
1.3 тэрбум хүнтэй БНХАУ-ын дарга Си Зиньпин нилээд хүлээлт үүсгэсний эцэст Монголд хүрэлцэн ирлээ. Түүний айлчлалыг Монголын эдийн засагт тус болно гэж олон хүн итгэн хүлээж байгаа. Тэрээр дөнгөж саяхан “Чингис хаан” олон улсын нисэх онгоцны буудалд өөрийн улсын тусгай үүргийн онгоцоор буулаа. Си Зиньпинийг буухад Улаанбаатарт нилээд бороо орж байгаа учраас тэрээр гэргийн хамт шүхэрээ өөрөө барьсаар онгоцноос гарч ирэв. “Шүхэрээ хүнээр бариулж алхдаг манай дарга нар том гүрний удирдагчийн энэ байдлаас үлгэр дууриал авах ёстой” зарим хүмүүс ярьж байна.
Сэтгэгдэл (2)