
Гадаадын хөрөнгө оруулалтай "Саусгоби сэндс" ХХК-ийг 2007-2011 онуудад онц их хэмжээний татвар төлөхөөс зайлхийсэн учир хэрэгт татан шалгаж эхэлсэн. Тодруулбал, тус компанийн гүйцэтгэх захирал асан АНУ-ийн иргэн Жастин Кабла, санхүүгийн ерөнхий менежер асан Филиппин улсын иргэн Кристобол Давид мөн Хиларион В.Кажуком иргэдэд холбогдох хэргийг татвараас зайлхийсэн хэргээр буруутгаж байгаа юм. Тэгвэл тэдэнд холбогдох шүүх хурал өнөөдөр Дүүргийн эрүүгийн хэргийн хоёрдугаар шүүхэд болно. Тэднийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 166.2-т зааснаар буруутган шүүх аж.
Д.Ундрах /24tsag.mn/