зар
Улаанбаатар
Өнөөдөр / 2025.07.20
Өдөртөө
Шөнөдөө
ХАЙЛТ ХИЙХ
Эхлэл
Улс төр
Эдийн засаг
Нийгэм
Дэлхий
24 баримт
24 фото
Элчин сайд ярьж байна
Спорт
Видео
Сошиал мэдээ
  • Эхлэл
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Нийгэм
  • Дэлхий
  • 24 баримт
  • 24 фото
  • Элчин сайд ярьж байна
  • Спорт
  • Видео
  • Сошиал мэдээ

Ши Жинпин: Хүлгээ давиран гэрэлт ирээдүй рүү давхицгаая

2014-8-21
0
ЖИРГЭХ

 xi-jinping
БНХАУ-ын дарга Си Жиньпин

Найрсаг хөрш Монгол Улсын тухай өгүүлэхэд хүмүүсийн сэтгэлд:

            Тэнгэр огторгуй цэнхэрлэн бөмбийгөөд

            Тэнүүн тал тэнгэрийн энгээр алсарч

            Салхи сэнгэнэн сэвэлзэж өвсөн толгой бөхөлзөн

            Сүрэг сүргээр хонь мал өөдөөс бэлчин айсуй

мэт, эсвэл морьтон үндэстний хөдөлмөрч зоримог зан, наадмын тэмцээн уралдаан, дуу бүжгийн тоглолт шууд дүрслэгддэг билээ. 2008 онд миний бие Монгол Улсад айлчлахдаа ч бас ийм сайхан дурсамжтай болсон билээ.

     Түүнээс зургаан жилийн дараа Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдоржийн урилгаар Монгол Улсад төрийн айлчлал хийж, дахин энэ сайхан оронд хөл тавина. Хөрш айлд зочилох шиг айлчлал хийхэд туйлаас баярлаж, айлчлалыг сэтгэл догдлон хүлээж байна. Айлчлалын таатай боломжийг ашиглан хоёр улсын харилцааг шинэ шатанд гаргахыг хүсч байна.

     Энэ онд БНХАУ, Монгол Улсын хооронд дипломат харилцаа тогтоосны 65, Найрсаг харилцаа, хамтын ажиллагааны тухай гэрээг шинэчлэн байгуулсны 20 жилийн ой, “Найрсаг солилцооны жил” зэрэг тэмдэглэлт үйл явдлууд давхцаж байгаа нь хоёр орон, ард түмний хувьд чухал ач холбогдолтой билээ.

     Хятадад "Сайх морьтой байвал замын холоос айдаггүй, сайн найзтай байвал хүчир бэрхшээлээс эмээдэггүй" гэдэг зүйр үг бий. Дипломат харилцаа тогтоосноос хойших 65 жилийн түүхийг эргэн харахад хоёр орны харилцааны үндэс суурь найрсаг хамтын ажиллагаа байв. Ялангуяа өнгөрсөн зууны ерээд оноос хойш хоёр улсын харилцаа хурдацтай замд ороод дээд, өндөр түвшний харилцан айлчлал тогтмолжиж, улс төрийн итгэлцэл тасралтгүй бэхжин бүх салбарын солилцоо, хамтын ажиллагаа өргөжин хөгжиж ирлээ. БНХАУ бол Монгол Улсын хамгийн том худалдааны түнш, хөрөнгө оруулагч бөгөөд энэхүү статусаа олон жилийн турш хадгалж байна. 2013 онд хоёр талын 1 сая 300 мянган иргэн харилцан зорчсоны дотор Монгол Улсын 1 сая гаруй иргэн Хятад улсад зорчжээ. Өнгөрсөн 65 жилийн хугацаанд хоёр улсын ард түмний хамтын хүч чармайлтын үр дүнд Хятад-Монголын стратегийн итгэлцэл улам гүнзгийрч, нийтлэг эрх ашиг, ард түмний найрамдал нөхөрлөл улам бүр нэмэгдэж, эрхэм зүйлсийг бий болгож байна.

     Дэлхий дахин хурдацтай өөрчлөгдөж буй энэ цаг үед энх тайванч хөгжил дэвшил, хамтдаа хожих хамтын ажиллагааны төлөв чиглэл давамгайлах боллоо. БНХАУ 2020 он гэхэд чинээлэг нийгмийг бүрэн цогцлоож, энэ зууны дунд үе гэхэд чинээлэг, хүчирхэг, ардчилсан, иргэншсэн, эв зохицонгуй орчин үеийн социалист улс болох хэтийн зорилт дэвшүүлсэн билээ. Энэхүү зорилгоо хятад үндэстний сэргэн мандах “Хятадын мөрөөдөл” хэмээн төсөөлөн томьёолсон. Монголын ард түмэн  хөгжил шинэчлэлийн замд хүч чармайлт гарган урагшилж, нийгэм, эдийн засгаа цэцэглүүлэн хөгжүүлэх сайхан ирээдүй харагдаж байна.

    Өнөө үед Хятад, Монголын найрамдал, хамтын ажиллагааг гүнзгийрүүлэн хөгжүүлэх нь цаг үеэ олсон, газар зүйн давуу талтай, эв зохицонгуй хүмүүнлэгийн харилцаанд нийцсэн үйл хэрэг мөн.

Цаг үеэ олсон гэдэг нь Хятад, Монголын стратегийн түншлэлд нийцэж байгааг хэлнэ. Хятад улс өөрийн хөрш орнуудтайгаа харилцахдаа найрсаг дотно, үнэнч шударга, харилцан ашигтай, хүртээмжтэй гэсэн үзэл баримтлал дэвшүүлж, Хятадын хөгжлийн үр өгөөжийг хөрш орнуудтайгаа түүний дотор Монгол Улсад илүү хүртээхийг зорьж байна. Сүүлийн жилүүдэд Монгол Улс БНХАУ-тай харилцаа, хамтын ажиллагаа хөгжүүлэх талаар өргөн хүрээнд нэгдсэн ойлголцолд хүрч гадаад бодлогынхоо тэргүүлэх чиглэл болгосон билээ.

Манай хоёр улс хөрш зэргэлдээ оршдог газарзүйн байршлын хувьд давуу талтай, эдийн засгийн харилцан нөхөх чадвартай билээ. Монгол Улс өргөн уудам нутаг дэвсгэртэй, арвин их байгалийн баялагтай. Хятад улс хурдацтай хөгжиж байгаа бөгөөд хөрөнгө санхүү, техникийн давуу талтай. Монголд хөрөнгө санхүү, техник, гадаад гарц, зах зээл зэрэг бүх талын дэмжлэг үзүүлэх боломжтой юм. Нэг үгээр хэлэхэд хоёр тал хамтын ажиллагааг хөгжүүлэх нөөц боломж ихтэй.

Эв зохицонгуй харилцааны хувьд гэвэл хоёр улсын найрамдал нөхөрлөл эрт үеэс уламжлалтай, ард түмэн хооронд найрсаг харилцаа зузаан байдаг билээ. Ялангуяа сүүлийн жилүүдэд хоёр талын хүмүүнлэгийн солилцоо тасралтгүй нэмэгдсэн. Манай хоёр ард түмэн бодит ашиг тусыг нь хүртэж, хоёр улсын харилцааны ирээдүйг улам сайхнаар төсөөлөн харж байна. Монголын тал миний энэ удаагийн айлчлалд чухал ач холбогдол өгч, харилцааны энэхүү таатай боломжийг ашиглан хоёр ард түмэн бие биедээ улам ойр дотно хандаж, бүгд харилцаа, хамтын ажиллагааг шинэ шатанд гаргахыг хүсч байна.

“Холын саднаас ойрын хөрш дээр” гэдэг үг бий. Хятад, Монгол хоёр улсын хил 4700 гаруй км урт бөгөөд энэ нь Хятадтай хиллэдэг бусад хөрш орнуудаас хамгийн урт хуурай замын хил юм. Энэхүү геополитикийн харилцаа нь Хятад, Монголын хамтын ажиллагаанд онцгой давуу боломжийг бүрдүүлж байгаа бөгөөд хоёр улсын Засгийн газар болон ард түмний тууштай дэмжлэг Хятад, Монголын харилцааны хөгжилд хүчтэй түлхэц үзүүлж байна. Бид газар зүйн хувьд хөршүүд төдийгүй хамтын ажиллаагааны сайн хөрш, сэтгэлийн найрсаг хөрш байх ёстой гэж би боддог.

Өнөөдөр Хятад, Монголын харилцаа түүхийн шинэ гараан дээр ирээд байна. Энэ дашрамд миний бие Хятад, Монголын харилцааны талаар дөрвөн зүйлээр санал бодлоо хуваалцахад таатай байна.

1.  Найдвартай, хариуцлагатай стратегийн түнш байя

    Хятад, Монголын харилцаа өнөөгийн түвшинд хүрэхдээ амар хялбар байгаагүй. Энэхүү харилцааг бид нандигнан хамгаалах ёстой. Хоёр тал стратегийн түвшинд, алсын хараатай харилцааны чиг хандлагыг тодорхойлон ажиллах хэрэгтэй. Өнгөрсөн оноос хойш миний бие Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж, УИХ-ын дарга З.Энхболд, Ерөнхий сайд Н.Алтанхуяг нартай тус тус уулзаж, санал бодлоо солилцож ирсэн. Монголын анд нөхөдтэйгөө уулзах бүртээ БНХАУ нь Монгол Улсын тусгаар тогтнол, бүрэн эрх, нутаг дэвсгэрийн бүрэн бүтэн байдлыг хүндэтгэн үздэгийг би онцлон тэмдэглэдэг. БНХАУ бусад улс орны дотоод хэрэгт хөндлөнгөөс оролцохгүй байх зарчим баримталж, өөрийн хүсэл сонирхлыг бусдад хүчээр тулгахыг хүсдэггүй билээ. БНХАУ, Монгол Улстай гар нийлэн өөр өөрийн сонгосон хөгжлийн замыг хүндэтгэн үзэж, тус тусын язгуур эрх ашиг, хүсэл сонирхлыг дэмжих үндсэн дээр энх тайван, хөгжлийн замаар тогтвортой, амжилттай урагшлах нь бидний чин эрмэлзэл мөн билээ.

2.  Хамтран хүртэж, хамтдаа хожихыг хичээдэг харилцан ашигтай түнш байя

Хоёр улсын эдийн засгийн харилцан нөхөх байдлаас шалтгаалан хоёр талын хамтын ажиллагаа харилцан үр өгөөжтэй, харилцан ашигтай байх үндсэн онцлогтой. Монголын талтай хамтын ажиллагаа хөгжүүлэхдээ Хятадын тал хамтдаа хожих бодлого баримталдаг. Түүнээс биш би их хожно, чи бага хожно, би ихийг авна, чи бага ав гэсэн байр сууринаас хандахгүй. Харилцан ашигтай байх зарчмыг баримталж байж хамтын ажиллагаа урт хугацаанд тасралтгүй үргэлжилж хөгжлийг гүнзгийрүүлэх хөдөлгөгч хүч байх болно. Энэ нь Хятад, Монголын хамтын ажиллагааны давуу тал мөн. Хоёр улсын хооронд төмөр зам, авто замаар холбогдох, бүтээн байгуулалт, эрдэс баялгийн олборлолт, ашиглалт, гүн боловсруулалт зэрэг төслүүдийн хамтын ажиллагаанд нааштай ахиц гарч хамтын ажиллагааны давуу талыг эдийн засгийн үр өгөөж болгох, хоёр улс, хоёр ард түмэнд сайн сайхны төлөө илүү ихийг бүтээхийг  Хятадын тал хүсч байна. Хятадын талын буцалтгүй тусламжаар хэрэгжүүлсэн Улаанбаатар хотын Энх тайвны гүүр, Их дэлгүүр зэрэг олон төсөл өнөөг хүртэл Монголын нийгэм, эдийн засагт чухал үүрэг гүйцэтгэсээр байгаад баяртай байна. Цаашид ч Хятадын талаас Монгол Улсын хөгжил, дэвшил, бүтээн байгуулалтад зориулан дэмжлэг үзүүлсээр байх болно.

3. Чин сэтгэлээсээ байнга харилцах найрсаг түнш байя

Манай хоёр ард түмэн найрамдал нөхөрлөл, чин сэтгэлийн харилцааг чухалчилж ирсэн уламжлалтай. Тиймээс бид хоёр улсын ард түмний харилцан ойлголцол, найрамдал нөхөрлөлийг бэхжүүлэхийг хүсч байна. Энэ жилийг Хятад, Монголын найрсаг солилцооны жил болгон зарласны дагуу хоёр тал харилцан Соёлын долоо хоног зохион байгуулж, Хятад, Монголын найрсаг солилцооны тухай мэдлэг сорьсон тэмцээн, хятад, монгол дууны уралдаан, ханз үсгийн уран бичлэгийн тэмцээн, спортын зэрэг олон төрлийн арга хэмжээг зохион байгуулж байна. Манай хоёр ард түмэн цаашид улам их харилцаж чин сэтгэлийнхээ орон зайг улам ойртуулахыг хүсч байна. Хятадын талаас монголын талтай хэвлэл мэдээлэл, аялал жуулчлал, байгаль орчныг хамгаалах, Хятад хэлний сургалт зэрэг салбарт үргэлжлүүлэн хамтран ажиллаж улам олон монгол иргэд Хятад улсад тавтай зорчихыг урьж байна.

4. Энхийн төлөө гар нийлэн ажиллах бүс нутгийн түнш байя

БНХАУ, Монгол Улс аль аль нь хөгжиж байгаа улсууд билээ. Олон улс, бүс нутгийн олон асуудлаарх хоёр талын байр суурь адил байдаг. Хятадын талаас Монгол Улсыг олон улс, бүс нутгийн үйл ажиллагаанд илүү идэвхтэй үүрэг гүйцэтгэж бүс нутгийн энх тайван, тогтвортой байдлыг сахин хамгаалж, хамтын хөгжлийг урагшлуулахыг дэмждэг. Хятадын тал Монгол Улсыг Ази, Номхон далайн эдийн засгийн хамтын ажиллагааны байгууллагад нэгдэн орохыг дэмжинэ. Монголын талтай НҮБ, ШХАБ, АСЕМ, АХАИББХ, “Их түмэн” санаачлага зэрэг олон улсын болон бүс нутгийн байгууллагын хүрээн дэх хамтын ажиллагааг хөгжүүлэхэд бэлэн байна. Хятадын тал Монголын талаас дэвшүүлсэн “Зүүн хойд Азийн аюулгүй байдлын асуудлаарх Улаанбаатарын яриа хэлэлцээ” санаачлагыг чухалчлан үзэж энэ талаар монголын талтай үргэлжлүүлэн хамтран ажиллах болно. Түүхэн дэх "Талын торгоны зам" болон "Цайны зам" бүгд Монголоор дайран өнгөрдөг байсан. Хятадын талаас дэвшүүлсэн "Торгоны замын эдийн засгийн бүс", "21 дүгээр зууны далайн торгоны зам" санаачлага нь монголын талаас дэвшүүлсэн "Талын зам" санаачлагатай адил төстэй талууд дээр хэрхэн хамтран ажиллахыг хамтдаа судалцгаая.

 Айлчлалын үеэр миний бие Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж болон Монгол Улсын бусад удирдлагатай хамтын анхааралд байгаа асуудлуудаар санал бодлоо сайтар солилцож хоёр улсын харилцааны ирээдүйн хөгжлийг хамтран төлөвлөж харилцааг шинэ дээд түвшинд гаргах болно.

Бид Хятад, Монголын ирээдүйг сайн сайхнаар төсөөлөх учиртай, үүнд итгэл төгс байна. Хятад, Монголын өнө мөнхийн найрамдал нөхөрлөлийг ариун цагаан хадгаар уламжилья, Хятад, Монголын хамт хөгжлийн мөрөөдлийг цэлгэр уудам тал нутагт цогцлооё!

0
ЖИРГЭХ
Санал болгох
Арьс судлалын үндэсний төвд агаар шүүгч хүлээлгэн өглөө
Монголын баг, тамирчид бишкекийг зорилоо
Улсын шалгалт зохион байгуулах хуваарь гарчээ
Оюутан цэргийн бүртгэл ирэх сарын 2-ноос эхэлнэ
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл (17)

  • за (182.160.0.117)
    Энэ бичсэн гарыг шалгах хэрэгтэй юм байна
    2014 оны 08 сарын 21 | Хариулах
  • Зочин (203.169.54.45)
    Айлчлалд амжилт хүсье
    2014 оны 08 сарын 21 | Хариулах
  • Зочин (112.72.13.109)
    Tavtai moril,amjilt hvse
    2014 оны 08 сарын 21 | Хариулах
  • munkh (202.179.20.165)
    BNHAU-n darga ta manai orond tabtai moril bidend urd hurshuus uur boditoi tuslah ugui bilee?
    2014 оны 08 сарын 21 | Хариулах
  • zochin (103.26.193.28)
    pooh boon hytadiig hairlan demjigch nar hutsvas
    2014 оны 08 сарын 21 | Хариулах
  • Зочин (183.177.98.106)
    хятадад морь байдаг юм уу илжиг л байдаг байх, эсвэл монгол болчихно
    2014 оны 08 сарын 21 | Хариулах
  • Welcome to Mongolia (112.72.11.109)
    Монгол тал нутагт минь тавтай морил. Танд эрүүл энхийг, танай сайхан оронд хөгжил цэцэглэлтийг хүсье.
    2014 оны 08 сарын 21 | Хариулах
  • ойн савдаг (202.131.228.20)
    Хятад улсын дарга манай оронд айлчилж, хоёр орны хөгжил, хамтын ажиллагааг түүхэн шинэ шатанд гаргах гэж байгаад баяр хүргэж сайн сайханг хүсэн ерөөе.
    2014 оны 08 сарын 21 | Хариулах
  • sain medee (27.123.213.129)
    Huyatadiin ediin zasag sain bval bidend hugjih bolomj todii chinee sain herev edniih hyamraval bid balarna jijig ulsiin zovlon tegeheer buh bolomjiig uter turgen ashiglaj hugjuud 2 hurshuus hamaarah baidlaa bagasgaj yavhaas zamgui
    2014 оны 08 сарын 21 | Хариулах
  • Unendee (27.123.213.131)
    Hyatad hugjij ediin zasg ni sain bval bidend heregtei yu unen ene unen harin iluu hurdan manevrtai baih yostoi ternees zugeer hursh ornoo muulaad hol yavahgui Bid ene tom oron hamgiin ih ereltiig ashiglaj hugjih shaardlagatai zohin hemjeenii byartai bolsonii daraa daraagiin ornuudtai iluu hurdan haritsana ded butets erchim huchee hamgiin turuund shiideh heregtei bna hajuugaar irgedee undur bolovsroltoi ursulduh chadvartai bolgoh
    2014 оны 08 сарын 21 | Хариулах
  • Зочин (103.23.51.12)
    manai uls vvn deer mash zub shiidber gargah yostoi shvv? Ireedvigee harsan, ard tvmen uls ornoo bodson zub shiidber gargaarai bitgii idej uuhaa bodooroi doo?
    2014 оны 08 сарын 21 | Хариулах
  • xaxaxaxaxaxax (202.21.106.105)
    xaxaxaxaxaxaxaxaxaxaxaxaxaxaxaxxxaxaxaxaxaxaxaxaxaxaxax *****
    2014 оны 08 сарын 21 | Хариулах
  • xx (202.72.245.122)
    баян найрсаг хєрштэй байна гэдэг маш том боломж
    2014 оны 08 сарын 21 | Хариулах
  • Zochin (27.123.214.114)
    Tavtai morilooroi bidniigee sain demjeerei
    2014 оны 08 сарын 21 | Хариулах
  • yu gsn ug we (202.55.184.18)
    Хятад, Монголын хамт хөгжлийн мөрөөдлийг цэлгэр уудам тал нутагт цогцлооё!
    2014 оны 08 сарын 21 | Хариулах
  • иргэн (182.160.39.129)
    энэ хэн бичив хятад уу монгол уу
    2014 оны 08 сарын 21 | Хариулах
  • zaluu (27.123.213.129)
    Өндөр хэмжээний айлчлалд амжилт хүсье.
    2014 оны 08 сарын 21 | Хариулах
  • Шинэ
  • Их уншсан
  • Их сэтгэгдэлтэй
  • Хүүхдүүдийн эрүүл мэндэд онцгой анхаарч, учирсан хохирлыг арилган, дахин ийм алдаа гаргахгүй ажиллахыг Ерөнхий сайд анхаарууллаа
    8 цаг 8 мин
  • Ерөнхий сайд Г.Занданшатар “Эрдэнэс Тавантолгой” ХК-тай байгуулсан гэрээ нэг бүрийг нягталж, шалгах үүрэг өглөө
    11 цаг 23 мин
  • Натураас Нарны зам хүртэлх замыг хааж, шинэчилнэ
    Уржигдар 18 цаг 01 мин
  • Аянга цахилгаанаас хэрхэн сэргийлэх вэ?
    Уржигдар 17 цаг 59 мин
  • 10 дугаар хорооллын уулзвараас замаас Саппорогийн уулзвар хүртэлх замыг хааж, шинэчилнэ
    Уржигдар 17 цаг 33 мин
  • “Хог шатааж, эрчим хүч гаргах үйлдвэр” төсөлд гурван аж ахуйн нэгж санал ирүүллээ
    Уржигдар 16 цаг 52 мин
  • "М-Си-Эс" группээс Улсын арслан Э.Батмагнайд 1 тэрбум төгрөгийг гардуулан өгчээ
    Уржигдар 15 цаг 43 мин
  • Баяр наадмын үеэр Гэмтэл Согог Судлалын Үндэсний Төвд 4093 хүн тусламж үйлчилгээ авчээ
    Уржигдар 15 цаг 33 мин
  • Үерийн аюулаас сэрэмжлүүлж байна
    Уржигдар 15 цаг 11 мин
  • Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Автотээврийн салбарынханд баярын мэндчилгээ дэвшүүллээ
    Уржигдар 14 цаг 26 мин
  • С.Шижирбат: Яаралтайгаар 16-нд ирсэн байх ёстой допингийн хариуг яагаад зарлахгүй байна аа?
    Уржигдар 14 цаг 14 мин
  • Арав хоногийн цаг агаарын урьдчилсан төлөв
    Уржигдар 14 цаг 07 мин
  • ЕБ-ын 45 дугаар сургуулийн урд “Өглөөний цайны үйлчилгээтэй гудамж” зориулалтаар 9 ширхэг зөөврийн путикийг байрлуулсан
    Уржигдар 13 цаг 15 мин
  • Жүжигчин, найруулагч Б.Амарсайхан: Шувуу тэнгэртээ нисэж яваад үхэх сайхан байдаг юм гэнэ лээ...
    Уржигдар 13 цаг 04 мин
  • Баяр наадмын амралтын өдрүүдэд гамшиг, ослын 106 удаагийн дуудлагаар иргэдийн аюулгүй байдлыг ханган ажиллалаа
    Уржигдар 12 цаг 31 мин
  • АНУ онц аюултай хэмээн дүгнэсэн таван цагаачийг Эсватини улс руу албадан буцаав
    Уржигдар 12 цаг 16 мин
  • П.Бүрэнтөгс: Хүүхдэд зориулсан энэ ном надад маш их таалагдлаа
    Уржигдар 11 цаг 57 мин
  • Coldplay-гийн “Kiss Cam” нь нэр хүндтэй тек компанийн захирал Энди Байрон ба хүний нөөцийн дарга Кристин Кабот нарын амрагийн харилцааг илчлэв
    Уржигдар 11 цаг 21 мин
  • Танилц: Зах, худалдааны төвүүдийн ажиллаж эхлэх цагийн хуваарь
    Уржигдар 11 цаг 18 мин
  • "ТЭЦ-3"-ын нөхцөл байдалтай танилцах үеэр Ерөнхий сайд Г.Занданшатарын хэлсэн үгээс "онцлох" 24 эшлэл
    Уржигдар 11 цаг 09 мин
  • Зуныг зугаатай, үр бүтээмжтэй өнгөрүүлэхэд тань туслах 24 зөвлөмж
  • "ТЭЦ-3"-ын нөхцөл байдалтай танилцах үеэр Ерөнхий сайд Г.Занданшатарын хэлсэн үгээс "онцлох" 24 эшлэл
  • “Алдар”-ын бас нэг тамирчин СЭРГЭЭШИЙН шинжилгээнд бүдэрлээ
  • Энэ жилийн наадмын түрүү бөх Улсын арслан Э.Батмагнай гэж хэн бэ?
  • У.Хүрэлсүх: Хаана эв нэгдэл байна, тэнд хүч чадал оршдог билээ
  • Зарим бөхчүүд Үндэсний бөхийн спортын амин сүнсийг залгих нь
  • Coldplay-гийн “Kiss Cam” нь нэр хүндтэй тек компанийн захирал Энди Байрон ба хүний нөөцийн дарга Кристин Кабот нарын амрагийн харилцааг илчлэв
  • “Улаанбаатарын Гранд Слам” тэмцээнд 29 улсын 246 тамирчин мэдүүлгээ илгээжээ
  • Улсын арслан Э.Батмагнай 1 секундэд учраа бөхөө өвдөг шороодуулж байжээ
  • Бөхийн өргөөнөөс Зүүн дөрвөн замын уулзвар хүртэлх замыг хааж, шинэчилнэ
  • Ойрын өдрүүдийн цаг агаарын урьдчилсан төлөв
  • VII сарын эхний арав хоногийн байдлаар нийт нутгийн 58 хувьд гантай болон гандуу байна
  • Гачууртад шүлхий бүртгэгдэж, хөл хорио тогтоожээ
  • Энэ долоо хоногт ордуудын амьдрал хэрхэн өрнөх вэ?
  • С.Шижирбат: Яаралтайгаар 16-нд ирсэн байх ёстой допингийн хариуг яагаад зарлахгүй байна аа?
  • Э.Цэндбаатар WBA холбооны Хойд Америкийн 2x аварга боллоо
  • Жүжигчин, найруулагч Б.Амарсайхан: Шувуу тэнгэртээ нисэж яваад үхэх сайхан байдаг юм гэнэ лээ...
  • Аялалд гарахдаа “мартаж болохгүй” зүйлсийн жагсаалт
  • Ерөнхийлөгч У.Хүрэлсүхэд дэлхийн 12 улсаас баяр наадмын мэндчилгээ ирүүлжээ
  • Р.Омар:Үеэл ах Б.Серикийн заан болохдоо өмссөн дээлээр гоёж ШОНХОР цолоо хүртлээ
  • Зуныг зугаатай, үр бүтээмжтэй өнгөрүүлэхэд тань туслах 24 зөвлөмж
  • VII сарын эхний арав хоногийн байдлаар нийт нутгийн 58 хувьд гантай болон гандуу байна
  • “Алдар”-ын бас нэг тамирчин СЭРГЭЭШИЙН шинжилгээнд бүдэрлээ
  • Бөхийн өргөөнөөс Зүүн дөрвөн замын уулзвар хүртэлх замыг хааж, шинэчилнэ
  • Зарим бөхчүүд Үндэсний бөхийн спортын амин сүнсийг залгих нь
  • Энэ жилийн наадмын түрүү бөх Улсын арслан Э.Батмагнай гэж хэн бэ?
  • Жүжигчин, найруулагч Б.Амарсайхан: Шувуу тэнгэртээ нисэж яваад үхэх сайхан байдаг юм гэнэ лээ...
  • С.Шижирбат: Яаралтайгаар 16-нд ирсэн байх ёстой допингийн хариуг яагаад зарлахгүй байна аа?
  • "М-Си-Эс" группээс Улсын арслан Э.Батмагнайд 1 тэрбум төгрөгийг гардуулан өгчээ
  • Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Автотээврийн салбарынханд баярын мэндчилгээ дэвшүүллээ
  • У.Хүрэлсүх: Хаана эв нэгдэл байна, тэнд хүч чадал оршдог билээ
  • “Улаанбаатарын Гранд Слам” тэмцээнд 29 улсын 246 тамирчин мэдүүлгээ илгээжээ
  • "ТЭЦ-3"-ын нөхцөл байдалтай танилцах үеэр Ерөнхий сайд Г.Занданшатарын хэлсэн үгээс "онцлох" 24 эшлэл
  • Арав хоногийн цаг агаарын урьдчилсан төлөв
  • Улсын арслан Э.Батмагнай 1 секундэд учраа бөхөө өвдөг шороодуулж байжээ
  • Энэ долоо хоногт ордуудын амьдрал хэрхэн өрнөх вэ?
  • Р.Омар:Үеэл ах Б.Серикийн заан болохдоо өмссөн дээлээр гоёж ШОНХОР цолоо хүртлээ
  • П.Бүрэнтөгс: Хүүхдэд зориулсан энэ ном надад маш их таалагдлаа
  • Баяр наадмын үеэр Гэмтэл Согог Судлалын Үндэсний Төвд 4093 хүн тусламж үйлчилгээ авчээ
  • Ихэнх гол мөрөн үерийн аюултай түвшинг даван үерлэж байна
24 баримт
  • "ТЭЦ-3"-ын нөхцөл байдалтай танилцах үеэр Ерөнхий сайд Г.Занданшатарын хэлсэн үгээс "онцлох" 24 эшлэл
  • Зуныг зугаатай, үр бүтээмжтэй өнгөрүүлэхэд тань туслах 24 зөвлөмж
  • У.Хүрэлсүх: Монгол наадам бол төрт ёс, түүх, соёлын үнэт өв, тусгаар тогтнол, мандан бадрахын бэлгэдэл юм
  • Дэлхийд ганцхан Монгол наадмын тухай 24 баримт
  • "Салхи Дамбий шиг цайлган" гэж өөрийгөө тодорхойлсон МУГЖ Д.Бямбацогтын талаарх найман баримт
Эхлэл Улс төр Эдийн засаг Нийгэм Дэлхий 24 баримт 24 фото Элчин сайд ярьж байна Спорт Видео Сошиал мэдээ
Холбоо барих Сурталчилгаа байршуулах Зар Вэб сайт хийх

Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.

Вэб сайтыг хөгжүүлсэн: Sodonsolution ХХК