
НҮБ болон ДОХ/ХДХВ-ын чиглэлээр ажилладаг олон улсын байгууллагуудын дэмжлэг авсан тус хөдөлгөөнд монгол залуучууд нэгджээ. Ингэснээр Монгол тус хөдөлгөөнд нэгдсэн 18 дахь орон болж байна. Тус хөдөлгөөнийхөн ХДХВ-ийн халдварт өртөх эрсдэлтэй залуу үеийнхэнд боловсрол олгодог бөгөөд өчигдөр зөвлөлдөх уулзалт зохион байгуулжээ. Энэхүү арга хэмжээний гол зорилго нь олон улсын хэмжээнд идэвхжиж буй “Youth Lead” хөдөлгөөний үйл ажиллагааг сурталчлах, Монголд ДОХ/ХДХВ-ын чиглэлээр ажилладаг байгуулагууд болон залуучуудын хооронд гүүр болж, хамтын ажиллагааг нь сайжруулах явдал аж. 14-25 насныхан болон бэлгийн цөөнхийн төлөөлөл санал бодлоо солилцсон уулзалтад ЭМЯ, НҮБ, ДЭМБ-ын төлөөллүүд ч оролцсон байна.