Монголд ядуурал гэсэн ойлголтыг бүрмөсөн халж, ажилгүйдлийг дуусгахаар 2012 оныг "Өрхийн хөгжлийг дэмжих жил" болгон зарлалаа. Энэ жилийн хүрээнд хэрэгжүүлэх ажлыг хэрэгжүүлэхдээ бага орлоготой өрхийг дэмжихдээ дан ганц санхүүгийн туслалцаа үзүүлэх бус байнгын ажлын байраар хангахыг эрмэлзэх гэнэ. Мөн төрийн үйлчилгээнд хамрагдаж байгаа байдлыг судалж, бүрэн хамруулах асуудлыг цогцоор нь шийдвэрлэхийг зорьжээ. Эдгээрийг хэрэгжүүлэх санхүүгийн болон хууль эрх зүйн орчныг удахгүй бүрдүүлэх тухай ерөнхий сайд С.Батболд мэдэгдсэн юм. Мөн ирэх сард бичил, жижиг дунд бизнес эрхлэгчдийн зөвлөгөөний зохион байгуулахаар болжээ. Үндэсний хорооноос улирал тутамд тайлан гаргаж, ажил хэрэг хэрхэн урагшилж байгааг мэдэгдэж байхыг аймгийн засаг дарга нарт үүрэг өгсөн байна.
Түүнчлэн Засгийн газар нийгмийн халамжийн тогтолцоог үр ашигтай болгож, ядуурлыг бууруулахад оруулах хувь нэмрийг нь дээшлүүлэх, дэмжлэг, туслалцаа зайлшгүй шаардлагатай иргэн, өрхөд чиглүүлж, хамрах хүрээг нь оновчтой тогтоох, тэтгэмж, тусламжийн хэмжээг нэмэх, үйлчилгээг өргөжүүлэх зорилгоор холбогдох хуулийг шинэчлэхээр УИХ-аар хэлэлцэж байна. Халамжийн тэтгэврийн хэмжээг амьжиргааны доод түвшинд ойртуулж нэмэх, тэтгэвэрт тавьдаг олон шалгуурыг өөрчилж, “Нийгмийн даатгалын сан”-гаас тэтгэвэр авах эрх үүсээгүй ахмад настанд халамжийн тэтгэвэр авах тогтолцоог бий болгохоор төлөвлөжээ. Энэ оноос нийт өрхийн 60 хувийн мэдээллийг багтаасан санг ашиглалтад оруулна. Ингэснээр нийгмийн халамж төдийгүй нийгмийн зориулалттай бусад хөтөлбөр, төсөлд хамруулах өрхийг амьжиргааны түвшинг нь үндэслэн бодитой, оновчтой тодорхойлох боломж бүрдэх юм байна. Мөн нийгмийн суурь тэтгэврийг бий болгож дундаж тэтгэврийн хэмжээ доогуур, тэтгэвэр авагчдын 60 орчим хувь нь доод хэмжээгээр тэтгэвэр авч байгаа ахмадуудад байгалийн баялгийн орлогоос хүртээхийн тулд холбогдох хуулиин төслийг УИХ-д өргөн барьжээ. Төсөл батлагдсанаар нийгмийн даатгал, түүний дотр тэтгэврийн шинэчлэлийн тулгамдсан асуудлуудыг тэтгэвэр авагчид, ахмад настнуудад ээлтэй байдлаар шийдэх боломж бүрдэх юм.
Мөн Засгийн газар цалин хөлсийг үе шаттайгаар нэмнэ. Үүний зэрэгцээ ажлын байр олоход хүндрэлтэй байгаа иргэд, малчид, залуучууд, хөгжлийн бэрхшээлтэй иргэд зэрэг зорилтот бүлгийг дэмжиж, хөдөлмөр эрхлэлтийг дэмжих төсөл, хөтөлбөрийг шинээр боловсруулж хэрэгжүүлэх юм. Хамтарсан Засгийн газар “Шинэ бүтээн байгуулалт” төслийн хүрээнд “100 мянган айлын орон сууц” хөтөлбөрийг хэрэгжүүлж, орлого багатай өрхийн орон сууцны нөхцөлийг сайжруулна. Үүний зэрэгцээ бага орлоготой өрхийн эрчим хүчний хэрэглээг дэмжих, үнийн хөнгөлөлт үзүүлж байгаа талаараа Ерөнхий сайд С.Батболд хэлж байлаа. Мөн тэрбээр Монгол төрийн цөм нь монгол хүн, монгол өрх учир өрхийг дэмжих хэрэгтэй гээд өнгөрсөн жилийн 70 000 ажлын байр бий болгосон нэг жилийн ажлын үргэлжлэл нь энэ юм гэжээ.