Энэ сарын сүүлээр иргэдэд цахим үнэмлэхийг олгохоор болсон билээ. Үүнтэй холбогдуулан УИХ-ын Төрийн байгуулалт, Хууль зүйн байнгын хорооны гишүүд Улсын бүртгэлийн Ерөнхий газарт /УБЕГ/ өчигдөр ажилласан. Цахим иргэний үнэмлэхийг энэ сарын 16-наас хэвлэлтэд оруулж, сарын сүүлээр тараахаар ажиллаж байгаагаа УБЕГ-ын удирдлагууд гишүүдэд танилцуулсан. Дөрвөн зэрэглэлийн 14 нууцлалтай энэхүү үнэмлэхэд тухайн хүний талаарх бүхий л мэдээллийг багтаах боломжтой гэнэ. Цахим иргэний үнэмлэхийг авахдаа ямар нэгэн бичиг баримт бүрдүүлэхгүй, зөвхөн хуучин иргэний үнэмлэхээрээ сольж авах бөгөөд иргэний үнэмлэхгүй иргэд архивын лавлагаа авчирсан тохиолдолд цахим үнэмлэхийг олгох юм байна.
Т.Хулан