Хар тамхи хэрэглэсэн хэргээр хоёр шатны шүүхээс 1.6 жилийн хорих ял сонсоод байсан Г.Сарангэрэлд Баянгол дүүргийн цагдаагийн хэлтсээс 28 настай эрэгтэй Д гэгч хамгаалагч залууг зодсон гэж эрүүгийн хэрэг үүсгэн шалгаж байсан.Тэгвэл Г.Сарангэрэлийн өмгөөлөгч Г.Батбаяр хэргийг шалгаж буй мөрдөн байцаагч, цагдаагийн ахмад Х-г Г.Сарангэрэлд эрүүгийн хэрэг үүсгэсэн нь хууль бус шийдвэр болсон гэж үзэн ЦЕГ-ын Дотоод хяналт-аюулгүй байдлын газарт гомдол гаргасан. Уг гомдлыг тус газраас шалгалт явуулж, мөрдөн байцаагч, цагдаагийн ахмад Х-г хууль тогтоомж зөрчсөн үйлдэл гаргасныг тогтоон Төрийн албаны тухай хуульд заасны дагуу сахилгын арга хэмжээ тооцжээ. Улмаар Г.Сарангэрэлд үүсгэсэн зүйл ангийг хэрэгсэхгүй болгож, Г.Сарангэрэл хамгаалагч залууд зодуулсан болох нь тогтоогдсон байна. Мөн цагдаагийн хурандаа нарыг энэ хэрэгт холбогдуулан ажлаас нь чөлөөлөх хүртэл арга хэмжээ асван бол ажлаасаа чөлөөлөгдсөн хурандаа нарыг ТЕГ-т шалгаж байгаа талаар ч эх сурвалж мэдээлэв. Бүр тодруулбал, Эрүүгийн цагдаагийн газрын дэд даргыг ТЕГ-т шалгаж байгаа гэх мэдээлэл байгаа юм. Д.Дуулим






















































