
Өөрөөр хэлбэл Шинэчлэлийн Засгийн газраас ашиглагдахгүй байгаа 10-20 жил болсон хөдлөх болон үл хөдлөх хөрөнгийг эзэнтэй болгохоор Төрийн өмчит үндсэн бүртгэлтэй хөрөнгийг дуудлагын худалдаагаар худалдах шийдвэрийг гаргаж, 7 хоног тутам дуудлагын худалдааг зохион байгуулж байна.
Энэ талаар албаны хүнээс тодруулахад: Тухайлбал, Иргэний нисэхийн ерөнхий газрын харьяа Өмнөговь аймгийн “Гурван сайхан” олон улсын нисэх буудлын ашиглахдахгүй байсан Нисэх буудлын радио төвийн барилга, Агуулахын барилга, Инженерийн байгууламж зэргийг нээлттэй дуудлагын худалдаагаар 47 сая орчим төгрөгөөр худалдааллаа. Эдгээр хөрөнгөнүүд нь анх 1989 онд ашиглалтанд орсон мөртлөө, 1997 оноос хойш өнөө хүртэл 17 жилийн турш зориулалтаар нь огт ашиглаагүй. Энэ мэт зогсонги, үхмэл байсан хөрөнгөнүүд эдийн засгийн эргэлтэнд орсноор удахгүй эхнээсээ үр өгөөжээ өгөх учиртай юм. Цаашлаад ойрын өдрүүдэд ТӨХ-ны зүгээс мөн Иргэний нисэхийн ерөнхий газрын харьяа ашиглагдахгүй байгаа Увс аймгийн хуучин нисэх буудлын хөрөнгө, Булган аймгийн нисэх буудлын хөрөнгөнүүдийг нээлттэй дуудлагын худалдаагаар худалдаалахаар бэлтгэж байна хэмээн ТӨХ-ны Хэвлэлийн төлөөлөгч С.Батгүр өгүүллээ.