Өнгөрсөн оны сүүл үеэс долларын ханш чангарч эхэлсэн нь түр зуурын үзэгдэл гэж Монгол банкны удирдлагууд тайлбарлаж байсан ч өнөөдөр тогтворжихгүй, өссөөр байна. Доллараар хийгдсэн импорт, экспортын арилжаа өнгөрсөн онд эрс нэмэгдсэн тул долларын ханш түр зуур чангарч байгаа гэсэн хариулт өгсөн юм. Гэтэл түр зуурын гэж байсан ханшийн савлагаа өнөөдөр улам ихэссээр байна. Оны өмнө 1390 төгрөг байсан доллар өнөөдөр 1417 төгрөг болжээ. Үүнийг эдийн засагчид иргэдэд долларын ханш өснө гэсэн хүлээлт үүсч, доллараа хадгалсантай холбоотой хэмээн тайлбарлав.
