“Хөтөл цемент шохой” ХК-ийн удирдлага, эрх бүхий албан тушаалтнуудыг өнгөрсөн жилээс АТГ-ын Мөрдөн шалгах хэлтсээс цагдан хорьж, шалгаж эхэлсэн юм. Улмаар тус компанийн захирлаар ажиллаж байсан А.Шоовдор, ерөнхий нягтлан бодогч Д.Наранчимэг, гаалийн ажилтнууд болох Д.Одонтуяа, Б.Даваадорж, А.Наранхүү нарт Сэлэнгэ аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн 265, 268, 269 дүгээр зүйлд заасан төрийн бус байгууллагын, аж ахуйн нэгжийн албан тушаалтан эрх мэдлээ урвуулан ашигласан, хахууль авсан, өгсөн гэсэн үндэслэлээр яллах дүгнэлт үйлдэж Сум дундын 20 дугаар шүүхэд шилжүүлсэн байдаг.
Тэгвэл Сэлэнгэ аймаг дахь Сум дундын 20 дугаар шүүх дээр тус хэргийг энэ сарын 1-нд хянан хэлэлцээд А.Шоовдорыг албан тушаалаа урвуулан ашигласан, хээл хахууль, авч өгсөн гэх үндэслэлээр гэм буруутайд тооцож, дөрвөн жил зургаан сар, нягтлан бодогч Д.Наранчимэгт гурван жил зургаан сар, бусад холбогдогчдод нэг жил зургаан сарын хугацаагаар жирийн дэглэмтэй хорих ангид ял эдлүүлэхээр болжээ. Д.Дуулим























































Сэтгэгдэл (3)