Японы мэргэжлийн сүмогийн 69 дэх их аварга Хакүхо Даваажаргал 2012 оныг өөрийнхөө
мөрөөдлийг биелүүлэх жил гэж нэрлэжээ. Тэрбээр өнгөрөгч гуравдугаар сарын газар хөдлөлтөөс үүдсэн Цунамид хамгийн их өртсөн мужуудад томоохон барилгын
ажил өрнүүлэхээр төлөвлөжээ. Энэ ажлын хүрээнд тэрбээр Иваки мужид сүмогийн ордон барихаар болсон байна. Тэрбээр энэ оны зургаан башёд бүгдэд
нь түрүүлж сүмогийн
түүхэнд нэгэн шинэ дээд амжилт тогтоохыг зорьжээ. Ёкозуна М.Даваажаргал
мэргэжлийн сүмогийн
дээд зиндаанд хэдийнэ 21 удаа түрүүлсэн юм. Хэрвээ их аварга зорилгоо биелүүлж
чадвал 22 түрүүлсэн Таканохана, 24 түрүүлсэн Китаноми, 25 түрүүлсэн Асашёорюүг
гүйцэх юм.
Т.Энхэлээ