Улаанбаатар
Өнөөдөр / 2026.06.17
Өдөртөө
Шөнөдөө
ХАЙЛТ ХИЙХ
Эхлэл
Улс төр
Эдийн засаг
Нийгэм
Дэлхий
24 баримт
24 фото
COP17
Спорт
Видео
Сошиал мэдээ
  • Эхлэл
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Нийгэм
  • Дэлхий
  • 24 баримт
  • 24 фото
  • COP17
  • Спорт
  • Видео
  • Сошиал мэдээ

Ж.Занаа: Эвтэй байна гэдэг бол хэн нэг хүн гуйгаад болчихдог асуудал биш

2014-8-25
0
ЖИРГЭХ

big_Ж.ЗАНАА_Иргэний хөдөлгөөний намын дэд дарга Ж.Занаатай ярилцлаа.

-Эдийн засгийг идэвхжүүлэх 100 хоног дуусчихлаа. Үүнийг сонирхож байгаа хүн ч бага байх шиг ээ. Таны хувьд ямар бодолтой байна вэ?

-Мэдээллийн, ялангуяа олон нийтийн сүлжээнд байгаа М.Энхсайханы өдрийн тэмдэглэлтэй танилцсан. Нэг ч бүтэлтэй ажил харагдахгүй байна лээ. “Эдийн засгийг идэвхжүүлэх зарим арга хэмжээний тухай" УИХ-ын тогтоолын төслийг УИХ- ын гишүүдийн 76.2 хувийн саналаар баталсан эхний өдөр л 1790 төгрөг байсан ам.долларын ханш 1800төг болж өссөн. “АН-ынхан УИХ-ын гишүүн С.Баярцогтоор дамжуулан МАН-тай Үндэсний эв нэгдлийн Засгийн газар байгуулах саналыг гаргав. АН дангаараа 100 хоногт эдийн засгаа эрчимжүүлж чадахгүй, тиймээс МАН-тай хамтрах хэрэгтэй гэсэн саналыг АН-ын гишүүд гаргаж эхлэв”, “Ерөнхий сайдын мэдээлэл технологийн орон тооны бус зөвлөх Р.Отгонтулга ямар ч тендэргүйгээр нийтийн тээврийг ухаалаг системжүүлэх нэрийдлээр “Слайд” компанид 13.3 тэрбум төгрөг олгов”. “Засгийн газраас хоёр жил тутам шилдэг сумыг шалгаруулж шагналд нь 100 саяын урамшуулал олгодог бөгөөд энэ жил хангайн бүсээс Хөвсгөл аймгийн Тариалан сумыг шалгарсан талаар шалгаруулалтын комиссоос мэдэгджээ. Харин Засгийн газрын мэдээлснээр Архангай аймгийн Эрдэнэмандал сум гэж зарлав. Энэ шийдвэрийг гаргахад нөлөөлсөн эрхмүүд бол Архангайгаас сонгогдсон УИХ-ын гишүүн, Эдийн засгийн хөгжлийн сайд Н.Батбаяр, Хүн амын хөгжил, нийгмийн хамгааллын сайд С.Эрдэнэ, Уул уурхайн сайд Д.Ганхуяг, Эрдэнэмандал сумын унаган хүү гэгддэг Шадар сайд Д.Тэрбишдагва, Эрүүл мэндийн сайд хатагтай Н.Удвал нар хамтран уг “хор”-ыг найруулжээ" гэх мэтчилэн үл бүтэх зүйлийн цуглуулга, Монголын улс төрийн амьдралын урьд өмнө болон хожид байгаагүй, байх ёсгүй үйлдлүүдийн жагсаалт байна билээ. Тэгэхээр цаг нөхцөөж, хоногтөөрүүлэх гэсэн хэдэн хүн одоо Монгол Улсаар шаардаж байна.

-Парламентад суудалгүй намуудын зүгээс Засгийн газарт хариуцлага тооцох тухай мэдэгдлийг хийсэн. Эдийн засаг ийм савлагаатай байгаа үед төр засгийг ганхуулах нь тийм ч тохиромжтой зүйл биш юм биш үү?

-Савлагааг хэн хийсэн. Энэ Засгийн газар өөрөө хийсэн. Урд Засаг руугаа хуруугаа чичилж байгаа ч 2008- 2012 онд МАН-тай хамтраад Засгийн газарт ажиллаж байсан, савлагаа хийж байсан, хийж байгаа нөхдүүд л энэ засагт байж байгаа шүү дээ. Тийм болохоор туйлын хариуцлагагүй, туйлын найдваргүй Алтанхуягийн Шинэчлэлийн Засгийн газар шиг ажиллах өөр Засаг байхгүй дээ.

-Парламентад суудалгүй намуудаа дэмжиж ажиллана гэсэн Ардын намынхан тэр үгнээсээ буцаад байна гэдэгтэй санал нийлэх үү?

-Хүнийг хэлснээр биш, хийж байгаагаар нь дүгнэх нь хамгийн чухал юм шүү. МАН-ын Ерөнхий нарийн бичгийн дарга “УИХ-д суудалгүй намуудаас гаргаж байгаа зарчмын шаардлагуудыг дэмжиж ажиллана” гэж амлалт өгсөн хэдий ч хэлсэн амандаа хүрсэнгүй. Саяхан хоёр улсын тэргүүнүүдийн айлчлалын өмнө улс төрийн нам, иргэний хөдөлгөөнүүдэд хандаж гаргасан уриалга нь “Ухаантай загасны” үлгэрт гардаг шиг араншин гаргасан. Уг нь УИХ-д байгаа сөрөг хүчин бол ард иргэд, улс орныхоо эрх ашгийг намынхаа эрх ашгаас дээгүүрт тавьж, төрийн ёс зүйгүй, хулгайч, хуурамч үйлдэл бүрийг шүүмжпэн, УИХ-д суудалгуй намуудын зарчмын шаардлагыг дэмжиж ажиллах улс төр, нийгмийн үүрэгтэй байх учиртай.

-Улс төрийн намуудын тухай хууль хэзээ батлагдах сураг байна. Парламентад суудалгүй намуудаас санаа оноог нь сонсож байна уу. Хэр хууль гарах төлөвтэй байна вэ?

-Өнөөдрийг хүртэл төслийг хараагүй байгаа. Бид энэ хуулийг боловсруулах ажлын хэрэгт оруулах саналыг удаа дараа хүргүүлж байгаа боловч зохистой хариулт өгөөгүй байна. Улс төрийн намын тухай хууль бол бүх монголчуудад, тэр тусмаа Улсын дээд шүүхэд бүртгэлтэй бүх намуудад хамаатай асуудал болохоос УИХ-д сууж байгаа намууд дангаараа мэддэг, хийдэг хууль биш. Иргэдийнхээ хүсэлтэд иймэрхүү хойрго, хайхрамжгүй хандаж байгаа Засгийг ардчилсан засаг гэж үзэхгүй байхад хүргэж байгаа. Иймэрхүү хөшүүн хандлага бол дарангуйлагч төрийн үйл ажиллагааны арга барил байсныг мэдэх юм байна. Тийм ч учраас энэ бүхнийг өөрчлөхийн төлөө 1990 онд өөрийн биеээр ардчилалын төлөө, шударга ёсны төлөө хөдөлгөөнд оролцож байснаа хэлэхэд илүүдэхгүй.

-Он гараад л хүссэн хүсээгүй сонгуулийн уур амьсгал эхэлнэ. Батлагдахгүй удаж буй Сонгуулийн тухай хуулинд пропорциональ, мажоритар нь хэд хэд байвал бүх намуудад харилцан ашигтай байх бол?


-Сонгуулийн аливаа тогтолцоо эерэг болон сөрөг талуудтай. Гэхдээ Үндсэн хуулийн дагуу бол пропорцианаль системээр сонгууль явуулах нь Үндсэн хууль зөрчиж байгаа гэмт үйлдэл. Манай улс төрчид болно, болохгүйг мэддэггүй, мэдсэн ч мушгиж хэрэглэдэг мунхаг хүмүүс. Үндсэн хуулийг зөрчих асуудал 1999 оноос эхпээд цадигаа алдаад явчихсан, сонгодог жишээ гэвэл Үндсэн хуульд оруулсан долоон луйвар.

Одоогийн улстөрчдийн байж байгаагаар бол сонгуулийн ямар ч хууль гарсан иргэн хүний сонгох, сонгогдох эрхийг Үндсэн хуульд зааснаар баталгаатай болгоно гэдэг найдах, итгэх нь гэнэн хэрэг болно л доо.

-AH, МАН хоёр хамтарсан засаг байгуулах гэж байгаа тухай яриа гарчээ. Үүнд та ямар бодолтой байгаа вэ?

-Арай ч үгүй байлгүй дээ. Хичнээн ядарсан ч ийм ёс бус үйлдэл хийж болохгүй шүү дээ.

-МАН уриалга гаргасан байна. Өмнө нь өөр зүйл ярьж байсан Ардын нам яагаад ийм зүйл ярих болсон юм бол. Ямар нэгэн тэдэнд ашигтай зүйлийн сураг гарсан юм болов уу гэсэн хардлага байна. Таныг “сөрөг хүчний үүргээ биелүүлж чадахгүй бол парламентаас зайлцгаа” хэмээн ширүүхэн байгаа тухай ярьцгааж байна?


-Тэгж хэлсээн. Жинхэнэ улс төрийг шударга ёсонд нийцүүлж хийдэг. Харин хэн нэгэнтэй хуйвалдаж урваж, шарваж явдаг зан суртахуунтай улс терч бол хэн ч биш, юу ч биш. Сөрөг хүчин бол монголчуудын эрх ашгийн төлөө зүрх зоригтой, тэдний нүд, чих нь болж ажиллах үүрэгтэй. Сөрег хүчний үүргээ ингэж гүйцэтгэж чадахгүй бол зайлах хэрэгтэй.

-Монголын улс төр өнөөдөр яг ямар замаар явж байна вэ. Ардчилсан намын зарим гишүүдийн зүгээс Төрийн гурван өндөрлөгтхандан сүрхий мэдэгдэл гаргасан байгаа харагдсан?


-Үгээ олоогүй юм уу утга санааг нь ойлгоогүй. Эвтэй бай гэж хэлээд байгаа бололтой. Эвтэй байна гэдэг бол хэн нэг хүн гуйгаад болчихлог асуудал биш. Эвтэй байхын тулд улстөрчдийн хувьд бол улс Монголоо хөгжүүлэх үнэт зүйлтэй, итгэл, үнэмшилтэй, түүнийхээ төлөө алд биеэ хайрлахгүй ажиллах хүсэлтэй байж биелдэг. Гэтэл энэ хэд эсвэл намынхаа эрх ашгийг улсын эрх ашгаас дээгүүрт тавьдаг, эсдэл бүлэг, фракцийнхаа эрх ашгийг нам, улсын эрх ашгаас дээгүүрт үздэг, эсдэл хувийн эрх ашгаа бүхний дээрд тавьдаг бэрд маягийн сэтгэхүйгээр ажиллаад байгаа. Тиймээс АН ч тэр, МАН ч тэр, ер нь бусад нам ч тэр атгасан гар шиг чанга, нягт, эвтэй байж чадахгүй байгаа юм. Энэ асуудалд УИХ-д суудалгүй намууд ч гэсэн онцгой анхаарч ажиллах шаардлагатай.

Э.ЭНХБОЛД

0
ЖИРГЭХ
Санал болгох
Арьс судлалын үндэсний төвд агаар шүүгч хүлээлгэн өглөө
Монголын баг, тамирчид бишкекийг зорилоо
Улсын шалгалт зохион байгуулах хуваарь гарчээ
Оюутан цэргийн бүртгэл ирэх сарын 2-ноос эхэлнэ
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл (3)

  • Зочин (180.149.97.77)
    Энэ авгай хэзээ шудрага болчоов ардчилсан намын угаадасны этгээд. угаадас нь багадахаар урваганаж шарваганаад явж байдаг бас нэг уянга шдээ *****, МАН харин ч зөв зүйл хийсэн байна ийм тэнэгүүдтэй хамтараад солиороод явж байх цаг бол ямар ч байсан хятад болон Оросын төрийн тэргүүнүүд ирэх үе биш шүү, уг санаа нь шордож байгаад тэнэг зүйл хийлгэх гэсэн алтанхуягийн даалгавар байна л даа. Монгол бол өчүүхэн жижиг улс 2 агуу том хөрштэйгээ ухаантай харьцах ёстой айлын эрх хүүхдүүд зочны дэргэд зодолддог шиг маанаг зан гаргаж болохгүй. энэ тэнэгүүд ч гэсэн жоохон ухаан суугаасай
    2014 оны 08 сарын 26 | Хариулах
  • Баатар (202.179.10.94)
    атгасан гар шиг байна гэж хэзээч байхгүй атгасан гар шиг байх юм бол МАН шиг хуйвалдаад нуугад өнгөрнө харин намууд улсын эрх ашгаа эн тэргүүнд бодох хэрэгтэй
    2014 оны 08 сарын 25 | Хариулах
  • иргэн (202.70.38.94)
    Үнэнг л хэлсэн байна даа.Ийм шударга хүн олон байгаасай.УИХ-д сонгочихвол бас Уянга шиг амаа үдүүлчих байх даа.Яах бол.
    2014 оны 08 сарын 25 | Хариулах
  • Шинэ
  • Их уншсан
  • Их сэтгэгдэлтэй
  • Архангайчууд гамшгаас хамгаалах иж бүрэн тактикийн сургуулилалтыг АРА комплекст зохион байгуулжээ
    6 цаг 56 мин
  • 23 дахь “АЛТАН ДАГИНА”-ын эзнээр ямар улс тодрох вэ?
    7 цаг 15 мин
  • Манлайбаатар Дамдинсүрэнгийн гудамжийг Нарны замтай холбох байршилд дулааны шугамын угсралтын ажил хийгдэнэ
    7 цаг 34 мин
  • Манлайбаатар Дамдинсүрэнгийн гудамжийг Нарны замтай холбох байршилд дулааны шугамын угсралтын ажил хийгдэнэ
    8 цаг 52 мин
  • “Дүүжин замын тээвэр” төслийн зээлийг ашиглалтад орсноос хойш 12 дахь жилээс төлнө
    10 цаг 4 мин
  • Дэлхийн шилдгүүд хуран чуулах Улаанбаатар Их дуулга тэмцээний талаар бид юуг мэдэх ёстой вэ?
    10 цаг 5 мин
  • ҮСХ: Улсын хэмжээнд 278,8 мянган толгой мал хорогджээ
    11 цаг 12 мин
  • Роналду, Месси нар Монголын цагаар хэдэн цагаас ямар багуудтай тоглох вэ?
    11 цаг 21 мин
  • ҮСХ: Улсын хэмжээнд 336,1 мянган га талбайд тариалалт хийсэн байна
    11 цаг 24 мин
  • Отгонтэнгэр хайрхны тайх ёслолд 127 алба хаагч үүрэг гүйцэтгэж байна
    11 цаг 35 мин
  • Баян-Овоочууд сум, орон нутгийн хөгжлийн төлөө үгээ хэлэх боломж олгосонд талархлаа
    11 цаг 37 мин
  • АНУ-ын B-52 бөмбөгдөгч онгоц Калифорнид осолдож, 8 хүн амь үрэгджээ
    12 цаг 53 мин
  • Оюутан цэргийн сургалт наймдугаар сарын 11 хүртэл үргэлжилнэ
    12 цаг 59 мин
  • Трамп "Их 7"-ийн удирдагчидтай хурцадмал харилцаанд байна
    13 цаг 15 мин
  • Герман улстай түүх, соёлын хамтын ажиллагааг өргөжүүлнэ
    14 цаг 19 мин
  • Амт үнэрийг хориглох гэж байгаа нь хүүхдийг хамгаалах бодлого биш, янжуур тамхийг хамгаалах бодлого
    14 цаг 21 мин
  • Алба хаагчид 2739 иргэний амь нас, 801.6 тэрбум төгрөгийн эд хөрөнгийг авран хамгаалжээ
    14 цаг 30 мин
  • Монгол Улсын инфляцын шинжилгээ
    14 цаг 35 мин
  • Испанийг зогсоосон 40 настай баатар Возинья гэж хэн бэ?
    15 цаг 0 мин
  • Улаанбурхан өвчний батлагдсан тохиолдол 14 нэмэгджээ
    15 цаг 12 мин
  • Удахгүй тоглолтоо хийх Vandebo хамтлагийн тухай сонирхолтой баримтууд
  • Борооны тухай тунгалаг мөртүүд
  • Дэлхийн хөлбөмбөгийн түүхэнд өөрийн нэрийг тодоор бичиж, аваргуудын лигийн цомыг "Челси"-д атгуулсан Кай Хаверц 27 нас хүрлээ
  • Solo тоглолтоо хийх гэж буй "Gangbay" хамтлагийн Гангаагийн тухай сонирхолтой баримтууд
  • Алдрын гудамжинд багтсан хамгийн залуу эмэгтэй Тэйлор Свифт
  • Имартын шинэ салбар Улаанбаатар Их Дэлгүүрт нээгдэнэ
  • Бөхийн барилдах эрх хасах шийдвэрийг Ц.МАГАЛЖАВ бус Ёс зүй, сахилгын хорооны гишүүд гаргадаг
  • FIFA WORLD CUP: Сүүлчийн бүжгээ хийж буй хамгийн ахмад 10 хөлбөмбөгчин
  • Сэлбэ голын тохижилтыг чанартай гүйцэтгэхгүй бол нийслэл хүлээж авахгүйг анхаарууллаа
  • Ойрын 10 хоногт цаг агаар ХЭРХЭХ вэ?
  • Роналду, Месси нар Монголын цагаар хэдэн цагаас ямар багуудтай тоглох вэ?
  • Монголбанкны Ерөнхийлөгч дэлхийн төв банкны удирдлагуудын өндөр түвшний симпозиумд оролцож, Хятадын Ардын банкны Ерөнхийлөгчтэй уулзлаа
  • FIFA WORLD CUP 2026: Хөлбөмбөгийн ДАШТ-д оролцох Нидерландын шигшээ багийн бүрэлдэхүүн
  • Гэр хорооллын 800 өрхийг нарны бичил сүлжээ, цахилгаан халаалтын системд холбоно
  • FIFA WORLD CUP 2026: Хөлбөмбөгийн ДАШТ-д оролцох Хорватын шигшээ багийн бүрэлдэхүүн
  • Х.Баасанжаргал: Амьдралын чанар руу чиглэсэн татварын бодлогод шилжих ёстой
  • ЯМБА ЗАВШИГЧ
  • Африк тивд 700 сая гаруй хүүхэд амьдардаг бөгөөд дэлхийн хамгийн залуу тивд тооцогддог
  • FIFA WORLD CUP 2026: “Алтан шаахай”-н төлөөх гол 10 өрсөлдөгчийг нэрлэж байна
  • Испанийг зогсоосон 40 настай баатар Возинья гэж хэн бэ?
  • Борооны тухай тунгалаг мөртүүд
  • Дэлхийн хөлбөмбөгийн түүхэнд өөрийн нэрийг тодоор бичиж, аваргуудын лигийн цомыг "Челси"-д атгуулсан Кай Хаверц 27 нас хүрлээ
  • Бөхийн барилдах эрх хасах шийдвэрийг Ц.МАГАЛЖАВ бус Ёс зүй, сахилгын хорооны гишүүд гаргадаг
  • Х.Баасанжаргал: Амьдралын чанар руу чиглэсэн татварын бодлогод шилжих ёстой
  • Удахгүй тоглолтоо хийх Vandebo хамтлагийн тухай сонирхолтой баримтууд
  • Solo тоглолтоо хийх гэж буй "Gangbay" хамтлагийн Гангаагийн тухай сонирхолтой баримтууд
  • Гэр хорооллын 800 өрхийг нарны бичил сүлжээ, цахилгаан халаалтын системд холбоно
  • Монголбанкны Ерөнхийлөгч дэлхийн төв банкны удирдлагуудын өндөр түвшний симпозиумд оролцож, Хятадын Ардын банкны Ерөнхийлөгчтэй уулзлаа
  • Сэлбэ голын тохижилтыг чанартай гүйцэтгэхгүй бол нийслэл хүлээж авахгүйг анхаарууллаа
  • FIFA WORLD CUP 2026: Хөлбөмбөгийн ДАШТ-д оролцох Нидерландын шигшээ багийн бүрэлдэхүүн
  • FIFA WORLD CUP 2026: Хөлбөмбөгийн ДАШТ-д оролцох Хорватын шигшээ багийн бүрэлдэхүүн
  • ДАШТ-д оролцох Английн шигшээ багийнхны хувцас хэрэглэл хулгайд алдагджээ
  • Бизнесийн эрх чөлөөний тухай хуулийн төслийг Улсын Их Хурал хэлэлцэхийг дэмжлээ
  • ЯМБА ЗАВШИГЧ
  • Хөвсгөл аймгийн Ардчилсан намын хороо хуралдаж байна
  • Алдрын гудамжинд багтсан хамгийн залуу эмэгтэй Тэйлор Свифт
  • Ерөнхий сайд Н.Учрал “Тэтгэврийн шударга тогтолцооны шинэчлэл”-ийн төслийг УИХ-ын даргад өргөн барилаа
  • Энэ долоо хоногт ордуудын амьдрал хэрхэн өрнөх вэ?
  • Канадын засгийн газар 16-аас доош насны хүүхдийг сошиал платформ ашиглахыг хязгаарлах хууль санаачиллаа
  • FIFA WORLD CUP 2026: Хөлбөмбөгийн ДАШТ-д оролцох Панамын шигшээ багийн бүрэлдэхүүн
24 баримт
  • Испанийг зогсоосон 40 настай баатар Возинья гэж хэн бэ?
  • Африк тивд 700 сая гаруй хүүхэд амьдардаг бөгөөд дэлхийн хамгийн залуу тивд тооцогддог
  • Алдрын гудамжинд багтсан хамгийн залуу эмэгтэй Тэйлор Свифт
  • Solo тоглолтоо хийх гэж буй "Gangbay" хамтлагийн Гангаагийн тухай сонирхолтой баримтууд
  • Дэлхийн хөлбөмбөгийн түүхэнд өөрийн нэрийг тодоор бичиж, аваргуудын лигийн цомыг "Челси"-д атгуулсан Кай Хаверц 27 нас хүрлээ
Эхлэл Улс төр Эдийн засаг Нийгэм Дэлхий 24 баримт 24 фото COP17 Спорт Видео Сошиал мэдээ
Холбоо барих Сурталчилгаа байршуулах Зар Вэб сайт хийх

Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.

Вэб сайтыг хөгжүүлсэн: Sodonsolution ХХК