
Зуны адаг цагаагчин хонь сар
Найралт эх одтой, улаан бар өдөр
Аргын тооллын: 2014.8.23, Бямба гараг
Наран ургах шингэх: 06.05-19.54
Үс засуулбал: Хэрүүл тэмцэл ирнэ
Барилдлага: Түлэх
Шүтэн барилдлага: Төрөн түгэхүй
Тухайн өдөр морь, нохой жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн ба гахай, хулгана жилтнээ сөрөг муу нөлөөтэй тул элдэв үйлд хянамгай хандаж, биеэ энхрийлүүштэй. Эл өдөр гэмтнийг шийтгэх, сан тавиулах, угаал үйлдэх, амьлуулах, өглөгийн түллэг хийх, хишиг дуудуулах, хот блгадын үйл, цэрэг цагдаагийн үйл, гэр байшингийн суурь тавихад сайн. Золиг гаргах, сэтгэлд сэвтэй газар очиход муу. Өдрийн сайн цаг нь хулгана, үхэр, луу, могой, хонь, нохой болой. Хол газар яваар одогсод хойш мөрөө гаргавал зохистой. Халуун эгэх улирал 13 цаг 59 минутад эхэлнэ. Үс шинээр үргээлгэх буюу засуулахад тохиромжгүй.