Улаанбаатар
Өнөөдөр / 2026.06.17
Өдөртөө
Шөнөдөө
ХАЙЛТ ХИЙХ
Эхлэл
Улс төр
Эдийн засаг
Нийгэм
Дэлхий
24 баримт
24 фото
COP17
Спорт
Видео
Сошиал мэдээ
  • Эхлэл
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Нийгэм
  • Дэлхий
  • 24 баримт
  • 24 фото
  • COP17
  • Спорт
  • Видео
  • Сошиал мэдээ

Х.Бүрэнтогтох: Шинэ жишиг

2014-8-21
0
ЖИРГЭХ

8bd85ba05ba327b0original_500x5001. Олон намтай амьдарна гэдэг Монголчуудын хувьд амьдралын шинэ хэв маяг. Үсрээд 25 жилийн түүхтэй болох нь. Гэхдээ Монгол Улсад нам бий болоод бараг 100 жил болж байна. Нам гэдгийг нийгмийн амьдралд оруулж ирсэн Азийн орон улсын дотор Монголчууд эхний гурав, үсрээд дөрөвт орно. Д.Сүхбаатар, С.Данзан нарын байгуулсан Ардын нам, Ардын засаг бол 90 гаруй жилийн өмнө Монгол оронд төдийгүй Евроазийн талд шинэ үзэгдэл байв. Энэ бас л бахархууштай эд.

Өнөөдөр цаг үе өөр болсон шигээ улс төр ч өөр болжээ. Хэрвээ улс орон хөгжье гэвэл тогтвортой, хүлээцтэй, тасралтгүй бодлого явуулдаг байх ёстой. Энэ бол хөгжлийн суурь. Бид 25 жил талцлаа. Монгол оронд хямрал ирсэн нь үнэн л юм бол нийлэх өнцгүүдээ аль болох олон болгох хэрэгтэй байна.

Сүүлийн хоёр жилд Төр засаг маань өөрөө хямралын айдсаар ард түмнээ булсан юм. Энэ бол том алдаа байв. Ерөнхий сайд Н.Алтанхуяг ард түмнээ сэтгэл зүйн хямралд оруулсан хүмүүсийн тэргүүн фронтын дайчин. “Дэлхий хямарч байна, цаана чинь” гээд л явж өгнө. “Ардын нам, АТГ-ыг ажил хийлгэхгүйнэ ээ” гээд л зарласан. Ер нь бол авлигатай тэмцэнэ гэдэг Н.Алтанхуяг сайд гуайн бас нэг үүрэг шүү дээ. Тэр байтугай эрх баригч намын даргын хувьд цорын ганц сөрөг хүчин МАН-тай хамтарч ажиллах, хэл үгээ ололцох нь бас үүрэг. Энэ хоёр үүргээ биелүүлэхгүй цоллож давхиад байхаар “Хувьсгалын жилд чөтгөрийн тоо олширсон” гэдэг л болно шүү дээ. Өнөөгийн улс төрийн тавцанд хамгийн тогтвортой бодлого барьж ажиллаж чадах нь 95 жилийн настай энэ нам яах аргагүй юм. Бусдыг нь томруулдаг шилээр татаад ч нэмэргүй.

Олон намын систем тогтсоноос хойш манай намууд бие биенээ гутаан доромжлох, нэгнийхээ хийснийг үгүйсгэх, үл тэвчих үзлээр цэнэглэгдэж 25 жил хүйтэн дайн шахуу юм хийж ирлээ. Угтаа бол намууд “Еэ, еэ, бөө-вөө дөө”-гөөр л амьдралынхаа нэлээд зайг бөглөлөө. Улс орныг хамтын хүчээр, тогтсон бодлогоор босгох ажлыг өнөө муу МАН хоёр ч удаа санаачилсан билээ. Баримт бол баримт. 1990 оны Төр засгийн дүр зураг бэлхнээ хэлээд өгнө. 2008 онд бас юу боллоо. МАН илт давуу ялсан ч АН-тай хамтарсан Засгийн газар байгуулсан. Харин АН “Ажил хийвэл дуусгах, давс хийвэл уусгах” тал дээрээ жаахан маруухан улс юм уу даа гэсэн өнгөөр ажлын дундуур хаяад дараагийн сонгуулийнхаа пиарыг хийгээд алга болсон.
Өнөөдөр ч бид энэ газар шороон дээр нүүр нүүрээ хараад амьдарч байгаагийн хувьд эвлэрэх зайтай байх ёстой.

2.  Улс төр гэдэг өдөр тутмын ажил байдаг юм байна. Өнгөрсөн 25 жилийн амьдралаас энэ мэдрэгдэж байна. Улс төрд стратеги болон тактикийн бодлогууд байдаг шиг урт богино хугацааны соёл, ёс зүй гээч юм байдаг болîëтой юм. Иймээс улс төрийн соёл гэдэг бас өдөр тутамдаа мөрдөж хэвших эд аж. Тэр өдөр тутам хэвшмэл соёлоос том соёл нь урган гардаг ажгуу. Өнөөгийн амаргүй ертөнцөд угтаа намын үндсэн зорилго улс орноо авч явах, ард иргэдийнхээ өрсөлдөх чадварыг хөгжүүлэх бололцоог нээх гэх мэт үнэт зүйлүүдийн төлөө л ухаан бодлоо уралдуулах зорилготой эд шүү дээ. Манайд энэ талын ойлголт нь гацаад талцал, хагарал болгоод байдаг. Монгол хүн цагийн цагт газар нутгийнхаа бүрэн бүтэн байдлын төлөө, улс орныхоо тусгаар тогтнол, хөгжил цэцэглэлийн төлөө зогсч иржээ. Хэнбугай нь бичсэн түүхийн номон дээр ингэж л харагдах байх.
Саяхан нэг шинэ соргог уриалга хэвлэл мэдээллийн хэрэгслээр үзэгдэх болов.

Өнөө МАН маань дахиад л шинэ жишиг тогтоолоо. Энэ нь МАН-ын УИХ дахь бүлгийн уриалга бий. Нэр нь: “Эв нэгдэл, ил тод байдлын уриалга”.

Ер нь бол манайхан хойд урд хоёр хөрштэйгээ учраа олох нь тэргүүн зорилт билээ. Үүнийг хүн болгон мэдэж буй. Энэ хоёрын манайд хандах амьдралын хэв маягаас Монгол Улсын хөгжил цэцэглэлт их хамаарна. Ийм ч учраас уг уриалгад: “...Төрийн тэргүүнүүдийн айлчлалыг чухалчлан үзэж, хувийн болон нам бүлэглэлийн эрх ашгаас илүүтэйгээр улс үндэстнийхээ эрх ашгийг эрхэмлэн дор бүрнээ эв нэгдэлтэй байхыг улс төрийн бүхий л намууд, төрийн бус байгууллагуудад уриалж байна” гэжээ. Монголчууд гадагшаа байнга нэгдмэл бодлоготой байж, дотроо цул байж энэ эх захгүй ертөнцөд өөрсдийгөө хадгалж үлдэх билээ. Тиймээс ч уг уриалгад, Төрийн тэргүүнүүдийн айлчлалын үеэр хэлэлцэх эдийн засгийн асуудлуудыг, ил тод, нээлттэй байдлаар шийдвэрлэх ёстойг онцлон тэмдэглэжээ.

Дотоод мөн чанараараа монгол хүн бүр Монголынхоо эрх ашигт үнэнч гэдэгт итгэж байна.
МАН-ынхан үндэсний эрх ашгаа дээдэлж, эрх баригчдаа, олигтойхон байгаарай, сайн болгоныг чинь дэмжинэ гэж дэм өгч байна.

Бид ухаажиж байна. МАН-аас УИХ-д нэлээдгүй олон залуувтар дориун гишүүд суудаг. Туршлага хариуцлагын туйл болсон нөхөд ч бий.

Иймд эд нар хэзээ ч улс төрийн ойрын зайны ашиг хонжоо харахгүй гэдгээ дахин нотоллоо. Бид ч бас “Ц.Элбэгдорж ингэлээ, З.Энхболд тэглээ, Н.Алтанхуяг нь бас тэглээ, Лу. Болд нь тэгчихлээ” гээд мандуулаад байж чадах хүмүүс. Харин МАН ийм жишиг үзүүлнэ гэдэг бид алхам урагшилж байна гэсэн үг.

-Уншигч Та юу гэж бодож байна?

-Би тэгж л бодож байна. Ямар ч гэсэн “еэ,еэ, бөө-вөө” байхгүй л юм байна. 100-гаад жилийн түүхтэй нам зузаан бодолтой байх ёстой. Тэр үнэн байна.


0
ЖИРГЭХ
Санал болгох
Арьс судлалын үндэсний төвд агаар шүүгч хүлээлгэн өглөө
Монголын баг, тамирчид бишкекийг зорилоо
Улсын шалгалт зохион байгуулах хуваарь гарчээ
Оюутан цэргийн бүртгэл ирэх сарын 2-ноос эхэлнэ
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл (10)

  • дэмжигч (112.72.13.74)
    Үнэндээ МАн д туршлага, чадвар байгаа лдаа. Үүнийгээ өөрсдийнхөө хувийн эрх ашгаас дээгүүр тавьж ард түмнийхээ төлөө түрүүчийн удирдагч нар шиг ажиллавал сонгогчид дэмжинэ. Өөрийн эрх ашгаа эхлээд тавьж, өөрсдийн бууны нохойгоо төрд залдаг тэр зуршлаасаа л салж чадах болов уу гэдэг эргэлзээ бидэнд байх юм.
    2014 оны 08 сарын 21 | Хариулах
  • Зочин (203.194.114.134)
    baahan hudlaa bicheed..,, man hezee il tod bsan be sanahgui l um bna. harin huuj idehdee garguud sh dee,,
    2014 оны 08 сарын 21 | Хариулах
  • Зочин (203.194.114.174)
    MAN iim burentogtoh metiin huvalznuudaasaa hezee salah ve.ene baagii suudal gorirj heden ug niiluulj dolignoson bna
    2014 оны 08 сарын 21 | Хариулах
  • Зочин (202.179.20.239)
    бие биенээ амьд үхснээр занаад хэрэгггүй. үхэл гэдэг хэн ч тойрч болдоггүй эд. бууны нохой чинь гоё талаасаа бол гоё л юм.түүнийг гөрөөлөх нь дээ
    2014 оны 08 сарын 21 | Хариулах
  • шал өөр бичдэг (202.179.20.239)
    Наадах чинь чам шиг нусын хараадаг хүн бишээ...Манай Москвагийн төгсөгч. тэр тусмаа хүн бүрийн төгсдөг юм ч төгсөөгүй...мэдэж *****
    2014 оны 08 сарын 21 | Хариулах
  • Зочин (203.194.114.161)
    АН угаасаа дампуу НАМ.
    2014 оны 08 сарын 21 | Хариулах
  • Jantsan (203.194.114.174)
    Ene mudak sta amid yumuu.buunii nohoi.urd zugiin turshuul.shar semjilsen halis ve
    2014 оны 08 сарын 21 | Хариулах
  • Зочин (203.169.54.45)
    ene bas yagaad MAN iig magtaad edniih terguundee oruulaad unawa aa
    2014 оны 08 сарын 21 | Хариулах
  • Булган аймаг (112.72.9.138)
    МАН хэзээдээ ил тод байдал ярьдаг болчихоо вэ? МАН-далд луйвар хийхдээ л гарамгай биз дээ.
    2014 оны 08 сарын 21 | Хариулах
  • Булган аймаг (112.72.9.138)
    МАН яг ил тод байж харагдана ш дээ. Яаж ингэж худлаа магтаж чаддаг байнаа.
    2014 оны 08 сарын 21 | Хариулах
  • Шинэ
  • Их уншсан
  • Их сэтгэгдэлтэй
  • Архангайчууд гамшгаас хамгаалах иж бүрэн тактикийн сургуулилалтыг АРА комплекст зохион байгуулжээ
    12 цаг 29 мин
  • 23 дахь “АЛТАН ДАГИНА”-ын эзнээр ямар улс тодрох вэ?
    12 цаг 48 мин
  • Манлайбаатар Дамдинсүрэнгийн гудамжийг Нарны замтай холбох байршилд дулааны шугамын угсралтын ажил хийгдэнэ
    13 цаг 7 мин
  • Манлайбаатар Дамдинсүрэнгийн гудамжийг Нарны замтай холбох байршилд дулааны шугамын угсралтын ажил хийгдэнэ
    14 цаг 25 мин
  • “Дүүжин замын тээвэр” төслийн зээлийг ашиглалтад орсноос хойш 12 дахь жилээс төлнө
    15 цаг 37 мин
  • Дэлхийн шилдгүүд хуран чуулах Улаанбаатар Их дуулга тэмцээний талаар бид юуг мэдэх ёстой вэ?
    15 цаг 38 мин
  • ҮСХ: Улсын хэмжээнд 278,8 мянган толгой мал хорогджээ
    16 цаг 45 мин
  • Роналду, Месси нар Монголын цагаар хэдэн цагаас ямар багуудтай тоглох вэ?
    16 цаг 54 мин
  • ҮСХ: Улсын хэмжээнд 336,1 мянган га талбайд тариалалт хийсэн байна
    16 цаг 57 мин
  • Отгонтэнгэр хайрхны тайх ёслолд 127 алба хаагч үүрэг гүйцэтгэж байна
    17 цаг 8 мин
  • Баян-Овоочууд сум, орон нутгийн хөгжлийн төлөө үгээ хэлэх боломж олгосонд талархлаа
    17 цаг 10 мин
  • АНУ-ын B-52 бөмбөгдөгч онгоц Калифорнид осолдож, 8 хүн амь үрэгджээ
    18 цаг 26 мин
  • Оюутан цэргийн сургалт наймдугаар сарын 11 хүртэл үргэлжилнэ
    18 цаг 32 мин
  • Трамп "Их 7"-ийн удирдагчидтай хурцадмал харилцаанд байна
    18 цаг 48 мин
  • Герман улстай түүх, соёлын хамтын ажиллагааг өргөжүүлнэ
    19 цаг 52 мин
  • Амт үнэрийг хориглох гэж байгаа нь хүүхдийг хамгаалах бодлого биш, янжуур тамхийг хамгаалах бодлого
    19 цаг 54 мин
  • Алба хаагчид 2739 иргэний амь нас, 801.6 тэрбум төгрөгийн эд хөрөнгийг авран хамгаалжээ
    20 цаг 3 мин
  • Монгол Улсын инфляцын шинжилгээ
    20 цаг 8 мин
  • Испанийг зогсоосон 40 настай баатар Возинья гэж хэн бэ?
    20 цаг 33 мин
  • Улаанбурхан өвчний батлагдсан тохиолдол 14 нэмэгджээ
    20 цаг 45 мин
  • Удахгүй тоглолтоо хийх Vandebo хамтлагийн тухай сонирхолтой баримтууд
  • Борооны тухай тунгалаг мөртүүд
  • Дэлхийн хөлбөмбөгийн түүхэнд өөрийн нэрийг тодоор бичиж, аваргуудын лигийн цомыг "Челси"-д атгуулсан Кай Хаверц 27 нас хүрлээ
  • Solo тоглолтоо хийх гэж буй "Gangbay" хамтлагийн Гангаагийн тухай сонирхолтой баримтууд
  • Алдрын гудамжинд багтсан хамгийн залуу эмэгтэй Тэйлор Свифт
  • Имартын шинэ салбар Улаанбаатар Их Дэлгүүрт нээгдэнэ
  • Бөхийн барилдах эрх хасах шийдвэрийг Ц.МАГАЛЖАВ бус Ёс зүй, сахилгын хорооны гишүүд гаргадаг
  • FIFA WORLD CUP: Сүүлчийн бүжгээ хийж буй хамгийн ахмад 10 хөлбөмбөгчин
  • Роналду, Месси нар Монголын цагаар хэдэн цагаас ямар багуудтай тоглох вэ?
  • Сэлбэ голын тохижилтыг чанартай гүйцэтгэхгүй бол нийслэл хүлээж авахгүйг анхаарууллаа
  • Ойрын 10 хоногт цаг агаар ХЭРХЭХ вэ?
  • Африк тивд 700 сая гаруй хүүхэд амьдардаг бөгөөд дэлхийн хамгийн залуу тивд тооцогддог
  • Монголбанкны Ерөнхийлөгч дэлхийн төв банкны удирдлагуудын өндөр түвшний симпозиумд оролцож, Хятадын Ардын банкны Ерөнхийлөгчтэй уулзлаа
  • FIFA WORLD CUP 2026: Хөлбөмбөгийн ДАШТ-д оролцох Нидерландын шигшээ багийн бүрэлдэхүүн
  • Гэр хорооллын 800 өрхийг нарны бичил сүлжээ, цахилгаан халаалтын системд холбоно
  • FIFA WORLD CUP 2026: Хөлбөмбөгийн ДАШТ-д оролцох Хорватын шигшээ багийн бүрэлдэхүүн
  • Х.Баасанжаргал: Амьдралын чанар руу чиглэсэн татварын бодлогод шилжих ёстой
  • Испанийг зогсоосон 40 настай баатар Возинья гэж хэн бэ?
  • ЯМБА ЗАВШИГЧ
  • FIFA WORLD CUP 2026: “Алтан шаахай”-н төлөөх гол 10 өрсөлдөгчийг нэрлэж байна
  • Борооны тухай тунгалаг мөртүүд
  • Дэлхийн хөлбөмбөгийн түүхэнд өөрийн нэрийг тодоор бичиж, аваргуудын лигийн цомыг "Челси"-д атгуулсан Кай Хаверц 27 нас хүрлээ
  • Бөхийн барилдах эрх хасах шийдвэрийг Ц.МАГАЛЖАВ бус Ёс зүй, сахилгын хорооны гишүүд гаргадаг
  • Х.Баасанжаргал: Амьдралын чанар руу чиглэсэн татварын бодлогод шилжих ёстой
  • Удахгүй тоглолтоо хийх Vandebo хамтлагийн тухай сонирхолтой баримтууд
  • Solo тоглолтоо хийх гэж буй "Gangbay" хамтлагийн Гангаагийн тухай сонирхолтой баримтууд
  • Гэр хорооллын 800 өрхийг нарны бичил сүлжээ, цахилгаан халаалтын системд холбоно
  • Монголбанкны Ерөнхийлөгч дэлхийн төв банкны удирдлагуудын өндөр түвшний симпозиумд оролцож, Хятадын Ардын банкны Ерөнхийлөгчтэй уулзлаа
  • Сэлбэ голын тохижилтыг чанартай гүйцэтгэхгүй бол нийслэл хүлээж авахгүйг анхаарууллаа
  • FIFA WORLD CUP 2026: Хөлбөмбөгийн ДАШТ-д оролцох Нидерландын шигшээ багийн бүрэлдэхүүн
  • FIFA WORLD CUP 2026: Хөлбөмбөгийн ДАШТ-д оролцох Хорватын шигшээ багийн бүрэлдэхүүн
  • ДАШТ-д оролцох Английн шигшээ багийнхны хувцас хэрэглэл хулгайд алдагджээ
  • Алдрын гудамжинд багтсан хамгийн залуу эмэгтэй Тэйлор Свифт
  • Бизнесийн эрх чөлөөний тухай хуулийн төслийг Улсын Их Хурал хэлэлцэхийг дэмжлээ
  • ЯМБА ЗАВШИГЧ
  • Хөвсгөл аймгийн Ардчилсан намын хороо хуралдаж байна
  • Ерөнхий сайд Н.Учрал “Тэтгэврийн шударга тогтолцооны шинэчлэл”-ийн төслийг УИХ-ын даргад өргөн барилаа
  • Энэ долоо хоногт ордуудын амьдрал хэрхэн өрнөх вэ?
  • Ерөнхийлөгчийн бүтээн байгуулалтыг нь эхлүүлсэн Төв цэвэрлэх байгууламж ашиглалтад орлоо
  • Испанийн хүчирхэг багтай тэнцэж хөлбөмбөгийн ертөнцөд түүх бүтээсэн Кабо-Верде улсын тухай баримтууд
24 баримт
  • Испанийг зогсоосон 40 настай баатар Возинья гэж хэн бэ?
  • Африк тивд 700 сая гаруй хүүхэд амьдардаг бөгөөд дэлхийн хамгийн залуу тивд тооцогддог
  • Алдрын гудамжинд багтсан хамгийн залуу эмэгтэй Тэйлор Свифт
  • Solo тоглолтоо хийх гэж буй "Gangbay" хамтлагийн Гангаагийн тухай сонирхолтой баримтууд
  • Дэлхийн хөлбөмбөгийн түүхэнд өөрийн нэрийг тодоор бичиж, аваргуудын лигийн цомыг "Челси"-д атгуулсан Кай Хаверц 27 нас хүрлээ
Эхлэл Улс төр Эдийн засаг Нийгэм Дэлхий 24 баримт 24 фото COP17 Спорт Видео Сошиал мэдээ
Холбоо барих Сурталчилгаа байршуулах Зар Вэб сайт хийх

Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.

Вэб сайтыг хөгжүүлсэн: Sodonsolution ХХК