Шударга өрсөлдөөн хэрэглэгчийн төлөө газар иргэдээс ирсэн гомдлын дагуу СӨХ-нууд шалгалт хийжээ. Нийт 23 гомдлын 19-ийг нь шалгасан байна. Иргэдээс ихэвчлэн байрны халаалт муу, халуун ус тасардаг, төлбөр, хураамжийг тодорхойгүйгээр нэмдэг зэрэг гомдол ирсэн аж. Шалгалтаар СӨХ-ны харьяалагддаг ОСНААК-ийн үйл ажиллагааны доголдол, дундын өмчлөлийн шугам сүлжээ ихээр муудсан, дулаан муу ирдэг, халуун хүйтэн ус байнга тасардаг нь тогтоогдсон байна. Мөн цөөн тооны хураамж болох 3000 орчим төгрөгийг сүүлийн үеийн томоохон орон сууцууд удирдах зөвлөлтэйгээ хэлэлцэн тохиролцон 150 000 төгрөг болгон тогтоосон байжээ.
Б.Чимэг