Түүхий
нефтийн ханш чангарсан тухай "Bloomberg" мэдээллээ. Өчигдөр брэнт
маркийн буюу сайн чанарын газрын тосны баррель нь 4.89 ам.доллараар нэмэгдэж
112.27 ам.доллар болсон бол энгийн нефтийн ханш 4.13 ам.доллараар чангарч
баррель нь 102.96 ам.долларт хүрчээ. АНУ, Хятад, Энэтхэг болон евро бүсийн
зарим орны эдийн засаг сэргэж эхэлсэн нь дэлхийн эдийн засаг сэргэх эерэг
хүлээлтийг бий болгосон байна. Гэвч дэлхийн газрын тосны экспортын "15 хувийг
тээвэрлэдэг Ормузын хоолойг иранчууд хаахаар бэлтгэж буй нь нефтийн үнэ
нэмэгдэхэд нөлөөлж байна хэмээн
шинжээчид үзэж байна.

Т.Энхэлээ
