Улаанбаатар
Өнөөдөр / 2026.06.17
Өдөртөө
Шөнөдөө
ХАЙЛТ ХИЙХ
Эхлэл
Улс төр
Эдийн засаг
Нийгэм
Дэлхий
24 баримт
24 фото
COP17
Спорт
Видео
Сошиал мэдээ
  • Эхлэл
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Нийгэм
  • Дэлхий
  • 24 баримт
  • 24 фото
  • COP17
  • Спорт
  • Видео
  • Сошиал мэдээ

Иргэний үнэмлэхгүй бааранд орвол хорино гэнэ үү?

2014-8-26
0
ЖИРГЭХ
Үнэн хэрэгтээ нийт гэмт хэргийн 80% нь ахуйн хүрээнд үйлдэгддэг. Гэмт хэргийн гаралтаар гэр хороолол тэргүүлдэг.
Ice Hockey Spectators 2Хичээлийн шинэ жил эхэлж оюутнууд хөдөө орон нутгаас ирэх цаг асуй. Үүнтэй зэрэгцээд их хотын амьдрал буцалж, замын хөдөлгөөн оргил ачаалалдаа хүрдэг. Зуны турш уулзаагүй оюутнууд нийлж дарвин бааруудыг пиг дүүргэдэг. Үүний араас шил шилээ даган зохион байгуулагддаг танилцах үдэшлэг гээд шоу цэнгээн тасрахгүй. Харин үүнийг дагасан сөрөг үзэгдлүүд ч гаарч жилийн жилд хэв журмын зөрчил, гэмт хэргийн гаралт ихсэж эрүүлжүүлэх байрууд дүүрдэг гэдгийг хууль сахиулагчид ярьдаг.

Улаанбаатар хотын өнцөг булан бүрт нээгдсэн үй түмэн олон баар, пабуудыг цэгцлэх талаар олон жил хөөцөлдөж байгаа ч дорвитой үр дүнд хүрэхгүй л байгаа. Учир нь эрх бүхий албан тушаалтнууд архитай хийх тэмцлийг дэлхийн жишгээс гажууд аргаар явуулсаар байдлыг хяналтнаасаа улам алдсаар байгаа юм.


Баар цэнгээний газруудыг цэгцэлж, стандарт тогтоож аюулгүй байдлыг нь ханган иргэдээ хамгаалах замаар ийм төрлийн хэрэглээг хяналтандаа оруулдаг дэлхий нийтийн жишгийг дагаад архины хэрэглээ улам соёлждог. Харин манай хууль сахиулагчид шөнийн цагаар бүхнийг хаах ёстой гэсэн хуулийг муйхарлан хэрэгжүүлэх гэж арван жил тэмцсэн ч энэ хууль амьдралд биеллээ олж чадаагүй. Учир нь нэрт нийтлэлч Баабарын хэлсэнчлэн “шөнө дөлөөр хоёр кола уух гэж хэн ч гардаггүй” тул нэгэнт нийгмийн үзэгдэл болсон энэхүү хэрэглээг хангах далд хэлбэрийн үйлчилгээ түүнийгээ дагасан ёс суртахуунгүй байдал цэцэглэсээр шөнийн Улаанбаатар хот хамгийн айдастай хяналтгүй болж хувирсан юм. Дээд түвшиндээ архины тусгай зөвшөөрөл тойрсон том хэлбэрийн авилга цэцэглэсэн бол доод түвшиндээ эргүүлийн цагдаа нь үнэгүй архи аваад уучих дэлгүүр, паабаар дутахгүй болсон. Нийгмийн дийлэхи нь архи хэрэглэдэг хэрнээ нийгмийн дийлэнхи нь баар, рестораныг эсэргүүцэгч. Цаашид ийм муйхар аргаар тэмцэлдээд амжилтанд хүрэхгүй гэдэгтэй олон хүн санал нэгдсэн ч шийдвэр гаргаж, өөрчлөлт хийж чадахгүй байна. Энэ нь өнөөх олон нийтийн дунд гүн бат шигдсэн популист ойлголтоос үүдэлтэй.


Тухайлбал хотын дарга Э.Бат-Үүл архины эсрэг тэмцэл архидалтыг улам гааруулсан гэж үзээд цагийн хязгаарыг зогсоохыг мэдэгдсэн ч хууль батлах эрхгүй тул тэгс хийгээд зогссон. Хууль зүйн сайд Х.Тэмүүжин мөн л энэ саналыг дэмжиж баар цэнгээний газруудыг цэгцэлж стандарттай болгон, камерын хяналттай болгохоор багагүй зүтгэж хуулийн төсөл санаачилсан. Гэвч энэ нь Засгийн газрын хурлаас цааш хөдлөлгүй дарагдсаар байгаа. Монгол Улсад архидалтыг цэгцлэх цаг нь болсон. Гэхдээ хуучны хориглож, хаах аргаараа амжилт олохгүй гэдгийг бид 11 жилийн туршилтаар баталсан.


Тийм л учраас энэ олон баар, цэнгээний газруудыг цэгцэлж чанаргүйг нь хааж, чанартай хэд нь эрхийг нь олгож аюулгүй байдал стандартын өндөр шаардлага тавих замаар иргэдээ гэр орондоо таван настай хүүхдийнхээ дэргэд архидах зуршлаас салгах хэрэгтэй байгаа юм. Харин үүнийг эсэргүүцэгч эрх мэдэлтэй бүхэл бүтэн бүлэглэл бий болсон нь энэхүү шинэчлэлд хамгийн ихээр саад болж байгаа юм.


“Архи муухай, баарууд муухай” Ингэж чанга дугарах тусам олон нийт тэднийг дэмжинэ. “Хаа хаа” гэж чарлана. Харин эргэж хараад дов довныхоо баар, паабуудыг рекетлеж хэрэгтэй гэсэн бүхнээ салгана. Үүнийхээ хариуд тэдэнд шөнөжин ажиллах боломжийг олгоно.  Хууль бус боловч жам ёсны дагуух ийм үзэгдэлд бид хэдийн дасаан. Эцэстээ хууль хэрэгждэггүй гэх ойлголтыг батжуулж хуулийн нэр хүндийг унагасаар байгаа.

0201

ЦЕГ-аас гаргадаг гэмт хэргийн статистикт хамгийн их гэмт хэрэг даваа гарагт гардаг. Харин тэр өдөр баар ресторанууд хоосон байдаг. Гэтэл долоо хоногийн сүүлээр буюу баасан, бямба гарагуудад гэмт хэргийн гаралт буурдаг байна. Энэ өдрүүдэд баар, ресторанууд хамгийн их үйлчлүүлэгчтэй байдаг. Үүнээс нийт гэмт хэргийн дийлэнхи нь ахуйн хүрээнд гардаг ба баар ресторанууд хүн ихтэй өдөр харин ч бага гэмт хэрэг гардаг болохын нотолж байгаа юм.


Үнэн хэрэгтээ нийт гэмт хэргийн 80% нь ахуйн хүрээнд үйлдэгддэг. Гэмт хэргийн гаралтаар гэр хороолол тэргүүлдэг. Гэтэл харуул хамгаалалттай, нийтийн хяналттай баар цэнгээний газруудыг хааж журамлахад цагдаа хамаг хүчээ хаяж байна. Гэтэл түүний араар гудамжинд архидагсад, үр хүүхдийнхээ дэргэд агсам тавигсад “ажлаа” хийж л байдаг. 

Гэтэл дарин дээр давс гэгчээр одоо бүр хөгийн зүйл болох нь. Баар, Паабуудаар иргэний үнэмлэхтэй орох ёстой. Бичиг баримтгүй бол баривчилж 72 цаг саатуулах арга хэмжээ авна гэж сүрдүүлэх боллоо. Зорилго нь аргаа зөвтгөх юм бизээ. 21 нас хүрээгүй иргэнд архиар үйлчилдэггүй. Ийм соёл дэлхийн хаана ч бий. Бичиг баримтыг нь шалгаж оруулдаг ийм стандарт ч мөн бий. Харин бичиг баримтгүй байсных нь төлөө хорьж, цагддаг арга барил комунист Хятадад ч байхгүй. Иргэн хүн биеийн байцаалтаа ямар ч нөхцөлд авч явах ёстой. Бичиг баримтгүй явлаа гэж торгодог барууны орнууд ч бий. Харин манайхан өнөөх л юмны духанд “барьна хорино” гэдэг аргаараа дахиад л бөөн залуусыг “түр шоронд” суулгах сүрдүүлгээ хийж байх юм. Сануулах, торгох, үгүйдээ л ар гэрийнхэнтэй нь холбогдох гэх мэтийн үйл түмэн аргаар хэн болохыг нь тогтоож болох атал заавал 72 цагт саатуулна гэж сүрдүүлдэг нь ямар учиртай юм бэ? Монгол Улс шоронжиж гүйцлээ гээд байдаг. Харин хууль сахиулагчид нь муухай харагдсан бүхнээ барьж хорьсоор байдаг. Хууль сахиулах нь шинжлэх ухаан, харилцааны нарийн урлаг гэдгийг ойлгоддоггүй рапарт, тушаалаар тархиа програмчилсан цэрэгжсэн арга барилаасаа манай хууль сахиулагчид хэзээ салах юм бэ?

0
ЖИРГЭХ
Санал болгох
Арьс судлалын үндэсний төвд агаар шүүгч хүлээлгэн өглөө
Монголын баг, тамирчид бишкекийг зорилоо
Улсын шалгалт зохион байгуулах хуваарь гарчээ
Оюутан цэргийн бүртгэл ирэх сарын 2-ноос эхэлнэ
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл (6)

  • Зочин (103.26.193.2)
    Ardchilsan zasg boliochee,heterlee.Daranguilagch deglem togtson yum uu,kkk kkk kkk,AH oorsdiinhoo uheh nuhiig odor bur uhsaar 2016 ond bulshindaa orno doo,muu baliaruudiig bitgii songooroi ard tumeen
    2014 оны 08 сарын 26 | Хариулах
  • Zochin (85.218.60.11)
    Baar tsengeenii gazryydaa ehelj tsuuluuch!ternii orond ene olon zaluusaa tsaga zub unguruuh bassein,spotr klubyyd,zaluusiin olon baigyylagyyd nehdej sanaachilga urnuuldeg bolmoor umdaa
    2014 оны 08 сарын 26 | Хариулах
  • Зочин (202.9.47.177)
    баар муухай. үүнийг дэмжиж байна. шалгах хэрэгтэй.
    2014 оны 08 сарын 26 | Хариулах
  • Зочин (112.72.13.135)
    Нэртэйгээр нь иргэний үнэмлэхийг нь духан дээр нь наачих
    2014 оны 08 сарын 26 | Хариулах
  • Зочин (203.169.54.45)
    Сэтгүүлч тун зөв харж бичиж. Бабабаба гээд асуудлыг шийддэг бол шийдэх цаг болсон. 11 жил болоход энэ хууль хэрэгжээгүй. Цаашдаа ч хэрэгжихгүй. Хүн дээрэмдүүлж байна гээд дуудлага аваад явж байсан цагдааг дарга нь утасдаад тэр баарыг хаа гэж чиглэлийг нь өөрчлүүлж байна ш д. Тийм утгагүй зүйл байж болохгүй. Бид нар ямар гээчийн хогийн коммунист улсад амьдраад байгаа юмбэ. Хэнд ч гай болохгүй өөрөө өөрийгөө аваад явж байвал хэдэн цаг хүртэл наргиж явсан ч яадаг юм бэ. Нэг л их болохгүй харь, унт гэсэн улсууд өөрсийгөө хичээмээр юм.
    2014 оны 08 сарын 26 | Хариулах
  • үр (202.21.100.154)
    барьж хорьдгоороо ард олноо дарамтлахаа болимоор юм.монголын тө
    2014 оны 08 сарын 26 | Хариулах
  • Шинэ
  • Их уншсан
  • Их сэтгэгдэлтэй
  • Архангайчууд гамшгаас хамгаалах иж бүрэн тактикийн сургуулилалтыг АРА комплекст зохион байгуулжээ
    6 цаг 57 мин
  • 23 дахь “АЛТАН ДАГИНА”-ын эзнээр ямар улс тодрох вэ?
    7 цаг 16 мин
  • Манлайбаатар Дамдинсүрэнгийн гудамжийг Нарны замтай холбох байршилд дулааны шугамын угсралтын ажил хийгдэнэ
    7 цаг 35 мин
  • Манлайбаатар Дамдинсүрэнгийн гудамжийг Нарны замтай холбох байршилд дулааны шугамын угсралтын ажил хийгдэнэ
    8 цаг 52 мин
  • “Дүүжин замын тээвэр” төслийн зээлийг ашиглалтад орсноос хойш 12 дахь жилээс төлнө
    10 цаг 5 мин
  • Дэлхийн шилдгүүд хуран чуулах Улаанбаатар Их дуулга тэмцээний талаар бид юуг мэдэх ёстой вэ?
    10 цаг 6 мин
  • ҮСХ: Улсын хэмжээнд 278,8 мянган толгой мал хорогджээ
    11 цаг 12 мин
  • Роналду, Месси нар Монголын цагаар хэдэн цагаас ямар багуудтай тоглох вэ?
    11 цаг 21 мин
  • ҮСХ: Улсын хэмжээнд 336,1 мянган га талбайд тариалалт хийсэн байна
    11 цаг 25 мин
  • Отгонтэнгэр хайрхны тайх ёслолд 127 алба хаагч үүрэг гүйцэтгэж байна
    11 цаг 35 мин
  • Баян-Овоочууд сум, орон нутгийн хөгжлийн төлөө үгээ хэлэх боломж олгосонд талархлаа
    11 цаг 38 мин
  • АНУ-ын B-52 бөмбөгдөгч онгоц Калифорнид осолдож, 8 хүн амь үрэгджээ
    12 цаг 54 мин
  • Оюутан цэргийн сургалт наймдугаар сарын 11 хүртэл үргэлжилнэ
    13 цаг 0 мин
  • Трамп "Их 7"-ийн удирдагчидтай хурцадмал харилцаанд байна
    13 цаг 16 мин
  • Герман улстай түүх, соёлын хамтын ажиллагааг өргөжүүлнэ
    14 цаг 19 мин
  • Амт үнэрийг хориглох гэж байгаа нь хүүхдийг хамгаалах бодлого биш, янжуур тамхийг хамгаалах бодлого
    14 цаг 22 мин
  • Алба хаагчид 2739 иргэний амь нас, 801.6 тэрбум төгрөгийн эд хөрөнгийг авран хамгаалжээ
    14 цаг 31 мин
  • Монгол Улсын инфляцын шинжилгээ
    14 цаг 36 мин
  • Испанийг зогсоосон 40 настай баатар Возинья гэж хэн бэ?
    15 цаг 1 мин
  • Улаанбурхан өвчний батлагдсан тохиолдол 14 нэмэгджээ
    15 цаг 12 мин
  • Удахгүй тоглолтоо хийх Vandebo хамтлагийн тухай сонирхолтой баримтууд
  • Борооны тухай тунгалаг мөртүүд
  • Дэлхийн хөлбөмбөгийн түүхэнд өөрийн нэрийг тодоор бичиж, аваргуудын лигийн цомыг "Челси"-д атгуулсан Кай Хаверц 27 нас хүрлээ
  • Solo тоглолтоо хийх гэж буй "Gangbay" хамтлагийн Гангаагийн тухай сонирхолтой баримтууд
  • Алдрын гудамжинд багтсан хамгийн залуу эмэгтэй Тэйлор Свифт
  • Имартын шинэ салбар Улаанбаатар Их Дэлгүүрт нээгдэнэ
  • Бөхийн барилдах эрх хасах шийдвэрийг Ц.МАГАЛЖАВ бус Ёс зүй, сахилгын хорооны гишүүд гаргадаг
  • FIFA WORLD CUP: Сүүлчийн бүжгээ хийж буй хамгийн ахмад 10 хөлбөмбөгчин
  • Сэлбэ голын тохижилтыг чанартай гүйцэтгэхгүй бол нийслэл хүлээж авахгүйг анхаарууллаа
  • Ойрын 10 хоногт цаг агаар ХЭРХЭХ вэ?
  • Роналду, Месси нар Монголын цагаар хэдэн цагаас ямар багуудтай тоглох вэ?
  • Монголбанкны Ерөнхийлөгч дэлхийн төв банкны удирдлагуудын өндөр түвшний симпозиумд оролцож, Хятадын Ардын банкны Ерөнхийлөгчтэй уулзлаа
  • FIFA WORLD CUP 2026: Хөлбөмбөгийн ДАШТ-д оролцох Нидерландын шигшээ багийн бүрэлдэхүүн
  • Гэр хорооллын 800 өрхийг нарны бичил сүлжээ, цахилгаан халаалтын системд холбоно
  • FIFA WORLD CUP 2026: Хөлбөмбөгийн ДАШТ-д оролцох Хорватын шигшээ багийн бүрэлдэхүүн
  • Х.Баасанжаргал: Амьдралын чанар руу чиглэсэн татварын бодлогод шилжих ёстой
  • ЯМБА ЗАВШИГЧ
  • Африк тивд 700 сая гаруй хүүхэд амьдардаг бөгөөд дэлхийн хамгийн залуу тивд тооцогддог
  • FIFA WORLD CUP 2026: “Алтан шаахай”-н төлөөх гол 10 өрсөлдөгчийг нэрлэж байна
  • Испанийг зогсоосон 40 настай баатар Возинья гэж хэн бэ?
  • Борооны тухай тунгалаг мөртүүд
  • Дэлхийн хөлбөмбөгийн түүхэнд өөрийн нэрийг тодоор бичиж, аваргуудын лигийн цомыг "Челси"-д атгуулсан Кай Хаверц 27 нас хүрлээ
  • Бөхийн барилдах эрх хасах шийдвэрийг Ц.МАГАЛЖАВ бус Ёс зүй, сахилгын хорооны гишүүд гаргадаг
  • Х.Баасанжаргал: Амьдралын чанар руу чиглэсэн татварын бодлогод шилжих ёстой
  • Удахгүй тоглолтоо хийх Vandebo хамтлагийн тухай сонирхолтой баримтууд
  • Solo тоглолтоо хийх гэж буй "Gangbay" хамтлагийн Гангаагийн тухай сонирхолтой баримтууд
  • Гэр хорооллын 800 өрхийг нарны бичил сүлжээ, цахилгаан халаалтын системд холбоно
  • Монголбанкны Ерөнхийлөгч дэлхийн төв банкны удирдлагуудын өндөр түвшний симпозиумд оролцож, Хятадын Ардын банкны Ерөнхийлөгчтэй уулзлаа
  • Сэлбэ голын тохижилтыг чанартай гүйцэтгэхгүй бол нийслэл хүлээж авахгүйг анхаарууллаа
  • FIFA WORLD CUP 2026: Хөлбөмбөгийн ДАШТ-д оролцох Нидерландын шигшээ багийн бүрэлдэхүүн
  • FIFA WORLD CUP 2026: Хөлбөмбөгийн ДАШТ-д оролцох Хорватын шигшээ багийн бүрэлдэхүүн
  • ДАШТ-д оролцох Английн шигшээ багийнхны хувцас хэрэглэл хулгайд алдагджээ
  • Бизнесийн эрх чөлөөний тухай хуулийн төслийг Улсын Их Хурал хэлэлцэхийг дэмжлээ
  • ЯМБА ЗАВШИГЧ
  • Хөвсгөл аймгийн Ардчилсан намын хороо хуралдаж байна
  • Алдрын гудамжинд багтсан хамгийн залуу эмэгтэй Тэйлор Свифт
  • Ерөнхий сайд Н.Учрал “Тэтгэврийн шударга тогтолцооны шинэчлэл”-ийн төслийг УИХ-ын даргад өргөн барилаа
  • Энэ долоо хоногт ордуудын амьдрал хэрхэн өрнөх вэ?
  • Канадын засгийн газар 16-аас доош насны хүүхдийг сошиал платформ ашиглахыг хязгаарлах хууль санаачиллаа
  • FIFA WORLD CUP 2026: Хөлбөмбөгийн ДАШТ-д оролцох Панамын шигшээ багийн бүрэлдэхүүн
24 баримт
  • Испанийг зогсоосон 40 настай баатар Возинья гэж хэн бэ?
  • Африк тивд 700 сая гаруй хүүхэд амьдардаг бөгөөд дэлхийн хамгийн залуу тивд тооцогддог
  • Алдрын гудамжинд багтсан хамгийн залуу эмэгтэй Тэйлор Свифт
  • Solo тоглолтоо хийх гэж буй "Gangbay" хамтлагийн Гангаагийн тухай сонирхолтой баримтууд
  • Дэлхийн хөлбөмбөгийн түүхэнд өөрийн нэрийг тодоор бичиж, аваргуудын лигийн цомыг "Челси"-д атгуулсан Кай Хаверц 27 нас хүрлээ
Эхлэл Улс төр Эдийн засаг Нийгэм Дэлхий 24 баримт 24 фото COP17 Спорт Видео Сошиал мэдээ
Холбоо барих Сурталчилгаа байршуулах Зар Вэб сайт хийх

Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.

Вэб сайтыг хөгжүүлсэн: Sodonsolution ХХК