Монгол Улсын Ерөнхий сайд Н.Алтанхуяг Засгийн газрынхаа зарим сайд нарт хариуцлага тооцож бүтцийн өөрчлөлт хийх тухайгаа олон нийтэд зарласан. Тэгвэл энэ нь нийгэмд багагүй хүлээлт үүсгэж улстөрд янз бүрийн явган яриа дэгдээгээд байгаа билээ. Өчигдөр нээлтээ хийсэн УИХ-ын намрын чуулганы нээлт дээр УИХ-ын дарга З.Энхболд "Засгийн газрын бүтцийн өөрчлөлт нийгэмд хүлээлт үүсгээд байгаа тул Ерөнхий сайд үүнийгээ яаралтай оруулж шийдвэрлүүлэх шаардлагатай" гэж мэдэгдсэн. Тэгвэл Монгол Улсын Ерөнхий сайд Н.Алтанхуяг өнөөдөр Засгийн газрын шинэ бүтцээ УИХ-д өргөн барьсан гэх мэдээлэл саарал ордноор тараад байна. Энэ тухай УИХ болон ЗГХЭГ-аас ямар нэгэн тайлбар хийгээгүй байна. Ерөнхий сайдын өргөн барьсан Засгийн газрын шинэ бүтцийн тухай эргэн мэдээллэх болно.