Өнгөрсөн шөнө Төв аймгийн Баяндэлгэр сумын нутаг Тогосын хоолой гэх газар осол гарч, хүний амь эрсэджээ. 60-45 УНМ улсын дугаартай “Hyundai Porter” маркийн автомашины жолооч 31 настай эрэгтэй О зам дээр зогсож байсан 37-30 СҮА улсын дугаартай “Hyundai Truck” маркийн автомашины араас мөргөж, өөрөө амиа алдсан байна. Харин нэр хаяг тодорхойгүй зорчигч 30 настай эрэгтэй хүнд гэмтэж, эмнэлэгт хүргэгджээ. Ослын шалтгааныг тодруулахаар аймгийн цагдаагийн хэлтэс ажиллаж байна.
Б.Чимэг