АПУ компанийн гэрээт борлуулагч, “Ариун алтан тэвш” компаний ажилтан Б.Алтанхуягийг 15 хоног хайсны эцэст өчигдөр цогцосыг нь олсон.Тодруулбал 16.00 цагийн үед Б.Алтанхуягийн цогцсыг Налайх дүүргийн гуравдугаар хороонд байрлах уурхайгаас олсон талаар бид мэдээлсэн. Тэгвэл талийгаач гадны нөлөөтэй нас барсан байж магадгүй байгаа бөгөөд унаж явсан машин нь ч олдохгүй байгаа юм. Тиймээс уг хэрэгт холбоотой байж болох сэжигтэн этгээдийг хайх ажлыг эхлүүлээд байна.
Д.Ундрах /24tsag.mn/






















































