган, зэс боловсруулах цогцолбор, Нүүрс пиролизийн үйлдвэр, Хөнгөн цагааны аж үйлдвэрийн парк зэрэг бүтээн байгуулалт өрнүүлж байгаа юм. Эдгээр бүтээн байгуулалт ашиглалтад орсноор 15 мянган  шууд, 63 мянган шууд бус ажлын байр бий болох аж.

Цаашлаад Монгол Улсын Ерөнхий сайд Н.Учралын тэргүүлсэн Засгийн газрын санаачилсан “Чөлөөлье” бодлогын хэрэгжилт, үр дүн, тэтгэврийн шинэчлэлийн талаар ч нээлттэй мэдээлэл өгсөн юм.

Дараагаар нь Өмнөговь аймгийн Монгол Ардын намын хорооны дарга Л.Энхболд аймгийн намын гишүүн өрх бүрээр орж, бодлого, үйл ажиллагаагаа танилцуулах аян өрнүүлж байгаагаа дуулгалаа. Тус аймгийн намын хороо “Тэрбумтан Өмнөговьчууд” төсөл боловсруулжээ. Энэ төсөл хэрэгжсэнээр иргэддээ хувьцаа хэлбэрээр аж ахуйн нэгжүүдийн тодорхой хувийг хувьчилж, Өмнөговьчуудыг санхүүгийн эрх чөлөөнд хүргэхээр тусгасан байна. 

Уулзалтаар намын гишүүд “Ард түмнээ сонсож байгаа Монгол Ардын намын удирдлагууддаа баярлалаа. Сум, орон нутгийн хөгжлийн төлөө үгээ хэлэх боломж олгосонд талархаж байна” хэмээн саналаа чөлөөтэй илэрхийлж байлаа.

Энэ өдөр Монгол Ардын намын Нарийн бичгийн дарга Ө.Золбаяр Баян-Овоо сумын Монгол Ардын намын хорооны Тэргүүлэгчидтэй уулзлаа. Нарийн бичгийн дарга Ө.Золбаяр “ 2024 оны УИХ-ын сонгуулиар намайг нэр дэвшин өрсөлдөхөд чин сэтгэлээсээ дэмжин, идэвхтэй ажилласан та бүхэндээ талархаж явдаг” гэдгээ уулзалтын эхэнд илэрхийлээд намын бодлого үйл ажиллагааны талаар мэдээлэл өглөө.

Баян-Овоо сумын Монгол Ардын намын хорооны Тэргүүлэгчдийн бүрэлдэхүүнээ шинэчилж, шинэ багаар үйл ажиллагаа явуулж байгаа гэнэ.
Тэргүүлэгчид “Баян-Овоо сумын ЗДТГ-т нэг намын ноёрхол тогтсон.  Худаг гаргах, малжуулах ажилд Багийн дарга нараас судалгаа гаргадаггүй. Үйл ажиллагаагаа явуулахад санхүүжилт хамгийн чухал тулгамдсан асуудал нь болж байна” гэлээ. 

Монгол Ардын намын Нарийн бичгийн дарга Ө.Золбаяраар ахлуулсан баг энэ өдөр Баян-Овоо сумын ахмад настан Д.Дэнсмаа, Ж.Цэдэн нарт хүндэтгэл үзүүллээ.

Монгол Ардын намын ахмад гишүүн Д.Дэнсмаа 1990 онд Монгол Ардын намд гишүүнээр элссэн. Намдаа тууштай зүтгэж ирсэн нэгэн. Тэрбээр “Төр тогтвортой ажиллах ёстой. Манай сумын Засаг дарга О.Мандахбаяр өнгөрсөн хугацаанд маш сайн ажиллаж, их зүйл хийсэн хүн. Харин өнгөрсөн орон нутгийн сонгуулиар манай суманд Ардчилсан нам ялсан. Ардчилсан намынхны орон  нутагт хийж байгаа  ажил нь тодорхойгүй байна. Би Монгол Ардын нам Нарийн бичгийн дарга Ө.Золбаяр таныг  дэмжиж ажилладаг. Манай намд ийм эрч хүчтэй, боловсрол, туршлагатай сайхан залуус олон байгаасай гэж хүсэж байна” гэсэн юм.

Монгол Ардын намын ахмад гишүүн Ж.Цэдэн гуай намдаа үнэнчээр зүтгэж, сумын  Монгол Ардын намын Ахмадын хорооны даргын үүрэгт албыг хашиж явжээ. Тэрбээр өнөөдөр төр, засгийн бодлого, шийдвэрийг телевизийн мэдээгээр алгасахгүй сонсож, Ерөнхий сайд Н.Учралын тэтгэврийн шинэчлэлийг дэмжиж, хууль батлагдахыг хүлээж сууна.

“Ажил хийсэн хүнийг үзэхээ байжээ. Хүний хийж байгаа ажлын үр дүнг үзмээр байна. Монгол Ардын нам олон жил төр барихдаа юу хийсэн юм бэ? гэцгээж байна. Олон жил төр барьж байхдаа ард түмний амьдралыг дор оруулаагүй. Боломжийг авч явсан гэж би боддог юм. Өнөөдөр би үр хүүхдүүд, хэдэн мал, засаг, төрийнхөө буянаар сайхан л амьдарч байна” хэмээн намын ахмад гишүүн Ж.Цэдэн ярьж байна.

МАН-ын Нарийн бичгийн дарга Ө.Золбаяраар ахлуулсан баг маргааш Цогтцэций суманд ажиллана.

0
ЖИРГЭХ
Санал болгох
ҮСХ: Улсын хэмжээнд 278,8 мянган толгой мал хорогджээ
ҮСХ: Улсын хэмжээнд 336,1 мянган га талбайд тариалалт хийсэн байна
Отгонтэнгэр хайрхны тайх ёслолд 127 алба хаагч үүрэг гүйцэтгэж байна
Баян-Овоочууд сум, орон нутгийн хөгжлийн төлөө үгээ хэлэх боломж олгосонд талархлаа
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
  • Шинэ
  • Их уншсан
  • Их сэтгэгдэлтэй
  • ҮСХ: Улсын хэмжээнд 278,8 мянган толгой мал хорогджээ
    23 мин
  • Роналду, Месси нар Монголын цагаар хэдэн цагаас ямар багуудтай тоглох вэ?
    32 мин
  • ҮСХ: Улсын хэмжээнд 336,1 мянган га талбайд тариалалт хийсэн байна
    35 мин
  • Отгонтэнгэр хайрхны тайх ёслолд 127 алба хаагч үүрэг гүйцэтгэж байна
    46 мин
  • Баян-Овоочууд сум, орон нутгийн хөгжлийн төлөө үгээ хэлэх боломж олгосонд талархлаа
    48 мин
  • АНУ-ын B-52 бөмбөгдөгч онгоц Калифорнид осолдож, 8 хүн амь үрэгджээ
    2 цаг 4 мин
  • Оюутан цэргийн сургалт наймдугаар сарын 11 хүртэл үргэлжилнэ
    2 цаг 10 мин
  • Трамп "Их 7"-ийн удирдагчидтай хурцадмал харилцаанд байна
    2 цаг 26 мин
  • Герман улстай түүх, соёлын хамтын ажиллагааг өргөжүүлнэ
    3 цаг 30 мин
  • Амт үнэрийг хориглох гэж байгаа нь хүүхдийг хамгаалах бодлого биш, янжуур тамхийг хамгаалах бодлого
    3 цаг 32 мин
  • Алба хаагчид 2739 иргэний амь нас, 801.6 тэрбум төгрөгийн эд хөрөнгийг авран хамгаалжээ
    3 цаг 41 мин
  • Монгол Улсын инфляцын шинжилгээ
    3 цаг 46 мин
  • Испанийг зогсоосон 40 настай баатар Возинья гэж хэн бэ?
    4 цаг 11 мин
  • Улаанбурхан өвчний батлагдсан тохиолдол 14 нэмэгджээ
    4 цаг 23 мин
  • Испанийн хүчирхэг багтай тэнцэж хөлбөмбөгийн ертөнцөд түүх бүтээсэн Кабо-Верде улсын тухай баримтууд
    4 цаг 31 мин
  • Байнгын хороод хуралдана
    4 цаг 39 мин
  • Өнөөдөр хийгдэх цахилгаан засварын хуваарь
    4 цаг 51 мин
  • FIFA WORLD CUP: Өнгөрсөн шөнийн гурван тоглолт тэнцээгээр өндөрлөв
    4 цаг 51 мин
  • Африк тивд 700 сая гаруй хүүхэд амьдардаг бөгөөд дэлхийн хамгийн залуу тивд тооцогддог
    5 цаг 4 мин
  • ХХБ ТОП-100 ААН-ийн 6-д эрэмбэлэгдлээ
    5 цаг 25 мин
  • Удахгүй тоглолтоо хийх Vandebo хамтлагийн тухай сонирхолтой баримтууд
  • Борооны тухай тунгалаг мөртүүд
  • Дэлхийн хөлбөмбөгийн түүхэнд өөрийн нэрийг тодоор бичиж, аваргуудын лигийн цомыг "Челси"-д атгуулсан Кай Хаверц 27 нас хүрлээ
  • Solo тоглолтоо хийх гэж буй "Gangbay" хамтлагийн Гангаагийн тухай сонирхолтой баримтууд
  • Алдрын гудамжинд багтсан хамгийн залуу эмэгтэй Тэйлор Свифт
  • Имартын шинэ салбар Улаанбаатар Их Дэлгүүрт нээгдэнэ
  • Бөхийн барилдах эрх хасах шийдвэрийг Ц.МАГАЛЖАВ бус Ёс зүй, сахилгын хорооны гишүүд гаргадаг
  • FIFA WORLD CUP: Сүүлчийн бүжгээ хийж буй хамгийн ахмад 10 хөлбөмбөгчин
  • Сэлбэ голын тохижилтыг чанартай гүйцэтгэхгүй бол нийслэл хүлээж авахгүйг анхаарууллаа
  • Ойрын 10 хоногт цаг агаар ХЭРХЭХ вэ?
  • “Таван шарын төмөр зам доогуурх нүхэн гарц” төслийн явган болон дугуйн замын ажил дууслаа
  • FIFA WORLD CUP 2026: Хөлбөмбөгийн ДАШТ-д оролцох Нидерландын шигшээ багийн бүрэлдэхүүн
  • Монголбанкны Ерөнхийлөгч дэлхийн төв банкны удирдлагуудын өндөр түвшний симпозиумд оролцож, Хятадын Ардын банкны Ерөнхийлөгчтэй уулзлаа
  • Гэр хорооллын 800 өрхийг нарны бичил сүлжээ, цахилгаан халаалтын системд холбоно
  • FIFA WORLD CUP 2026: Хөлбөмбөгийн ДАШТ-д оролцох Хорватын шигшээ багийн бүрэлдэхүүн
  • Ерөнхий сайд Н.Учрал: Хэвлэлийн эрх чөлөөнд халдсан нийтийн албан тушаалтнуудыг чөлөөлнө
  • Х.Баасанжаргал: Амьдралын чанар руу чиглэсэн татварын бодлогод шилжих ёстой
  • ЯМБА ЗАВШИГЧ
  • Цэрэг амиа алдсан хэрэгтэй холбогдуулан Батлан хамгаалахын сайдад хариуцлага тооцохыг иргэд дэмжиж байна
  • FIFA WORLD CUP 2026: “Алтан шаахай”-н төлөөх гол 10 өрсөлдөгчийг нэрлэж байна
  • Борооны тухай тунгалаг мөртүүд
  • Дэлхийн хөлбөмбөгийн түүхэнд өөрийн нэрийг тодоор бичиж, аваргуудын лигийн цомыг "Челси"-д атгуулсан Кай Хаверц 27 нас хүрлээ
  • Бөхийн барилдах эрх хасах шийдвэрийг Ц.МАГАЛЖАВ бус Ёс зүй, сахилгын хорооны гишүүд гаргадаг
  • Х.Баасанжаргал: Амьдралын чанар руу чиглэсэн татварын бодлогод шилжих ёстой
  • Ерөнхий сайд Н.Учрал: Хэвлэлийн эрх чөлөөнд халдсан нийтийн албан тушаалтнуудыг чөлөөлнө
  • Удахгүй тоглолтоо хийх Vandebo хамтлагийн тухай сонирхолтой баримтууд
  • Solo тоглолтоо хийх гэж буй "Gangbay" хамтлагийн Гангаагийн тухай сонирхолтой баримтууд
  • Гэр хорооллын 800 өрхийг нарны бичил сүлжээ, цахилгаан халаалтын системд холбоно
  • Монголбанкны Ерөнхийлөгч дэлхийн төв банкны удирдлагуудын өндөр түвшний симпозиумд оролцож, Хятадын Ардын банкны Ерөнхийлөгчтэй уулзлаа
  • “Таван шарын төмөр зам доогуурх нүхэн гарц” төслийн явган болон дугуйн замын ажил дууслаа
  • Сэлбэ голын тохижилтыг чанартай гүйцэтгэхгүй бол нийслэл хүлээж авахгүйг анхаарууллаа
  • FIFA WORLD CUP 2026: Хөлбөмбөгийн ДАШТ-д оролцох Нидерландын шигшээ багийн бүрэлдэхүүн
  • FIFA WORLD CUP 2026: Хөлбөмбөгийн ДАШТ-д оролцох Хорватын шигшээ багийн бүрэлдэхүүн
  • ДАШТ-д оролцох Английн шигшээ багийнхны хувцас хэрэглэл хулгайд алдагджээ
  • Бизнесийн эрх чөлөөний тухай хуулийн төслийг Улсын Их Хурал хэлэлцэхийг дэмжлээ
  • ЯМБА ЗАВШИГЧ
  • Хөвсгөл аймгийн Ардчилсан намын хороо хуралдаж байна
  • Алдрын гудамжинд багтсан хамгийн залуу эмэгтэй Тэйлор Свифт
  • Ерөнхий сайд Н.Учрал “Тэтгэврийн шударга тогтолцооны шинэчлэл”-ийн төслийг УИХ-ын даргад өргөн барилаа
  • Энэ долоо хоногт ордуудын амьдрал хэрхэн өрнөх вэ?
24 баримт
  • Испанийг зогсоосон 40 настай баатар Возинья гэж хэн бэ?
  • Африк тивд 700 сая гаруй хүүхэд амьдардаг бөгөөд дэлхийн хамгийн залуу тивд тооцогддог
  • Алдрын гудамжинд багтсан хамгийн залуу эмэгтэй Тэйлор Свифт
  • Solo тоглолтоо хийх гэж буй "Gangbay" хамтлагийн Гангаагийн тухай сонирхолтой баримтууд
  • Дэлхийн хөлбөмбөгийн түүхэнд өөрийн нэрийг тодоор бичиж, аваргуудын лигийн цомыг "Челси"-д атгуулсан Кай Хаверц 27 нас хүрлээ
Эхлэл Улс төр Эдийн засаг Нийгэм Дэлхий 24 баримт 24 фото COP17 Спорт Видео Сошиал мэдээ
Холбоо барих Сурталчилгаа байршуулах Зар Вэб сайт хийх

Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.

Вэб сайтыг хөгжүүлсэн: Sodonsolution ХХК